"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Monday, 3 October 2011

Бензинээ хэмнэх хэдэн зөвлөгөө

Бензиний үнэ улам л нэмэгдэж байгаа энэ үед түлшээ хэмнэх, аль болох бага түлш зарцуулах хэдэн арга нэтээс олсноо орчуулж. өгсүү. Хамгийн эхэнд өгөх зөвлөгөө нь машин бага барь. Түүний оронд алх, дугуй уна, нийтийн тээврээр зорчих гэнэ. За тэгээд олон сайтнаас олсон материалаа хэрэгтэй гэж бодоод бүгдийг оруулахыг хичээлээ.

          o Машины хийвэл зохих засвар үйлчилгээг хугацаанд нь тогтмол хийлгэж байх. Моторын тос, агаар шүүгч зэргийг солих хугацаанд нь солих. Моторын тос нь муудсан харласан бол их л бензин иднэ гэнэ дээ.
          o Аялалын маршрутыг сайн төлөвлөх. Онц шаардлагагүй чиглэлд зорчихгүй байх.
          o Эйр кондишн бага хэрэглэх нь дээр. Машиныг сэрүүстэл нь ажиллуулаад унтраж байх хэрэгтэй. Мөн цонх онгорхой үед эйркон ажиллуулахгүй байх.Бага хурдаар явж байгаа үед цонхоо нээж яв.
          o Хурдтай давхиж буй үед цонхоо онгойлгохгүй байх. Онгорхой цонх агаарын эсэргүүцэл үзүүлдэг. Тэр хэмжээгээр бензин их иднэ.
          o Механик машин уруу газар араагаа салгавал түлш хэмнэдэг гэдэг.  Гэхдээ машины арааг уруу газар салгах нь тийм сайхан санаа биш. Аюулгүй байдлаа бодсон ч тэр.
          o Өвөл ч бай, зун ч бай сүүдэр газар машинаа тавьж бай. Нарны шууд тусгал дор тавьсан машины бензин түргэн ууршимтгай гэнэ. Хэрэв сүүдэргүй бол машины банкыг нарны эсрэг харуулж тавьсан нь дээр бололтой.
          o Дугуйны даралтыг шалгах. Хэт их чангалсан дугуй түлш хэмнэлтийг бууруулдаг.
          o Боломжтой бол ажлын цагаа зохицуулах. Замын түгжрэлийн үед хөдөлгөөнд оролцохгүй байх. Зам түгрэх оргил цагаас өмнө гэрээсээ гарч байх.
          o Замын түгжрэлд орсон бол хөдөлгүүрийг унтрааж байх. Удаан зогсохоор бол жишээ нь таван минут хаашаа ч хөдлөхгүй нь гэж та бодож байгаа бол хөдөлгүүрээ унтраачих.
          o Хүнд араагаар хурдлахгүй байх. Огцом хурдлахгүй, гэнэт тоормослохгүй байх хэрэгтэй. Тогтмол хурдаар хөдөлгөөнд оролцох нь бензин бага зарцуулна.
          o Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж ногоон гэрэл тааруулан явбал моторт сайн гэнэ. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг.
          o Гэрлэн дохион дээр зогсоод, түүнээс хөдлөхдөө зугуухан өөрөөр нь хүчийг нь авахуулах. Хажууд эгнээний жолоочтой та ямар уралдаж байгаа биш. Уулзварыг хэт огцом өндөр хурдаар нэвтэрсэн автомашин бензин их иддэг гэнэ.
          o Заавал өндөр үнэтэй бензин авах шаардлагагүй. Ихэнхи автомашин энгийн түлш хэрэглэхээр зохион бүтээгдсэн байгаа. Таньд ойр, хямд үнэтэй ШТС олох хэрэгтэй.
          o Банкаа дүүргэ. Хэрэв та банкаа дүүргэх хэрэгтэй бол сайн дүүргэ. Олон дахин ШТС явах нь цаг, мөнгө ч үрнэ.
          o Баярын өдрүүдээр ШТС-т урт дараалал бий болдог бол баярын өдрөөс хоёр, гурван хоногийн өмнө бензинээ авчиж байх хэрэгтэй.
          o Хөдөлгүүрийг ямар ч хэрэггүй хаазлуулах нь бензиний гарз. Хөдөлгүүрийг унтраахын өмнө зарим хүмүүс өндөр хааз өгдөг. Энэ бол бензинээ ямар ч хэрэггүй цацаж байгаа хэрэг.
          o Хэрэв таны ажлын газрын хүн нэг байранд байдаг бол ээлжилж гарах. Нэг зүгт хоёр машин гарснаас нэг нь нэг өдөр нөгөө нь дараа өдөр нь гарч байхаар төлөвлөж болно.
          o Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.
          o Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж цагаа мөн бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно.
          o Бензиний үнэ өндөр тулсан үед банкаа дүүргэхгүй байх. Үнэ буухыг хүлээ.
          o Хөнгөлөлтийн, гишүүнчлэлийн картаар бензин худалдан авбал бага ч гэсэн хэмнэнэ.
          o Түлш бага зарцуулдаг автомашин худалдан авах.  100 км-т 12 иддэг машин, 6 иддэг машин хоёрын хооронд их ялгаа гарна.

Автомашиныг угаахад дараах зүйлсийг анхаарна.

Автомашин угаах үед гардаг алдаанууд:
  1. Орчныг бохирдуулж болохоор арга, газрыг сонгож болохгүй
  2. Зориулалтын газар, зориулалтын багаж төхөөрөмж хэрэглэн угаалгыг үйлдэнэ.
  3. Угаах газарт автомашинаа зөв байрлуулна
  4. Шилнүүд, люк, хаалгыг гүйцэт хаана. Антенн, толь зэргийг эвхэж бэлтгэнэ. Энэ нь эргэдэг барабан автомат угаагчаар машин угаахад тэдгээрийг гэмтээхгүй байхад маш их үүрэгтэй  
5. Автомашиныг угаах үед асаалттай байлгаж болохгүй
6. Зогсоолын тормозыг татсан байна
7. Зориулалтын алчуурыг / "илгэн" гэж бид ярьдаг/  угаах, арчихдаа хэрэглэнэ. Загалтуулахгүй байхад ач холбогдолтой
8. Зориулалтын бус химийн бодис хэрэглэж болохгүй.
9. Угаахдаа эхлээд усаар заавал норгож хир, шороог дэвтээнэ.
10. Дотор талыг эхэлж угаагаад дараа нь гадна талыг угаавал эхний угаасан хэсгээ бохирдуулахгүй сайн талтай
11. Хэрэв хөдөлгүүрийг угаах бол түүнийг нэн тэргүүнд угаана. Хөдөлгүүр угаахад аккумуляторын батарейг заавал салгасан байх хэрэгтэй.
12. Дээрээс нь доош чиглэлтэйгээр нэг талаас нь эхлэн тойруулан хөөж угаана.
13. Дээврийн усыг шавхарч авахгүй бол сүүлд нь угаасан хэсгийг доош урсан бохирдуулдаг.
14. Салон доторхи угаалгыг хийхийн өмнө бүх багаж, эд зүйлсийг гадагш нь гаргаж цэвэрлэн бэлтгээд тоос сорогчоор бүх хогийг соруулж авна. Хуурай шүүрдэх нь сайн үр дүнтэй арга биш.
15. Салоны угаалгыг гараар хийвэл илүү сайн болно.
16. Хүйтний улиралд угаалгыг болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй. Цоожны нүх. резин эдлэлүүд зэрэг дээр үлдсэн ус нь гадаа хүйтэн агаарт гарангуут хөлдөж хэвийн ажиллах боломжгүй болгосноос таныг асуудалд оруулж болох тул хаттал арчиж, нарийн нүх сүвтэй хэсгүүдийг шахсан хийгээр үлээлгэн цэвэрлэж хатаана.
17. Өнгөлгөөг зориулалтын аргаар байнга хийж байвал машинд тоос тогтох нь маш бага болно.
18. Машины тоос шороог ширүүн алчуураар хуурай арчих нь гялгар лакан гадаргууг гэмтээж зураастай болгодог.

Автомашины тосыг хэрхэн сонгох вэ?

Автомашины тосны чанарыг хоёр үндсэн үзүүлэлтээр тодорхойлдог. Үүнд:

1. Ашиглалтын API ангилал
/Americam Petrolium Institute- Америкийн нефть судлалын хүрээлэн/ . Энэ байгууллагаас тосны зэрэглэлийг тогтооно.
API ангилалын код нь "S", "C" үсгээр эхлэх бөгөөд "S" үсэг нь бензин хөдөлгүүрт зориулсан, "C"үсэг нь дизель хөдөлгүүрт зориулсан тос болохыг заадаг бол харин арын үсэгнүүд нь тосны чанарын зэрэглэлийг тодорхойлно. Зэрэглэлийн нь латин цагаан толгойн үсгийн А, В, С, D….L, M дарааллаар нэмэгдэж байдаг.
Өнөөдөр АPI ангилалын SM, CI чанарын зэрэглэл нь хамгийн сүүлийн үеийн өндөр чанарын моторын тосыг тодорхойлж байгаа бөгөөд "76" брэндийн тоснууд нь энэ зэрэглэлд хамаарагдаж байна.

2. Зууралдангийн SAE ангилал
/Society of Automotive Engineers - Автомашины инженерүүдийн холбоо/
Энэхүү байгууллагаас тосны зууралдангийн чанар, индексийг тогтоодог.
Бүтээгдэхүүний саван дээрх API, SAE тэмдэг нь тосны чанарыг тодорхойлох туршилтанд ямар зэрэглэлийн үнэлгээ авсныг харуулах ба "Energy Conserving" бичиглэл нь түлшний хэмнэлттэй тос болохыг баталгаажуулна.

Тосны шинэ зэрэглэл нь автомашины техникийн хөгжил, байгаль орчинд хоргүй, түлшний хэмнэлттэй технологийн шаардлагыг даган гардаг учир сүүлийн үеийн автомашинууд зөвхөн өндөр чанарын хамгийн сүүлийн зэрэглэлийн тосыг шаарддаг байна. "76" тос нь өмнөх зэрэглэлийн бүх тосыг бүрэн орлож чаддаг учир Та ямар ч машинтай байсан таны сонголтонд бүрэн нийцнэ.

Автомат хурдны хайрцагийг хэрэглэх нь


car_shiftP  /parking/  Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
R  /reverse/  Ухрах үед хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
N /neutral/ Aраа сална. Чирэгдэх үед ашиглах бөгөөд хурдыг 30 км/ц аас хэтрүүлж болохгүй. Мөн хөдөлгүүрийг асаах байрлал.
/driving/  Ердийн үед явахад хэрэглэнэ. Явдал дунд арааг салгаж болохгүй өөрөөр хэлбэл N байрлалд шилжүүлэхэд хурдны хайрцаг шууд эвдэрэхгүй ч ажиллагаа муудаж яваандаа эвдрэх шалтгаан болно.
2  /second/   Энэ байрлалд 1 ба 2-р араа автоматаар солигдоно. Зарим автомашинд  дан 2-р араа байх тохиолдол бий. Иймд анхаарах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тормоз хийхэд хэрэглэнэ.
 L  /low/  1-р араа буюу хүнд араа, огцом уруу газар хөдөлгүүрийн тормоз хийх, огцом өгсүүр, гол горхи гатлах үед, мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт шаардсан үед хэрэглэнэ.
over_drive
хотын нөхцөлд хянах самбар дээр
O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой

O/D /over drive/ Араа шилжүүлэгч дээр байрлах товчлуур бөгөөд on /off гэсэн хоёр горимтой. Хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцагт нэмэгдүүлж дамжуулах систем. Off  горимд тавихад хянах самбар дээр шар гэрэл асах бөгөөд зөвхөн 1-3-р арааг ашигладаг. Хурдтай явах боломжгүй хот дотор тохиромжтой. On горимд гэрэл унтрах бөгөөд шулуун замд саад бага үед хурдан явахад 4 арааг ашиглан явна. Мөн 4-р араанаас 3-р араанд шилжүүлэн хүндрүүлж хөдөлгүүрийн тормоз хийх үед ашиглана. Сүүлийн үеийн автомат хурдны хайрцагууд 8 шатлал хүртэл байдаг бөгөөд энэ тохиолдолд хамгийн сүүлийн буюу 8-р араа гэсэн үг юм. Олон шатлалтай болох нь хурдны хайрцагийн янз бүрийн хурдан дахь нарийвчлалыг сайжруулж байгаа хэрэг юм.

Анхаар! Гэрлэн дохио болон уулзвар дээр арааг салгалгүйгээр D байрлал дээр тормоз гишгээтэйгээр зогсоно. Олон дахин залгаж салгах нь хурдны хайрцагийн ажиллагаанд муу бөгөөд кардан гол дифиренциалд холхио үүсэх шалтгаан болно. Мэдээж хэт удаан зогсох үед D байрлалаас N байрлалд шилжүүлж болно.
Автомат хурдны хайрцаг нь үйлдвэрлэгчээс хамааран Power /Normal, Power/Auto/Hold, Power/Economy, Power/Manual, Normal/Snow  зэрэг олон янзаар нэрлэгддэг ажиллагааны горимтой байна.
  • Power Чадал шаардсан үед хэрэглэх бөгөөд хаазыг тултал гишгэхэд хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрсний дараа араа солигдоно. Мөн араа солигдох хугацааг өөрчлөнө. Ингэхдээ хүч авхуулах үед солигдох хугацааг уртасгах, өгсүүр газар арааг эрт хүндрүүлдэг.
  • Normal- ердийн үед хэрлэнэ.
  • Auto- ердийн үед хэрэглэнэ.
  • Hold- Арааг хамгийн бага боломжит эргэлтэд солих бөгөөд хамгийн хөнгөн араанд шилжсэн үед хаазыг огцом гишгэсэн ч араа хүндрэхгүй, шулуун зам болон халтиргаатай замд тохиромжтой.
  • Economy, Manual, Snow нь Hold горимтой адил бөгөөд нэг зүйлийг өөрөөр  нэрлэсэн.

Автомат хурдны хайрцагийг спорт явалтад ашиглах нь:
Зарим үед хөдөлгүүрийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглах шаардлага гардаг. Энэ үед араа шилжүүлэгчийн байрлалыг явдал дунд L-ээс D байрлалд чөлөөтэй шилжүүлэн хэрэглэж болно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт хэмжигч tahometer-ийг хянаж тахир голын эргэлтийн хязгаарын улаан зураасаас өнгөрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.


Гараар шилжүүлэх боломжтой
автомат хурдны хайрцаг

manual_ATСүүлийн үед автомат хурдны хайрцаг 1-5, 5-1 гэх мэтчилэн гараар шилжүүлэх боломжтой загвар өргөн дэлгэрч байгаа бөгөөд механик хурдны хайрцагийн араа солих ажиллагаанд ойртуулах зорилготой хийсэн боловч яг адил гэж хэлж болохгүй. Механик хурдны хайрцагт арааг өгсүүлэн алгасаж хийж болдог бол гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагт ийм боломж байхгүй заавал дамжиж хийдэг. Мөн хурд саарах үед автоматаар шатлал буурдаг байдаг боловч зарим үйлдвэрлэгч нарын авто машин заавал гараар бууруулдаг ба ийм тохиолдолд мартсан үед угзчих зэрэг таагүй явдал гардаг. Үндсэндээ бол автомат хурдны хайрцагийн солигдох хугацааг гараар зохицуулж байна гэсэн үг бөгөөд доторх механизмын хувьд автомат хурдны хайрцагаас ямарч ялгаа байхгүй. Зарим хүмүүс автомат механик хос ажиллагаатай гэхээр сонгодог механик хурдны хайрцагтай андууран бензин бага иднэ гэх мэтчилэн андуурдаг. Худалдаж байгаа хүмүүс нь ч тэгж ухуулах явдал байдаг. Хэрэглэж сураагүй хүн нэг хэсэг автоматаар явж дараа нь  гараар шилжүүлэх горимд шилжүүлэн явж байгаад зогсоод ахиад хөдлөхдөө шилжүүлэхээ мартах зэргээр түвэг уддаг бөгөөд ийм хурдны хайрцагтай автомашинд  ач холбогдол өгөх хэрэггүй юм.

Автомашинаа айдасгүй жолоодож болно



Таны амийг аварч чадах технологиуд олон арваараа байдаг. Та тэдний талаар мэддэг ч байж болох юм. Бид тэднээс арвыг нь таньд танилцуулж байна. Мэдээж хэрэг эдгээр технологиуд нь машин бүрт байхгүй бөгөөд сүүлийн үеийн машинуудад ихээр суурилуулж байгаа билээ.


1.    Тэнцвэр ба хөдөлгөөн зохицуулах удирдлага. Зарим системүүд таныг аваарт орсон үед хамгаалахад чиглэсэн байдаг бол энэхүү систем нь таныг аваарт орохоос өмнө хамгаалах зориулалттай юм. Дугуйнд байрлуулсан мэдрэх төхөөрөмж нь удирдлагаа алдахыг мэдрэх болно. Жишээлбэл хурдтай үед эргэлт хийх тохиолдолд хурдыг сааруулан үүсч болох аваараас хамгаална.

2.    Аюулгүйн дэр. Энэхүү аюулгүйн дэр нь аваар болох үед автоматаар задарч таныг гэмтэл бэртлээс хамгаалах үүрэгтэйг та мэдэх байх. Энэ технологи нь аль 1980 оны үед бий болсон бөгөөд сүүлийн үеийн Хонда машинуудын энэ дэр нь 0.015 секундэнд бүрэн задардаг байна. Гэвч зарим Монгол жолоочууд энэхүү дэрийг ашиглах ямар ч аргагүй болгож эсвэл бүр аваад хаячихдаг нь харамсалтай. Нэг л өдөр тэд таны амийг аврах байсан юм биш үү?

3.    Радарын хурдны удирдлага. Энгийн хурдны удирдлага нь таны зөвхөн хурдын сааруулж чадах боловч хэрэгтэй үед тормозлож чадахгүй. Харин Радарны хурдны удирдлага нь урд байгаа машиныг мэдрэн хурдаа сааж бүр зогсож чадна харин урд байгаа саадыг давсны дараа эргэн хурдыг тань нэмж чадна. Энэ нь ихэвчилэн хурдны зам дээр их ашиг тустай байдаг аж.

4.    Шугамаас гаралтыг мэдрэх систем. Таны нойр хэт хүрсэн үед мөн ямар нэг зүйлээ унагачихаад авах үед санаандгүйгээр эгнээнээсээ гарч бүр эсрэг урсгалд орон аваарт орох тохиолдол их байдаг. Харин энэхүү мэдрэх систем нь цагаан шугамыг мэдрэн хэрвээ цагаан шугамыг давсан тохиолдолд таны сандалд чичиргээ өгч мэдэгддэг байна.

5.    Шөнийн харах систем. Шөнийн тас харанхуйд энэ технологи нь хэт улаан туяагаар өмнөх зүйлээ мэдрэн дүрс үүсгэж үзүүлдэг. Эхэн үедээ үнэтэй машинууд дээр суурилагдаж байсан боловч одоо үед маш элбэг болж байгаа аж. Энэ технологи нь 150 метрийн орчинд дүрсийг харуулж чаддаг байна.

6.    Замын тэмдэг мэдрэх систем. Маш орчин үеийн технологи болох замын тэмдэг мэдрэх чадвартай бөгөөд замын тэмдгийг уншин жолоочид анхааруулга өгдөг байна. Үүний туслалцаатайгаар жолооч байн байн өнгөрөх замын тэмдгийг унших гэж анхаарлаа сарниулах шаардлагагүй болж байна.

7.    Явган зорчигчийн электрон хамгаалалт. Энэхүү технологи бас л маш шинэлэг юм. Үүний гол зориулалт бол явган зорчигчийг мөргөх үед моторыг бага зэргэн өргөн хүний толгойг цохихоос хамгаалдаг аж. Танд гайхмаар санагдаж магадгүй. Гэхдээ явган зорчигчдын үхлийн шалтгааны ихэнх хувь моторонд толгойгоо цохисноос болдог аж. Сонирхолтой хэрэг.

8.    Дугуйны даралт мэдрэгч. Хурдны зам дээр гардаг аваарын ихэнх хувь нь дугуй гэнэт дэлбэрснээс үүддэг гэнэ. Энэхүү даралт мэдрэгч нь дугуйны даралт нь хэт багасах үед жолоочид анхааруулга өгдөг байна.

9.    Харах боломжгүй газрын мэдрэгч. Машин жолоодох үед харах боломжгүй маш олон газар байдгийг та мэдэх байх. Эдгээр газрыг харах төхөөрөмж машинуудад суурилуулагдсан байдаг аж.

10.    Бүс сануулагч. Суудлын бүсийг бид байдгийг мэддэгч хэрэглэхийг хүсдэггүй нь хамгийн том алдаа байдаг. Хэрвээ суудлын бүсээ хийсэн байсан бол амьд үлдэх магадлал байсан олон мянган аваарын тохиолдол байдаг. Замын цагдаагийн газар хэрэглэхгүй бол хамгаалахгүй гэсэн сурталчилгаа хийсэн байсан. Танд таны амь насанд зориулж бараг машин бүр суудлын бүсээ хийнэ үү гэсэн анхааруулга гаргаж байдаг. Таны амь нас тийм ч чухал биш бол та хийхгүй байсан ч болно!.

Шинэ жолооч нараа


 Cap бvр жолооны ямар ч туршлагагvй мянга мянган шинэ жолооч нар замд гардаг. Ийм учраас танд эдгээр зөвлөмж тус болно. Юун тvрvvнд та өөрийгөө "шинэ жолооч"
гэдгийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ жолооч машин унаж эхлэхээсээ өмнө  өөрийнхөө сэтгэл зvйн айдсыг даван туулж, өөрийгөө туршлага багатай байгаагаа хvлээн зөвшөөрч сурах хэрэгтэй болдог. Тэгээд ч "Шинэ жолооч эсвэл "Бусад аюул" гэх мэт тэмдгийг машиныхаа арын шилэн дээр наах нь зvйтэй.

Учир нь таны эргэн тойронд явж байгаа жолооч нар тухайн тэмдгийг хараад таны гаргах жижиг алдаануудад бусад vеийг бодвол арай хvлцэнгvй хандаж, таныг ойлгож, болгоомжтой байх болно. Гэхдээ мэдээж та ингэж тэмдэг тавьснаараа өөрт ногдох хариуцлагаас чөлөөлөгдөхгvй.

Ер нь машин жолоодож байгаа хvн vргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас шинэ жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бvрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшvvргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгvйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бvхнийг хийж сурахдаа аль болох хvн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хvнгvй vед хийвэл тохиромжтой.

Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагvй байхаас илvv аюултай. Айж, болгоомжлолгvй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг vйлдэл хийж алддаг.

Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих vедээ тайван байх хэрэгтэй. Ер нь шинэ Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бvрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагvй болно гэсэн vг биш юм.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагvй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу vйлдэл хийдэг. Vvнээс гадна зарим соёлгvй жолооч бvдvvлгээр дохиж зангах vед ч гэсэн юу ч болоогvй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бvдvvлэг vйлдэлд тэдэн шиг хариу бvv өг, мөн бvv тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.

Эгнээгээ барьж сур. Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгvйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох vедээ хийх маневруудыг яаралгvй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа vйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шvv.
Зорчигчид. Эхний удаа машин унаж хөдөлгөөнд оролцохдоо зорчигчгvй яв. Хажууд чинь хvмvvс байвал таны анхаарал тэдэн рvv хандах, биеэ барих байдал ажиглагдахаас гадна, мөн тэдэнд өөрийгөө харуулж гайхуулах гэсэн хvсэл төрдөг.

Харилцан зөрvvдлэх. Энэ байдал нь хотын жолоо чнарын дунд эгнээгээ барих, тээврийн урсгалд орох гэх мэт бусад тохиолдолд тvгээмэл ажиглагддаг. Жолооч нар бие биедээ харилцан эелдэг хандсанаар замын хөдөлгөөнд гардаг олон хvнд асуудлыг гаргахгvй байх боломжтой. Хэрэв ямар нэгэн жолооч танд зам тавьж өгвөл та тvvнд ямар нэгэн байдлаар зангаж заавал талархаарай. Таньд зам тавьж өгсөн шиг та ч бас бусдад тавьж өгөөрэй.

Явган зорчигчид. Ямар ч жолооч явган зорчигч байж vзсэн тул явган зорчигч, жолооч хоёрын хоорондын харьцааны талаар ойлголттой байдаг. Жолооч нар явган зорчигчдын гарцыг vл тоомсорлодог шиг, явган зорчигчид газар доорх гарцыг ч бас vл тоомсорлодог. Оросын явган зорчигчид жолооч нараасаа илvv соёлгvй байдаг. Ихэнх нь явж буй тээврийн хэрэгслийн аюулын хэр хэмжээг дутуу vнэлдэг

Машинаа удаан эдлэх арван зөвлөгөө


Шинэ машин авах гэж шаналж байснаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэг рүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ. Түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатахууны үнэ нь бидний зовж  олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсгийг нь залгиж орхидог билээ.
Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

Агаар шүүгч
Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.
Хөргөх шингэн
Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг “хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.
Дугуйны даралт
Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.
Оношилгоонд тогтмол оруулах
Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.
Машиндаа шалгалт хийж байх
Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.
Хянах самбарын анхааруулах гэрэл
Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг “тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.
Хуваарь гаргах
Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр Оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.
Ухаалаг жолоодлого
Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Цэвэрхэн байдал
Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Гадна арчилгаа
Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.

Дээрх зөвлөгөө танд хэрхэн машинаа урт наслуулах талаар ч зогсохгүй мөн хэрхэн зөв арчилж шинэ дүр төрхийг нь хадгалах талаар ойлголт өгсөн гэдэгт бид найдаж байна. Мэдээж машин техник гэдэг бол үүрд мөнх эд биш нь ойлгомжтой гэхдээ зөв арчилгаа нь маш удаан эдлэх нэг шалтгаан болдог.

Эрлийз машины тухай


Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

- HYBRID машины тухай?
Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

- PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?
Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

- PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

- PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?
Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri­us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

- Механик кроптой PRIUS бий юу?
Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

- Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу?
Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy­ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

- PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ?
Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.
PRIUS хэдэн жил болох вэ?Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

- PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ?
Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

PRIUS-ээр юм чирж болох уу?
Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

Арын суудлыг эвхэж болох уу?
Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

PRIUS-ийг холбож асааж болох уу?
Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

LEVs, ULEVs, SU­LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир?
LEV гэдэг бол Low Emission Ve­hicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve­hicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol­ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.
TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

Хальтиргаатай үед автомашин жолоодохдоо



Зам тээврийн нийт осол, хэргийн 49.6 хувь нь нойтон болон хальтиргаатай нөхцлөөс үүсч байна.Хальтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин уртсаж, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Зам, дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн элэгдэл, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай. Замын хальтиргаатай хэсэгт авцуулах холбоог салгаж, огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болдог.

Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулж болно. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлж, тоормос гишгэхгүй байх хэрэгтэй. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсдаг байна. Иймд хальтиргаа, гулгаатай замд автомашин жолоодож, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт зөвлөж байна.

Машины цонхны хуучирсан тенийг хэрхэн цэвэрхэн хуулах вэ?


Хэрэглэх зүйлс:
• 00-ын цаас
• Цонх арчигч шингэн
• Хогны гялгар уут
• Ган утсан үрэгч
• Сахлын хутга

Тенийг хуулж авахад бэлтгэх:
1. Нарлаг сайхан өдрийг хүлээ. Цонхны шилнээс тенийг хялбархан хуулж авахад дулаан байх хэрэгтэй.
2. Тенийг хуулж дуусгахад ойролцоогоор 4 цаг орно гэж тооцол. Үүнд машинаа наранд халаах хугацаа ч мөн орно.
3. Машиныхаа хойд талын цонхыг нар уруу харуулж тавь.
4. Хогны хар гялгар уутны нэг талыг хайчилж том хэмжээтэй болго.

Тенийг хуулах:

1. Машиныхаа суудлыг ямар нэгэн ус нэвтэрдэггүй зүйлээр бүтээж бохирдохоос хамгаал.
2. Цонх угаагч шингэнийг цонх уруу шүршиж норго.
3. Шүршиж дуусмагц хайлчилж бэлтгэсэн гялгар уутаа цонхонд сайтар дарж наа.
4. Цонх арчигч шингэнээ шүршиж, гялгар уутаа наах энэ үйлдэлийг 20 минутын зайтай 2 цагийн турш давтана. Ингэснээр тен сайн дэвтэж хуулахад бэлэн болно.
5. Цонхны булангаас нь эхлэн сахлын хутгаар тенийг хуулна. Болж өгвөл урахгүйгээр нэгмөсөн хуулж авбал сайн.
6. Тенийг хуулж байхдаа хуулсан хэсгийн цонхны шил уруу цонх арчигчаа байнга шүрших хэрэгтэй. Ингэснээр цавууг нь хатахаас хамгаална.
7. Тенийг хуулж дууссаныхаа дараа цонхонд наалдсан цавууг ган утсан үрүүлээр үрж цэвэрлэнэ. Тэгэхдээ хойд талын цонхны шилний зурааснуудад хүрэхгүйгээр үрэх хэрэгтэй. Цавуу сайн арилахгүй байвал савантай бүлээн усаар арчиж болно.
8. Үрж дууссаныхаа дараа цонхны шилийг цаасаар арчиж хатаана.

Анхаарах зүйл:

• Сахлын хутга маш хурц иртэй байх хэрэгтэй. Мохоо иртэй сахлын хутга цонхны шилийг гэмтээнэ.

BMW X5 түлхүүр таниулах


BMW X5 маркын машиний түлхүүрийг хэрхэн таниулах тухай.
BMW X5 маркын машин нь асаалтын түлхүүрээ таньж ажилладаг хамгаалалтын сүүлийн үеийн системтэй бөгөөд тухайн автомашин ямар нэгэн байдлаар тэжээлгүй болсон тохиолдолд энэ санамж нь устаж түлхүүрээр нь асаах боломжгүй болгодог юм.
Тиймээс түлхүүрийг нь дахин таниулахын тулд:
1.      Асаалтын түлхүүрээ шургуулж хаалгануудаа хаагаад түлхүүрээ эргүүлж “ ACC” байрлалд байрлуулна.
2.      Түлхүүрээ буцаан эргүүлж  OFF  байрлалд шилжүүлнэ. Түлхүүрээ сугалж аваад түлхүүрэхн дээрхи  “ Unlock” товчийг дарах бөгөөд дарсан чигтээ “ Lock”  товчийг 3-н удаа хурдан дарна. Тэгээд “ Unlock” товчноос гараа авхад хаалганы цоож онгойх болно.  Энэ нь тухайн машиний комьпютер тухайн түлхүүрийг танилаа гэсэн үг юм.
Шинэ Түлхүүр Таниулахдаа
1.         Шинэ түлхүүрийн  “ Unlock” товчыг дарна. Дарсан чигтээ “ Lock”  товчийг 3-н удаа хурдан дарж авна. Энэ үйлдэлийг маш хурдан ердөө нэг секундын дотор амжуулаарай. “ Unlock” товчин дээрээс гараа авахтай зэрэгцэх хаалганы цоож нээгдэх болно. Энэ нь тухайн машиний комьпютер тухайн түлхүүрийг танилаа гэсэн үг юм.
Ажиллахгүй түлхүүртэй үеэд
1.      Автомашиндаа шинэ түлхүүрээ шургуулж  “ACC”  руу нь дараа буцааж “OFF” болгох үйлдлийг таван удаа маш хурдан хийгээд түлхүүрээ сугалж авна.
2.      “UNLOCK” товчыг дарах бөгөөд тэр чигтээ “LOCK” товчыг 3-н удаа дарж аваад хаалгануудын цоож түгжигдэж онгойхыг хүлээнэ.
3.      Хэрвээ танд өөр түлхүүр байгаа бол дээрхи үйлдлийг давтаж болно. Ингээд шинэ түлхүүрээрээ машинаа асаасны дараа түлхүүрийн мэдээлэл машиний комьпютерт хадгалагдах болно.

Хуучин автомашин худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Машиныхаа түүхийг судлах
Энэ нь маш чухал бөгөөд хэдийгээр 100 хувийн баталгаа гаргаж чадахгүй ч гэсэн танд хэрэг болох тодорхой мэдээллийг өгөх болно /Үйлдвэрлэгдсэн он, газар, осол аваарт орсон эсэх, засварын түүх гм/. Машиныхаа түүхийг хэрхэн мэдэх талаар өмнөх VIN Number гэсэн бичлэгт тодорхой бичсэн байгаа.

Нийтлэг асуудлуудыг олж мэдэх
Бүх л төрлийн машинд өөр өөрийн гэсэн сул тал заавал байдаг. Сонирхож буй машиныхаа сул талуудыг интернэтээс олж мэдэх бүрэн боломжтой /Янз бүрийн машинтай холбоотой хэлэлцүүлэг вэб хуудсууд гм/. Ингэснээр та энэ машиныг худалдан авбал ямар, ямар асуудалтай тулгарч болзошгүй вэ гэдгээ урьдчилан мэдэх, цаашлаад авах эсэхээ шийдэх боломж олгодог.

Машины кузовыг шалгах

Эхний ээлжинд сонирхож буй машинаа гаднаас нь сайтар тойрж үзэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Ямар нэгэн сэв, гэмтэл, хагарж цуурсан шил толь, зураас, зэврэлт гэх мэт зүйлс байгаа эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Өмнө нь осол аваарт орж, будаг замаскын ажил хийгдэж байсан ул мөр байна уу гэдгийг шалгах нь хамгийн чухал. Машиныхаа гадна талыг шалгах ажилд цаг харамгүй зарцуулах хэрэгтэй. Ноцтой осол аваарт орж байсан машин худалдан авбал сөрөг үр дагавар нь хожим нь заавал илрэх болно /Дугуй жигд бус элэгдэх, салонд дуу чимээ орох, түлшний зарцуулалт ихсэх гэх мэт/.

Машины хажуу талыг дагууд нь сайтар ажиглах хэрэгтэй ямар нэгэн засвар хийгдэж байгаагүй машин дээр ойж буй дүрс тэгш харагдах ёстой.

Харин кузовтоо засвар хийгдсэн машин дээр ойсон дүрс ямар нэгэн хэмжээгээр хэлбэрээ алдаж мурилзсан харагддаг. Доорх хар BENZ дээр ойсон дүрс, улаан Camry дээр ойсон дүрс хоёрыг харьцуулаад хараарай.



Мөн ямар нэг хэмжээгээр өнгөний зөрүү байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Шинээр будагдсан хэсгийн өнгө бусад хэсгийнхээ өнгөнөөс илүү тод гэрэлтэж гялалзаж харагддаг.  Кузовын хэсгүүдийн хоорондох зайг сайн ажиглах хэрэгтэй. Иймэрхүү зай завсрууд аль нэг хэсэгтээ ихсэж эсвэл багассан байвал засвар хийгдсэн машин байна гэдгийг тодорхойлж байна.



Цонхны шил
Цонхны шилэнд ямар нэгэн цэг, цуурал байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Учир нь хэдий жижиг цэгэн цуурал байсан ч гэсэн эдэлгээний явцад томорч, шилээ солихоос өөр аргагүйд хүргэдэг.

Дугуйг шалгах
Дугуйнууд нь ижил брэндийн мөн ижил элэгдэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ өөр өөр брэндийн дугуйнуудыг тавьсан машин сонирхож байгаа бол худалдан авахгүй байхыг зөвлөе. Учир нь үүнээс шалтгаалах сөрөг үр дагавар маш их.

Машиныхаа дотор тал, мотор кропоо хэрхэн шалгах юун дээр анхаарах талаар дараагийн нийтлэлдээ оруулъя. Хамгийн гол нь та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дээ.

Автомашин худалдан авахдаа зайлшгүй анхаарах зүйл буюу “VIN Number”

“Vehicle Identification Number” буюу VIN дугаар нь АНУ болон бусад улсад үйлдвэрлэгдсэн бараг бүх машинд байдаг ба энэ нь тухайн машины хурууны хээ л гэсэн үг юм. Ийм учираас машин худалдаж авахаасаа өмнө VIN дугаараар нь шүүлгээд нэг шалгаад үзчихэд илүүдэхгүй шүү.

VIN дугаараар шүүж үзсэнээр тухайн машин хэдэн онд аль улсад үйлдвэрлэгдсэн, хэдэн удаа эзэмшигч нь солигдсон, ноцтой осол аваарт орж байсан эсэх, хулгайлагдсан машин гэх мэт чухал мэдээллүүдийг олж авах боломжтой юм.

VIN дугаар нь ихэвчлэн доор дурдсан газруудад байрласан байдаг.
-Зүүн талын карланы дотор талд
-Жолооны хүрдний багана дээр
-Радиатор тогтоодог тулгуур дээр
-Хянах самбар дээр (Гадна талаас нь урд цонхоор харагдахаар)
-Жолооч болон зорчигчийн хаалганы дотор талд
-Баталгаат засварын гарын авлага дээр
-Хөдөлгүүрийн урд хэсэгт
-Үндсэн рамын дээр

VIN дугаар нь 17 оронтой тоо болон үсэг холилдсон дугаар байдаг.  Жишээ нь АНУ-д 1981 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинд VIN дугаар тавьдаг болсон бөгөөд 30 жилийн дотор үйлдвэрлэгдсэн хоёр машинд давхцах тохиолдол байхгүйгээр тооцоолж хийгдсэн байдаг.

VIN дугаарыг компьютерийн системд оруулж шүүж үзэхгүйгээр гаднаас нь нүдээр хараад багагүй мэдээлэл авчих боломжтой.

Нэг VIN дугаар дээр жишээ авч тайлбарлъя.
1 G 1 JF27W 8 3 J 178227

-Эхний орон нь тухайн машины хаана үйлдвэрлэгдсэнийг кодоор илэрхийлж байдаг.  Кодыг тайлбал -  USA (1 эсвэл 4), Canada (2), Mexico (3), Japan (J), Korea (K), England (S), Germany (W), Italy (Z).
Ингээд энэ машин маань АНУ д үйлдвэрлэгдсэн нь тодорхой болж байна.

-Хоёр дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлж байдаг.  Кодыг тайлбал -  Audi (A), BMW (B), Buick (4), Cadillac (6), Chevrolet (1), Chrysler (C), Dodge (B), Ford (F), GM Canada (7), General Motors (G), Honda (H), Jaguar (A), Lincoln (L), Mercedes Benz (D), Mercury (M), Nissan (N), Pontiac (2 & 5), Saturn (8), Toyota (T), Volvo (V), Volkswagen (W).  Энэ машин маань General Motors компаний машин болох нь харагдаж байна.

-Гурав дахь орон нь тухайн машины зориулалтыг зааж өгсөн байдаг. (Үйлдвэрлэгчээс тавигддаг учираас хараад тайлах боломжгүй)

-Дөрвөөс найм хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модел, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг. (Үйлдвэрлэгчээс тавигддаг учираас хараад тайлах боломжгүй)

-Ес дэхь дугаар нь тухайн VIN дугаарыг шалгах код байдаг.

-Арав дахь орон нь хамгийн чухал бөгөөд тухайн машины үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг. Кодыг тайлбал- 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 (N), 1993 (P), 1994 (R), 1995 (S), 1996 (T), 1997 (V), 1998 (W), 1999 (X), 2000 (Y), 2001 (1), 2002 (2), 2003 (3)  гэх мэт цааш үргэлжилнэ. Ингээд манай машин 2003 оны машин болж таарах нээ.

-Арваннэг дэх орон нь тухайн машины угсрагдсан үйлдвэрийг кодоор илэрхийлдэг.

-Арванхоёроос арван долоо хүртэлх орон нь тухайн машины өөрийнх нь код байдаг.

За ингээд VIN дугаарын учирыг олсон болохоор худалдаж авах гэж буй машиныхаа VIN дугаарыг комьпютерт оруулаад шалгаад үзэх л үлдлээ дээ.

VIN дугаарыг онлайнаар шалгах боломжтой маш олон вэб хуудас байдаг ба алийг нь ч ашигласан болно. Жишээлбэл www.vehicleidentificationnumber.com , www.freevin.com гэх мэт.

Япон машин авбал үүнийг заавал шалгаарай

Аукционы хуудас
Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.

Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.



Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.



1 – багцын дугаар
2 – автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
4 – кузовын төрөл
5 – аукционы үнэлгээ.

Үүнд:
• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
• 5-    25 000 хүртэлх гүйлттэй автомашин
• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
• 4-    Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
• 3.5-  Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг
• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
• R- Осолд орж засагдсан машин

6 – Салоны үнэлгээ
Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
А- өөгүй салон
В- бага зэргийн бохирдолтой
С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн
7- Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг
8- Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.



1 – сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)
2 – Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө
3 – өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.
4 – өнгөний код
5 – түлшний төрөл. Энд "бензин"гэсэн байна
6 – салоны өнгө
7 – ашиглалтын хугаа
8 – Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг
9 – Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.



1 –Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй
2 - Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер
3 – техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг
4 – Энэ хуудасны үйлчлэх хугацаа



1 – нэмэлт тоноглол
SR - люк
AW – хайлшин обуд
PS – гидро хүчлүүр
PW – цахилгаан шил өргөгч
TV – телевизор
LS – арьсан суудал
Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.



1 –суудлын тоо
2 – суудлын нийт тоо
3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ
4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ
5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.
A, B - зураас
E буюу U - хонхор
S -зэв
Y - цоорхой
W, P – будаг ховхорсон
X – солих шаардлагатай эд анги
XX – солигдсон эд анги
Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.
6. дугуйны техникийн байдал



1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд "рабито майка" – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.
2 – машины улсын бүртгэлийн дугаар
3 – кузовын дугаар

Автомашины дугуй гэж юу вэ?

За ингээд машин унадаг бүх хүмүүстээ зориулаад, хамгийн энгийн хэрэгцээ болох дугуйны талаар мэдэж байхад илүүдэхгүй хэдэн зүйлийг оруулахаар боллоо.

Та болон таны хайртай машиныг эх дэлхийтэй холбож байдаг цорын ганц зүйл бол дугуй чинь юм шүү. Тиймийн учир машиныхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл, та зөвхөн дугуйны төрөл болон дугуйн доторх агаарын хэмжээнд л  анхаарлаа хандуулахад хангалттай. Таны машины ачааллыг дугуй чинь биш харин дугуйн доторх агаар өргөж явдаг гэдгийн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

Дугуйтай холбоотой бүхий л шаардлагатай мэдээлэл (үйлдвэрлэгч, хэмжээ, даац, хурд, температур гм) тухайн дугуйны бөөрөн дээр бичигдсэн байдаг.

225/50R/16 гэсэн хэмжээтэй дугуйн дээр жишээ авч тайлбарлъя.

Төрөл:
Ихэнхи дугуйны хэмжээ нь ямарваа нэгэн үсгээр эхэлсэн байдаг ба тэр нь тухайн дугуйны төрлийг илэрхийлж байдаг.

P225/50R/16 Хэрэв “P” үсгээр эхэлсэн байвал энэ нь “Passenger” буюу энгийн суудлын автомашинд зориулсан дугуй юм.

225/50R/16 Ямарваа нэгэн үсэггүй шууд тоогоор эхэлсэн байвал энэ нь “P” үсэгтэй адил утга илэрхийлэх ба ихэвчилэн европын орнуудад ингэж үсэггүй хэрэглэгддэг.

T125/90D/16 Ийм тэмдэглэгээ зөвхөн түр хэрэглэх зориулалттай запас дугуйнд хэрэглэгддэг ба “T” үсэг нь “Temporary spare “ гэсэн утга илэрхийлдэг.

LT225/50R/16 Хэрэв “LT”  гэсэн үсгээр эхэлсэн байвал энэ нь “ Light Truck”  буюу хөнгөн даацын ачааны машинд зориулсан дугуй юм. Ийм дугуй нь “P” дугуйг бодвол даац сайтай учираас Jeep машинд тавихад харьцангуй тохиромжтой байдаг.

Хэмжээ:
P225/50R/16 “225” гэсэн тоо нь тухайн дугуйны өргөнийг илэрхийлдэг.  Энэ дугуйны гадна хананаас дотор хана хүртэл хамгийн өргөн зай нь 225 mm гэсэн үг юм.

“50” гэсэн тоо нь тухайн дугуйны хананы өндөрийг хувиар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйны обуднаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50 хувьтай тэнцүү гэсэн үг юм. (225mm * 50% = 112.5mm)

“R”  гэсэн үсэг тухайн дугуйны хийгдсэн материалыг илэрхийлдэг. “R” үсэгтэй дугуй нь “Radial”  гэж нэрлэгддэг ба дугуйн дотор талыг нарын төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Ийм дугуй одоогийн зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг.

Хэрэв энэ үсгийн оронд “D” эсвэл үсэг байхгүй байвал тухайн дугуй нь диагнолдаж, хэрээсэлсэн утсан бүтэцтэй байдаг. “Diagonal” гэсэн утга илэрхийлдэг ба ихэвчлэн BIAS  дугуй гэж нэрлэгддэг.

 P225/50R/16 “16” гэдэг тоо нь тухайн дугуйний дотор ирмэгийн диаметерийг инчээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйнд таарах обудны хэмжээг илэрхийлж байгаа юм.  1 инч нь 25.4 мм тэй тэнцүү байдаг. Michelin гэх мэт зарим брэндийн дугуйн дээр энэ хэмжээг мм ээр тавьж өгсөн байдаг. Жишээ нь 225/50R/406  гэх мэт.



Дугуйг хийлэх
Дугуйны хийг зөв тохируулах гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, хэрэв буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд ч аюул учруулж болохоор эрсдэлийг дагуулж байдаг. Бараг бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлбэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ихэвчлэн машины хаалганы дотор талд байрласан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс сул хийлбэл:
Тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн бага хийлэх нь дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагархад хүргэх аюултай.  Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс их хийлбэл:
Тухайн дугуйны газартай харьцах талбай, мөн уяан хатан чанар нь багсах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарж гэмтэх шалтгаан болдог.

Жийпний тухай

Жийпний ангиллын машинууд нь Монголд зам харилцаа муутайгаас болоод хүссэн хүсээгүй мөнгөтэй бэлтэй л бол бүгд авахыг хүсдэг, тэгээд туулах чадвар болон найдвартай ажиллагаа, сэлбэгийн олдоц, засварлах боломжтойгоор сонирхож байна. Хурдыг нэг их голчлохгүй газраас тэнхлэг хүртэлх зай их байх, 4 дугуй хөдөлдөг байх, холын аялалд найдвартай тохитой байх гэх зэрэг шалгуураар манайхан сонирхож унаж байна.

Энэ ангиллын машинуудын гол үзүүлэлт болон эд ангиудын тухайд бол:
Газраас тэнхлэг хүртэлх зай өндөр байх. Хэт өндөр байх нь машины тогтвортой байдалд муугаар нөлөөлөх бөгөөд хурдтай явж байх үед аеродинамик алдагдаж онхолдох магадлалыг өндөрсгөнө. Туулах чадварыг бол мэдээж ихэсгэх боловч тооцоогүй өндөрлөгөө нь бусад эд ангид муугаар нөлөөлнө. Жишээ нь шууд өндөр хатуу амортизатор машиндаа тавьснаар тэнхлэг тохиргоо шууд алдагдана. Пүршийг заавал солихгүй бол пүрш хатуу амортизатортой ажиллаж чадахгүй хугарна. Амортизаторын таваг сууриараа ханзарна (patrol Y61…). Зарим машинуудын (Land 105…) кузов ханзарна. Резин болон шарнер, втулькан холбоосууд амархан байн байн тасрах зэрэг гэмтлүүд гарна.

Мост бол бартаат замд маш хэрэгтэй зүйл бөгөөд хоёр ангилдаг. “Full time” буюу байнгын дөрвөн дугуй хөтөлдөг, “Part time” буюу хэрэгтэй үедээ дөрвөн дугуй хөтөлдөг, энгийн үед салгачихдаг.

Дифференциал бол бас нэг туулах чадварт нөлөөлөх чухал зүйл бөгөөд энгийн, цоожлогчтой, LSD гэж ангилдаг. Ерөнхийдөө гол үүрэг нь кардан голоос өгсөн эргэлтийг 2 хагас голд дамжуулах үүрэгтэй.

Энгийн дифференциал бол кардан голоос өгсөн эргэлтийг хагас голд дамжуулах үүрэгтэй, нэг тэнхлэгийн хоёр дугуйны зууралт нь адил байх үед хоёр хагас голд 50/50 хувиар эргэлт дамжуулна. Эргэлтийн үед радиусаас хамаарч 60/40 хувь эсвэл 70/30 хувь гэх мэтээр дамжуулалт хийдэг.  Нэг дугуй хөндийрчихсөн эсвэл мөсөн дээр байхад аль сул талдаа эргэлт дамжуулах буюу хөндийрсөн дугуйнд чинь бүх эргэлтийг дамжуулдаг сул талтай. Ашигтай тал нь эдэлгээний хугацаа харьцангуй урт байдаг. Сул тал нь: Зарим full time машинууд нэг дугуй хөндийрсөн, эсвэл мөс, шавар зэрэгт муу байдаг нь ийм дифференциалтай учраас тэр. Бас урд эсвэл хойд кардан гол эвдэрчихвэл бас явахгүй болчихдог.

Цоожлогчтой дифференциал. Дифференциалдах функцыг хэрэгтэй үед түгждэг жижиг араа энгийн дифференциал дээр нэмж өгсөн байдаг бөгөөд түгжсэн үедээ нэг тэнхлэгийн дугуйнууд шууд 50/50 хувь ачаалалтай ажиллана. Төвийн дифф цоожлогчтой бол урд хойд тэнхлэгт 50/50 хувь ачааллыг дамжуулна. Ашигтай тал нь хэрэв урд эсвэл хойд кардан гэмтчихсэн бол төв дифферанциалаа түгжээд нэг карданаараа яваад байх боломжтой. Аль нэг дугуй хөндийрсөын эсвэл зууралтгүй байхад нөгөө талын, эсвэл нөгөө тэнхлэгийн дугуйгаараа зүтгэх боломжтой. Туулах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Сул тал нь эргэлтийн үед нэг тэнхлэгийн хоёр дугуй чинь адил эргэлттэй байх учраас гадна талын дугуй чирэгдэнэ, эргэлтийн үед нэг л хөшилдөөд байгаа нь мэдрэгдэнэ. Эдэлгээний хугацаа багатай, ялангуяа хурдтай явж байх үед залгавал түгжигчийн жижиг араа хугардаг гэмтэй. Мөн дифференциалаа түгжээд өндөр ачаалалтай зүтгүүлж байх үед рулиэ хэт их мушгивал таван бул эвддэг.

Манайд орж ирсэн ихэнх машинууд төвийн дифференциал цоожлогчтой байдаг бөгөөд  хүндрүүлэгч залгах үед зэрэг автоматаар залгагддаг функцтэй байдаг. Хүндрүүлэгч залгаагүй үед бол хянахын аль нэг хэсэгт “center diff”  гэсэн кноптой байдаг. Мөн хойд болон урд дифференциал түгжигчтэй машинууд байдаг боловч дийлэнхийг эзэлдэггүй.

LSD бол түгжигчтэй дифферециалтай ойролцоо боловч түгжих салгах ажиллагааг дотор нь нэмж хийж өгсөн муфт болон перда холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай. Дотроо хэд хэдэн төрөл байдаг.  Ерөнхийдөө хуваарилалт нь 20/80 хувь хуваарилалтай, 50/50 хувь хуваарилалтай гэх мэт ангилдаг. Жолооч ямар нэг дифф цоожлогч гэх мэт кноп, рычаг залгах шаардлагагүй зэрэг давуу талтай. Сул тал нь мөн эдэлгээний хугацааны хувьд эргэлзээтэй, засварлахад хүндрэлтэй, перда холбогчтой LSD бол заавал өөрийнх нь тусгай тосыг хийх шаардлагатай.

Дугуйны хувьд бол ямар замд явдагаас шалтгаалж сонгосон нь дээр байх. Маш олон сонголт байна. Мөн зарим дугуй нь бэлээхэн дээр нь замын нөхцөлийг нь биччихсэн байдаг. MUD TERRAIN бол шавар элс, ALL TERRAIN бол ерөнхийдөө бүх төрлийн замд,  ROCK GUARD  хад чулуутай замын гэх мэтчилэн. Tubeless буюу олгойгүй дугуйнд олгой хийсэн нь дээр гэдгийг бараг бүх хүн л мэддэг дээ.

Обудны хувьд хэт том бөгөөд нарийхан хаймартай байвал машин чинь хатуу болно, хайлшин болон никель обуд хүнд нөхцөлд хагарчихдаг гэмтэйг анхаарах хэрэгтэй. Хэт их бартаатай, хүнд замд ашигладаг бол төмөр обуд найдвартай бөгөөд болж өгвөл нуухтай обуд байвал хээр дугуй хагарахад задлах, нөхөхөд хялбар байдаг.

Мөн төмөр хамгаалалтын гупер. Найдвартай бат бөх чанаржуулсан хайлшаар хийгдсэн, шууд машины рамтай бэхлэгддэг байвал зүгээр. Гэхдээ ийм гүпер бол урдуураа юм мөргөхөд рам болон жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг муу талтай. Бартаат замд явахад хуванцар гүперийг бодвол амархан хагарч гэмтээд байхгүй давуу талтай. Мөн өөрийн дураараа нэмэлт гэрэл, лебёдка зэргийг суурилуулах боломжтой.

Ус, гол их гаталдаг замаар явдаг бол мотортоо ус залгиулахгүй болохын тулд агаар шүүгчиндээ snorkle хийлгэх хэрэгтэй.

 Мөн шавар цасанд их явдаг хүмүүс маниултай өндөрт өргөдөг домкроттай байх хэрэгтэй. Бүр нэг метрт өргөдөг домкратууд байдаг.

Уаз-469 бол хамгийн түгээмэл оффроад машин бөгөөд он цаг, цаг хугацааны эрхээр одоо шахагдаж байна. Сүүлийн үед бол Hummer, Dodge, Tundra болон Land Cruiser гээд full size SUV манайд унаж байна. Сайн тал нь гэвэл манайд тохь тух найдвартай байдлыг дээд зэргээр хангасанд байна. Муу тал нь гэвэл мэдээж мөнгөний асуудал болон хотын замын бөглөө зогсоол зэрэгт том машинууд хэцүү байна.

Хуучин машин худалдан авах гарын авлага

За ингээд хуучин машин худалдан авах гарын авлагаа үргэлжлүүлье.

Хөдөлгүүрийг шалгах
Тухайн машины тоснуудыг цаг тухайд нь сольж байсан эсэхийг шалгах нь маш чухал шалгууруудын нэг юм. Энийг шалгах хамгийн энгийн арга нь үйлчилгээ хийгдэж байсан эсэх тэмдэглэлүүдийг үзэх, ингэснээр тухайн машины тосыг хэдэн км-ийн заалтан дээр ямар тосоор сольсон, шаардлагатай үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан эсэх зэрэг чухал мэдээллүүдийг олж мэдэх боломжтой.

Мөн машиныхаа хамрыг сөхөж үзээд хэр зэрэг засвар хийгдэж байсныг өнгөц харах боломжтой. Түлэгдсэн тосны үнэр, баттерейний терминалуудын бохирдол, гоожсон хөлөрсөн тос зэрэг нь тухайн машинд үзлэг үйлчилгээ хангалтгүй хийгдэж байсныг харуулна. Хэдийгээр хөдөлгүүр орчим цэвэрхэн, шинэ юм шиг гялалзаж байсан ч гэсэн энэ нь цаг тухайд нь шаардлагатай үйлчилгээг хийдэг гэсэн үг хараахан биш юм. (Машинаа зарахаас өмнө хөдөлгүүр орчмыг угаалгах тохиолдол элбэг).

Хөдөлгүүрийг унтраалттай байхад тосны тагийг заавал авч үзэх хэрэгтэй. Тагны болон хөдөлгүүрийн дотор талд өтгөрч харласан тос наалдсан, бохирдол ихтэй байвал тухайн машин үйлчилгээ хангалтгүй хийгдэж байсаныг харуулах ба худалдан авахгүй байхыг зөвлөе.

Мөн тосны шубыг татаж үзэж тосны түвшин болон өнгийг шалгах хэрэгтэй.



Хэрэв тосны түвшин бага байвал аль нэг хэсгээр шүүрэлттэй байгаа эсвэл тос хөдөлгүүр лүү орж шатаж байна гэсэн үг. Яндангаас цэнхэр утаа ихээр гарах нь тос хөдөлгүүр лүү орж шатаж байгааг илэрхийлнэ. Харин хар утаа ихээр гарвал түлшний зарцуулалт их байгааг илэрхийлнэ.

Автомат кропыг шалгах

Автомат кроп нь ямар нэгэн асуудалтай болохдоо хурдан ба засхад ихээхэн ажиллагаатайгаас гадна мөнгө их зарцуулагддаг. Кропны тосны түвшинг үзэх хэрэгтэй ба бохирдолгүй, түлэнхий үнэргүй байх ёстой. Автомат кропонд зориулалтын “ATF” тос заавал хийсэн байх ёстой. Хэзээ ч “Gear Oil” буюу механик кропны тос хийж болохгүй.

Мөн араа солигдолтыг шалгаж кропны байдлыг тодорхойлж болдог. Ингэхийн тулд арааг “P” байрлал дээр машинаа асаагаад тормосон дээр гишгэж байгаад “R” буюу ухрах байрлал дээр татна.  Мөн “N” байрлал бас “D” байрлал руу шилжүүлж үзэх хэрэгтэй. Энэ үед араа хурдан бөгөөд зөөлөн, ямар нэг цохисон, огцом доргисон шинжгүйгээр дэвшиж байх хэрэгтэй. Араа солигдох хугацаа нэг секундээс илүү байвал ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. 

Механик кропыг шалгах
Машиныг бүх арааны байрлал дээр жолоодож үзэх хэрэгтэй. Араа солиход хавирах, угзрах шинж тэмдэг илэрэхгүйгээр зөөлөн солигдож байх ёстой. Хоёр эсвэл 3-р араандаа явж байхдаа огцом хааз нэмж үзэх хэрэгтэй. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт нэмэгдсэн ч машины явж буй хурд өөрчлөгдөхгүй байвал кроп асуудалтай гэсэн үг.  Бүх араанууд ямарваа дуу чимээгүй зөөлөн солигдож байх нь хамгийн чухал.

Туршилтын  жолоодлого

Хөдөлгүүр гадаах температураас үл хамааран ямар нэгэн асуудалгүй хурдан асаж байх хэрэгтэй.  Машины доор ямар нэгэн шингэн дусаж байгаа эсэх, утаа хаялт их байгаа эсэхийг  жолоодхоосоо өмнө мөн шалгаарай. Шулуун замаар өндөр болон нам хаазтай явах, аль болох бартаат замаар явах зэргээр сайтар шалгах ба энэ үед хэвийн бус дуу чимээ сонсогдох, доргио чичиргээ мэдэгдэх, руль булаах, тоормослох үед хэвийн бус дуу чимээ гарах, өрөөлдөж барих эсэхийг сайтар анзаараарай.

Эцэст нь дахин хэлэхэд та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дээ.

Автомашины шингэн гоожиж алдагдах

Шингэн гоожиж алдагдах: Шингэн гоожиж алдагдаж байгааг автомашины доор дуссан толбо болон аль нэг шингэний төвшин байнга дундарч байгааг тогтооно. Хэрэв та хөдөлгүүрийн тосоо байнга нэмэхэд хүрч байгаа бол тос их хэмжээгээр цилиндрт орж шатаж байгаатай холбоотой байж болно. Ноцтой гэмтэл гарсан гэдгийг яаж тодорхойлох вэ. Ямар эвдрэлтэй ямар хугацаагаар “эвлэрч” болох вэ.

Авцуулах холбоо ("конс")-ны шингэн: Авцуулах холбооны ажлын, төв цилиндрийн резин жийрэг болон шингэний системийн холбоосууд муудсан үед шингэн алдагддаг. Гоожилт бага бол хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно. Гэвч энэ нь хэтэрвэл авцуулах холбоог ажиллахгүй болгоно. Шингэн гоожиж байгаа холбоосуудыг чангалж гоожилтыг зогсоож болно. Харин авцуулах холбооны цилиндрүүдийн резин жийрэг муудсан бол зайлшгүй шинээр солих шаардлагатай.

Бензин болон дизелийн түлш:
Бензин нь онцгой үнэртэй тул түүний гоожиж байгаа газрыг хялбархан тогтоох боломжтой. Зуны улиралд түлшний савыг тултал дүүргэсэн, мөн автомашиныг халуун наранд удаан хугацаагаар орхисон үед халалтаас тэлсэн бензин савнаасаа хальж гоожиж болно. Дизелийн түлш нь нефтийн мэдэгдэхүйц үнэртэй тунгалаг, тослог шингэн юм. Түлшний саваа тултал дүүргэвэл бензиний нэг адил халуунд тэлснээсээ болж хальж гоожих шинж чанартай. Аль нэг газраар шатахуун алдагдаж байвал хөдөлгүүрээ унтрааж, яаралтай арга хэмжээ ав. Хэрэв түлш дамжуулах аль нэг хоолойны холболтоор шатахуун алдагдаж байвал тэрхүү холбоосыг чангалах хэрэгтэй. Харин өөр газраар шатахуун алдагдаж байвал түүнийг бие дааж арилгах гэж бүү оролдоорой.

Хөргөлтийн шингэн:
Хөргөлтийн шингэн нь ихэвчлэн будагч бодистой ойролцоо хурц үнэртэй байдаг бөгөөд халсан үедээ эвгүй исгэлэн ч юм шиг үнэртэй болно, Ашиглалтын үед хөргөлтийн шингэн булингартай цайвар өнгөтэй болох ба гоожсон хэсгийг тойрч талсжсан цагаан тунадас үүсдэг, Хөргөлтийн шингэн гол төлөв радиатор болон шингэний системийн холбоосуудаар алдагдана. Хэрэв дулаацуулах системийн аль нэг газраар хөргөлтийн шингэн алдагдаж байвал дулаацуулгыг залгасан үед үнэртдэг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Харин гоожилт ихэсвэл хөдөлгүүр хэт халах аюултай. Заримдаа шланкны хомутыг чангалаад ч гоожилт зогсохгүй байх тохиолдол байдаг. Хэрэв шингэн дамжуулах хоолой гэмтсэн бол тэр хэсгийг тусгаарлах лентээр ороож түр зуур тогтоож болно. Радиатор болон дулаацуулгаас хөргөлтийн шингэн алдагдаж байвал тусгай нягтруулагч чигжээсээр бөглөх нэг арга байдаг. Гэвч энэ аргыг буруу ашиглавал хөргөлтийн болон дулаацуулгын радиаторын үндсэн суваг бөглөрч болохыг анхаараарай.

Өтгөн тос:  Өтгөн тос нь гол төлөв хар юм уу, саарал өнгөтэй байдаг. Хэрэв өтгөн тос кардан гол, жолооны нугасан холбооны сальникаар алдагдаж байгаа бол уг эд анги дээр цацагдсан тосны мөр мэдэгддэг. Энэ үед автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч өтгөн тос нь ихэвчлэн холхивч, жийрэг гэмтсэн үед гоождог тул гэмтсэн газраар шавар шавхай орвол жолооны механизм, кардан голын нугас эвдэрч илүү зардал гарахад хүрнэ. Зарим нэг гоожилтыг өөрөө аргалан зогсоож болох боловч авто үйлчилгээний газарт хандах нь илүү зохимжтой.

Амортизаторын шингэн: Амортизатороос шингэн алдагдвал түүний гарны гадна талд тоосоор хучигдсан тосон бүрхүүл тогтдог, Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэхдээ зорчих тав тух алдагдаж, автомашины тогтворжилт муудах тул болгоомжтой байгаарай. Бүх амортизаторыг солих боломжгүй бол ядахдаа нэг тэнхлэгг байгаа хоёр амортизаторыг зэрэг сольсон нь дээр.

Жолооны хүчлүүрийн шингэн: Жолооны хүчлүүрийн шингэн нь автомат хурдны хайрцагны шингэнтэй адил өнгөгүй, тунгалаг юм уу эсвэл улаавтар хүрэн өнгөтэй байдаг. Зөв ялгахын тулд жолооны хүчлүүрийн саванд байгаа шингэнтэй харьцуулж үз. Энэ шингэн нь хоолойнууд нийлэх уулзвар болон шингэнт хүчлүүрийн насосоор, эсвэл жолооны механизмаас алдагддаг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэхдээ шингэний төвшинг тогтмол шалгаж явах хэрэгтэй. Шлангуудын холбоосоор шингэн алдагдаж байвал холболтыг чангал. Харин шингэний насос болон жолооны механизмаар алдагдаж байвал авто үйлчилгээний газарт хандаарай.

Шил угаагуурын шингэн: Шил угаагуурын шингэн нь угаалгын бодис шиг үнэртэй юм уу, эсвэл спирт, аммиакийн хурц үнэртэй байдаг. Шингэн ихэвчлэн гуурсан хоолойнуудын уулзвараар юм уу, шингэний саван дахь насосны нягтруулагчаар гоождог. Гоожилтыг зогсооход амархан боловч гуурсан хоолой болон шингэний саванд хүрэхийн тулд нэлээд ажиллагаа шаардагдана.

Автомат хурдны хайрцагны шингэн: Автомат хурдны хайрцагны шингэнийг маш сайн хянах хэрэгтэй. Энэ шингэн ихэвчлэн улаавтар хүрэн өнгөтэй байх юм уу, эсвэл өнгөгүй тунгалаг байдаг. Дуссан шингэнийг төвшин хэмжих щупэн дээрх шингэнтэй харьцуулж үз. Гоожилт хурдны хайрцагны гэрэн дээр юм уу, хөргөх радиатортой холбогддог шлангууд дээр гарч болно. Автомат хурдны хайрцгийн шингэнийг хөргөх радиатор нь хөдөлгүүрийн радиатортой хамт байх юм уу, эсвэл хурдны хайрцаган дээр байрлана. Хэрэв гоожилт бага бол автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно, Гэвч үе үе зогсож шингэний төвшинг шалгаарай. Хэрэв аль нэг холбоосоор алдагдаж байвал тэдгээрийг чангалаад үз. Харин өөр газраар шингэн алдагдаж байгаа бол авто үйлчилгээний хандах хэрэгтэй.

Хүч дамжуулах ангийн тос: Энэ тос нь бараан шар юм уу, эсвэл улаавтар ягаан өнгөтэй байдаг бөгөөд хуучирсан тохиолдолд харлаж өнгө нь хувирдаг. Хүч дамжуулах ангийн тос нь хөдөлгүүрийн тосноос илүү өтгөн байдаг бөгөөд халсан үедээ сармис шиг онцгой үнэртэй болдог. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч тосны төвшин хэтэрхий багасвал ноцтой гэмтэл үүсгэх аюултай. Хүч дамжуулах ангийн тос ихэвчлэн жийрэг, сальникны битүүмж алдагдсанаас гоождог. Гоожилтыг зогсоохдоо агрегатыг задлах шаардлага гардаг тул авто үйлчилгээний газарт хандаарай.

Автомашиндаа хөдөлгүүрийн тос сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

-TOTAL-н мэргэжилтэн зөвлөж байна-

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчид маань автомашиныхаа тос тосолгооны материалыг солих ажил ид өрнөдөг. Тиймээс автомашин хэрэглэгч Та бүхэндээ хөдөлгүүрийн тосны чанар, стандарт, ангиллын талаарх мэдээллийг хүргэж байна.

Улирлаас хамаарч хөдөлгүүрийн тосоо сонгоорой
Улирлын байдал, автомашины тань хөдөлгүүрийн төрөл, хэмжээ, тос үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжөөс гадна хөндлөнгийн байгууллагуудын гаргадаг чанарын ангилал, нормуудыг анхаарах нь чухал. Мөн үйлдвэрлэгчийн буюу брэндийн нэр хүнд ч чухал байдаг. Таны автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй эсэх, суудлын, дунд оврын, эсвэл ачааны аль ангилалд хамаарахаас шалтгаалаад тохирсон зориулалт бүхий тосыг сонгоорой.

Тосны зууралданги хэт их байвал шатахуун их зарцуулах, бага байвал элэгдэл хорогдол их гардаг. Тиймээс эдгээр шинж чанарыг харгалзан, улирлын байдалдаа зохицуулан үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжийг дагах ёстой. Тухайн автомашины гарын авлага дээр үйлдвэрлэгчээс хэрэглэгдэх тосны зууралдангыг зааж өгсөн байдаг. Үүнийг дагавал шатахуун зарцуулалт болон элэгдэл багасдаг.

Хөдөлгүүрийн тосны зууралданги чанарын тухай
Зууралданги бол аливаа шингэн бодисын урсамтгай физик шинж чанарыг илэрхийлж байгаа юм. Зууралданги чанар температураас хамаарч өөрчлөгдөх буюу халуунд багасч хүйтэнд ихэсдэг. Жишээ нь, ус зөгийн балнаас илүү урсамтгай байдаг нь түүний зууралданги бага байгаатай холбоотой.

Гэтэл усыг 0-с доош градуст байлгавал зайрмагтаж аажмаар хөлддөг бол зөгийн балыг халаахад зууралданги нь багасч шингэн, урсамтгай болдог. Тосолгооны материалын зууралданги чанар хөдөлгүүрийн ажиллах орчны болоод ялангуяа гадаад орчны температурын нөлөөнд мөн адил өөрчлөгдөж байдаг. Зууралданги багатай шингэн тос өвлийн хүйтэнд автомашины хөдөлгүүрийн эд ангийн хооронд тослох хальс хялбар үүсгэхэд чухал нөлөөтэй ч хэт шингэн байх нь тэдгээрийн элэгдлийг хурдасгадаг.

Харин эсрэгээр өтгөн байх нь тослох чанарыг дээшлүүлдэг ч, хэт өтгөн бол эд ангиудын хөдөлгөөнийг сааруулж, цаашлаад шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Тэдгээрийн хоорондох тохиромжтой балансыг барих нь тос үйлдвэрлэгчдийн хувьд анхаарлаа хандуулдаг чухал сэдвүүдийн нэг юм.

Хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр зууралдангийн талаар тэмдэглэгээ байдаг 
Аливаа хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр 5W40 гэх мэтийн  тэмдэглэгээ байдаг. Энэ 2 цифрийн эхнийх нь өвлийн тосны, харин арын цифр нь зуны тосны зууралдангийн ангиллыг харуулсан мэдээлэл юм. Өвлийн улирал дахь зууралданги 0 буюу бага зууралдангитайгаас эхэлж  5, 10, 15, 20 гэж явсаар хамгийн өтгөн буюу 25 хүртэл байдаг.

 Ар талд нь байх латин W үсэг нь (winter) өвлийн улиралд гэдгийг тодотгож өгч байгаа юм. Зуны улирал дахь зууралдангийн ангилал нь хамгийн багадаа 20-оос эхэлж 30, 40, 50, ба  хамгийн өтгөн буюу 60 хүртэл байдаг.

Энэхүү зууралдангийн ангиллыг SAE – (Society of Automotive Engineers) буюу Автомашины Инженерүүдийн Холбооноос 1911 онд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь тосны зууралданги үзүүлэлтийг хэмжээг нэгжээр бус харин тодорхой нэр төрөл(хөдөлгүүрийн, хурдны хайрцагны г.м)-д харьяалагдах тосны зууралдангийг хооронд нь харьцуулсан үзүүлэлт гэж ойлгох хэрэгтэй.

Тосны савлагаан дээрх тэмдэглэгээ юуг илэрхийлдэг вэ?
Тосны чанар, тэдгээрийн зориулалт, нэр төрөл, стандартуудыг гаргадаг олон байгууллага, холбоод  байдгаас API  /Америкийн Нефть Судлалын Хүрээлэн/,  ACEA / Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо/, ILSAC  /Олон Улсын Тосны Стандартжуулалт Баталгаажуулалтын Холбоо/ зэргийг дурьдаж болно.

Жишээ нь: ACEA-с хөдөлгүүрийн тосыг A-бензин хөдөлгүүр, B- дизель хөдөлгүүр бүхий суудлын тэрэг, C - хорт утаа шүүгч бүхий дизель хөдөлгүүр, E- дизель хөдөлгүүр бүхий ачааны автомашин гэж ангилсан байдаг. АPI-аас бензин хөдөлгүүрийн тосыг латины S үсгээр , харин дизель хөдөлгүүрийн тосыг C үсгээр тус тус төлөөлүүлээд, ард нь харгалзан A, B, C,…N зэрэг үсгүүдтэй хослуулсан байдгийг дэлхийд нэр хүндтэй брэндийн тосны савлагаа шошгон дээрээс харж болно.

Сүүлийн үеийн автомашинууд API болон бусад зэрэглэл тогтоодог байгууллагуудын сүүлийн үеийн зэрэглэлийг шаарддаг болсон. Жишээ нь,  SA, SB-ээс SH  дуустал тэмдэглэгээ бүхий хөдөлгүүрийн тоснууд зөвхөн 1996 он  хүртэл үйлдвэрлэгдсэн автомашинд хамаатай бол  SJ-нь  1996-2000 он хүртэл,  SL–нь 2001-2004 онд үйлдвэрлэгдсэн автомашинд хамаардаг.

Харин 2005 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудад SM, 2011 оноос хойш үйлдвэрлэгдсэн авто машинуудад SN зэрэглэл тохирдог бөгөөд мөн өмнөх онуудын зэрэглэлийг бүрэн нөхдөг. Таван Богд Моторс ХХК-н оруулж ирдэг  TOTAL брэндийн тос энэхүү SN зэрэглэлд хамаардаг.

Эдгээр мэдээллүүд тосны савлагаан дээр өгөгдсөн байдаг. Тос худалдан авахдаа дээрх чанар, стандарт ангиллуудыг харгалзан үзэж, сонголтоо хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээнд тустай.