"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Sunday, 13 May 2012

CRDi дизель хөдөлгүүрт анхаарах зүйлс

faceСүүлийн үед дизель хөдөлгүүрүүд бүгдээрээ CRDi системд шилжиж байгаа бөгөөд түрүү үеийн хөдөлгүүрийг хойшид үйлдвэрлэх нь улам багасаж байна. Тиймээс сүүлийн үеийн энэ хөдөлгүүрийг ашиглахдаа хэд хэдэн анхаарах зүйл байгаа юм. Үүнд зөвхөн солонгосын Starex, Porter, Bongo ч орж байгаа юм биш Ландкруйзер, Ландровер, Isuzu, Nissan, VW, Mercedes-ийн дизель загварууд хамрагдаж байгаа. Тэр ч байтугай уул уурхайн хүнд даацын машин болох CAT, Komatsu зэргийн хөдөлгүүрүүд CRDi болсон байгаа юм. Өөрөөр нэрлэгдсэн боловч ижил ажиллагаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал TDI, DiD, DDIS, DICOR, CRde гэсэн нэртэй хөдөлгүүрүүд нь бүгд CRDi систем юм.
D-4D_toyota DDIS_suzuki
TDI_VW crdi_kia
Хамгийн эхлээд анхаарах зүйл бол дизель түлшний цэвэр байдал юм. Түлш цэвэр биш байснаас CRDi систем эвдрэх хамгийн гол шалтгаан болдог. Улаанбаатар хотын доторх шатахуун түгээх станцууд харьцангуй цэвэр түлш шахдаг бол хөдөө орон нутгийн станцуудын байдал тун хүнд байна. Судалгаанаас харахад CRDi системийн гэмтлийн дийлэнх хувь нь хөдөөний шатахуун түгээх станцуудаас усны хольцтой ба бохир түлш авснаас болон уул уурхайн машинаас задгай саваар бохир түлш авч хийснээс болж байгаа нь харагдаж байна. Яах аргагүй авах тохиолдолд маш нарийн шүүж, цэвэрлэж байж хийх хэрэгтэй.
CRDI_Fuel_Filter_Cartridge
Дараагийн нэг шалтгаан нь түлшний шүүрийг заасан хугацаанд солихгүйгээр явснаас болж байгаа бөгөөд өнөөгийн зах зээлийн үнэ дөчөөд мянган төгрөгөөс дээш байгаа нь солихгүй удаан явах шалтгаан болдог. Хэрэв та 40 мянган төгрөг тухайн үед хэмнэж байна гээд солихгүй удаан явбал дараа нь түүнээс ч илүү зардал гаргах болно. Яагаад гэхээр CRDi хөдөлгүүрийн нэг ширхэг форсунк хамгийн багадаа 400 мянган төгрөг байдаг ба дээр нь түүнийг тохируулахад мөн л 40 мянган төгрөгөөс дээш нэмж төлөх зэргээр бүр илүү их зардал гаргах болно.
crdi_injektors CRDI_TC_machine
Нөгөө талаар дизель хөдөлгүүрийн форсунк цэвэрлэгч бодисыг хэрэглэж болохгүй. Учир нь энэ бодис нь энгийн механик даралттай форсункд зориулагдсан бөгөөд түлшний найрлагыг өөрчилсөнөөр түлшний даралтад өөрчлөлтөд орж даралтын мэдрэгч буруу мэдээлэл өгснөөр компьютер түлшийг цацахгүй хааж магадгүй юм. Нэгэнт даралт тогтоосон хэмжээнд биш учраас форсунк нээгдэхгүй болж түлш буцах шугамаар банкруу буцах цикл үүсч хөдөлгүүр асахгүй болно. CRDi форсункийг автохимийн цэвэрлэгчээр биш зориулалтын төхөөрөмж дээр цэвэрлэдэг.
cleaner
Одоо дэлхий нийтээр CRDi дизель хөдөлгүүрийг ашиглах болж байгаа учраас шатахуун импортлогч компаниуд ч гэсэн хөдөө орон нутаг дахь дизель түлшнийхээ цэвэр байдал чанарт анхаарахад илүүдэхгүй юм. Ер нь бохирдсон түлшнээс болж эвдэрсэн эвдрэлийг түлш нийлүүлэгч нар хариуцах болох нь байна.

Алсаас хөдөлгүүр асаагчийг сэрүүцэхэд хэрэглэх нь

faceСүүлийн үед алсын удирдлагатай хөдөлгүүр асаагчтай дохиоллын систем ихээр орж ирэх болсон юм. Үүнийг манайхан хөдөлгүүр халаагч гэж нэрлээд байгаа билээ. Мэдээж хэрэг өвлийн цагт бол хөдөлгүүрээ халаах нь ойлгомжтой. Харин зун цагт бас ашиглаж болох юм. Халуун өдөр гарахаасаа өмнө алсаас хөдөлгүүрээ асааж эйркондишноор салоноо урьдчилан сэрүүцүүлж болно шүү дээ. Үүний тулд  дараахь бэлтгэл ажиллагаа шаардлагатай.
  1. Паарны температурын тохируулгыг хамгийн хүйтэн буюу Cold /цэнхэр өнгөтэй хэсгийн хамгийн захад/ байрлалд тавина.
  2. Агаарын сэлгээг гадна агаарт тавина.
  3. Сэнсний үлээх хүчийг хүчтэй үлээх байрлалд тавина.
  4. Үлээх нүхийг хаалтаар нь  хаасан байвал нээнэ. 
  5. Үлээх нүхний тохируулгыг цээж рүү үлээх буюу дээгүүр үлээх гэсэн байрлалд тавина. Хөл, шил рүү үлээх байрлалыг сонгохгүй.

DCT хурдны хайрцагтай автомашин авах хэрэгтэй юу?

Шинэ автомашин худалдан авах гэж байгаа хүмүүст хэд хэдэн асуулт байдаг бөгөөд үүнд тээшний зай хэр том, сүүлийн үеийн технологи байгаа эсэх, нэмэлт сонголтод ямар зүйлс багтах, люкс байдал болон бусад нүд татсан элементийг маш сайн гярхай шинжиж үздэг билээ. Хэдий тийм ч хамгийн чухал 3 үндсэн асуулт байдаг бөгөөд үүнд: жолоодоход хэр тухлаг вэ? Жолоодлого хэр вэ? Шатахуун зарцуулалт ямар вэ? Гэсэн асуулт багтдаг байна.
Ихэнх авто үйлдвэрлэгч нар энэхүү 3 асуултын хариуг ямар хурдны хайрцаг сонгохоос шалтгаална гэдэг бөгөөд хэрвээ та механик хурдны хайрцаг сонговол танаас тодорхой хэмжээ жолоодлогын ур чадвар гарч байж ая тухтай зорчих боломжтой юм. Хэрвээ уламжлалт автомат хурдны хайрцгийг сонговол жолооч үнэхээр тав тухтай жолоогоо мушгих боломжтой хэдий ч эрч хүчтэй жолоодлогын үед учир дутагдалтай байдаг байна. Автомат хурдны хайрцаг нь мэргэжилтнүүдэд тэр бүрчлэн 100% сэтгэл ханамжийг өгч чаддаггүй ба ерөнхийдөө бага зэрэг уйтгартай жолоодлоготой байдаг билээ.
Golf-R32-Mk4
Хамгийн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа хурдны хайрцаг бол хос авцуулах холбоо бүхий (Dual Clutch Transmission буюу DCT) бөгөөд түүнийг урьд нь өндөр хүчин чадал бүхий автомашинд хэрэглэдэг байсан байна. Харин одоо энэ байдал ард хоцорч хэрэглэгчдэд технологийн гайхамшгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжийг томоохон авто үйлдвэрлэгч нар олгож байна. DCT нь ерөнхийдөө бол механик хурдны хайрцагтай ажиллагааны хувьд төсөөтэй бөгөөд тодруулбал түүнд 2 авцуулах холбоо байдаг байна, гэхдээ түүнийг удирдах консны гишгүүр байдаггүйгээр онцлог байна. Үүний үр дүнд араа шилжилт хийх явцад хүчний хувьд тасалдалгүй болж чаддагт гол ажиллагааны онцлог оршиж байна. Жолоодлогын явцад хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцаг нь дараагийн араандаа шилжүүлэхэд бэлтгэдэг бөгөөд ингэснээр дараагийн араандаа хурдан шилжих боломжтой болсон байна. Танаас ямар ч авцуулах холбоог салгаж, нийлүүлэх үйлдэл шаардагдахгүй бөгөөд энэхүү араа солигдолт хэдхэн миллсекундын дотор болж өнгөрдгөөр механик хурдны хайрцгаас хэд дахин илүү хурдан болсон байна.
DSGCutaway

Механик хурдны хайрцагтай автомашин жолоодож буй жолооч араагаа бүрэн шилжүүлэхэд дунджаар 0.5-1 секунд шаарддаг бол энгийн автомат хурдны хайрцагтай Мерседес-Бенз 100 миллсекундын дотор араагаа шилжүүлдэг байна. Энэхүү үйлдэл нь жолоочид бага зэргийн хүлээлт болон мэдрэгддэг бол Вольксвагений DSG хурдны хайрцаг үүнд 8 миллсекундыг зарцуулдаг болсноор энэ байдлаас ангижирч чаджээ.
Ихэнх DCT буюу хос авцуулах хурдны хайрцаг нь 2 горимоор ажилладаг бөгөөд нэг нь бүрэн автомат горим буюу компьютер хэзээ араагаа солихоо өөрөө зохицуулдаг горим, нөгөөх нь механик горим буюу та өөрийн хүсэлтээр руль дээр байрлах араа солигч эсвэл рычакын туслалцаатай араагаа солих боломжтой горим юм. Механик горимд шилжүүлснээр механик хурдны хайрцагтай автомашин жолоодож буй таатай сэтгэгдлийг төрүүлэх бол автомат горим нь тав тухтай, нэгэн хэвийн жолоодлогын мэдрэмжийг танд өгөх болно.
Анхны хос авцуулах хурдны хайрцагтай (DCT) автомашин нь 2003 онд үйлдвэрлэгдсэн Вольксваген Golf R32 загвар (зураг дээрх) байсан ба улмаар бусад компаниуд DCT технологийг өөрсдийн олон олон загварууддаа шил дараалан санал болгох болсон байна. Энэхүү технологи нь өндөр хүчин чадал бүхий загваруудад араа шилжүүлэх хугацаа бага, нарийн мэдрэмтгий ажиллагаатай зэрэг нь маш таатайгаар нөлөөлж тэдэнд тавигдах болсон байна. Тэгвэл энгийн зорчигчийн автомашинд тавигдсанаар ямар өөрчлөлт авчрав?
Фордийн загваруудад тавигддаг хос авцуулах хурдны хайрцгийг Powershift хэмээн нэрлэдэг бөгөөд түүнийг Фиеста болон Фокус загваруудад ашигладаг байна. Гэхдээ түүнд бага зэргийн асуудал байдаг ба жолооч нарын хэлж байгаагаар араа солилт тийм ч зөөлхөн биш хэмээсэн байна. Тодруулбал, бага хурдтай үед хурдатгал авбал бэлтгэгдсэн дараагийн араанд удаан ордог байна. Ганцхан Фордын DCT-т ч энэхүү асуудал байдаггүй бөгөөд зарим жолооч нарын хэлж байгаагаар Вольксвагений хос авцуулах холбоо мөн адил бага хурдтай үед энэхүү хатуу үйлдлийг мэдрүүлдэг байна.
Эдгээр хос авцуулах холбооны өө сэв нь, ганц авцуулах холбоотой автомат хурдны хайрцагтай харьцуулвал юу ч биш бөгөөд DCT түүнээс хамаагүй зөөлхөн, хурдан араа шилжилттэйгээр онцлог юм. Тиймээс ч Феррари болон БМВ нар DCT хурдны хайрцаг руу шилжсэн байна.
12-Ford-Focus-DCT-Shifter

Фордийн хүч дамжуулах анги хариуцсан менежер Ричард Труетийн хэлснээр ирээдүйд Форд компани DCT хурдны хайрцгийг ашиглана гэсэн ба "Бид үргэлжлүүлэн хос авцуулах хурдны хайрцгийг боловсронгуй ашигтай болгохоор ажиллаж байна, гэхдээ араа солигдолт нь уламжлалт гидромуфт хурдны хайрцгаас өөр байж чадахгүй" хэмээн тэрээр хэлж, шүүмжилсэн байна.
Вольксвагений бүтээгдэхүүн ба технологи хариуцсан менежер Марк Жиллиесийн хэлснээр "Ирээдүйг DSG-тэй хамт төсөөлж байна, учир нь түүний хосолмол байдал нь автомат хурдны хайрцгийн давуу тал болж байна. Гидр трансформатороор энерги алдагдах учиргүй бөгөөд эрч хүч шаардсан үед механик горимд шилжүүлэх боломжтой төдийгүй шатахуунд уламжлалт автомат хурдны хайрцгаас илүү хэмнэлттэй байж чадна" гэжээ.
Тэрээр нэмж "Бид энэхүү технологийг өөрсдийн TDI болон спорт загварууддаа ашигласнаар борлуулалт маш сайжирсан, өнөөдрийг хүртэл Вольксваген нийт 3.5 сая ширхэг хос авцуулах хурдны хайрцагтай автомашин борлуулаад байна" гэжээ.
Хос авцуулах хурдны хайрцаг машин болгонд тавигдах хэрэгтэй юу? Труети бидэнд хэлснээр зарим нөхцөлд DCT тийм ч сайн тохирдоггүй бөгөөд жишээлбэл Фордийн Super Duty пикап загварт тавигдсанаар илүү мэдрэмжийг төрүүлдэггүй байна. "Хос авцуулах хурдны хайрцаг нь автомашины шатахуун зарцуулалтыг багасгах давуу талтай. Тийм ч учраас дэлхий дахинаа бага оврын загваруудад хос авцуулах автомат хурдны хайрцгийг ихээхэн ашиглаж байна" гэжээ.
Хэрвээ та өдөр тутмын жолоодлогодоо спорт мэдрэмжийг мэдэрмээр байвал DCT бол маш зөв сонголт. Хос авцуулах хурдны хайрцаг нь уламжлалт автомат эсвэл CVT хурдны хайрцгаас хол илүү мэдрэмтгий, дээрээс нь өрсөлдөгч нараасаа шатахуун зарцуулалт багатайгаар давуу билээ. Ерөнхийдөө бол DCT нь шатахуун зарцуулалт болоод үр ашигтай байдлын сайн нэгдэл юм. Хос авцуулах автомат хурдны хайрцаг нь механик эсвэл автомат хурдны хайрцгаас илүү шатахуунд хэмнэлттэй байдаг ч нөгөөдүүл нь илүү хүчин чадалтай загваруудад чиглэсэн байх жишээний. Тиймээс та өөрт тохирсон хурдны хайрцгаа сонгоорой.

Эйркoндишний хэрэглээ

Сүүлийн үеийн автомашинууд эйр кондишнээр тоноглогдох болсон бөгөөд манай орны хуурай, тоосжилттой нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм. Зарим хүмүүс эйркондишнийг хэрэглэх нь биед муу мэтээр ярьдаг бөгөөд энэ нь ор үндэсгүй юм. Харин эйр кондишний доторх хөргөлтийн шингэн нь ил задгай үедээ биед нөлөө үзүүлэхээс биш битүүмжлэгдэн ашиглагдаж байх үед аюулгүй. Хамгийн ихээр кондишн хэрэглэдэг япон улс гэхэд л иргэд нь дэлхий дээр хамгийн урт насалж байгаа билээ. Манай зарим хэрэглэгчид эйр кондишнийг бензин илүү иднэ гээд хөдөлгүүрээс нь салгаж авах, ременийг нь мултлах зэргээр салгадаг.
Гэтэл үнэндээ бол салгасан салгаагүй адил бөгөөд кондишнийг хэрэглээгүй үед кондишний насосны дамар хоосон ачаалалгүй эргэж байдаг юм. Бензин илүү иддэг гээд байвал товчлуурыг дарахгүй байхад л болох ба түүнийг хөдөлгүүрээс салгаад байх шаардлага байхгүй. Харин ч салгах үед алдагдах хийд хордох магадлалтай юм. Ингээд эйркондишн хэрэглэх практик аргуудаас дурдъя.  

1. Мэдээж дулааны улиралд автомашин тань битүү хаалттай байснаас дотроо бүгчим халуун байгаа. Тийм үед илүү хурдан хөргөхийн тулд асаасны дараа хэсэг хугацаанд цонхоо нээх хэрэгтэй. Зарим жолооч нар хаалттай чигээр нь дан кондишноор сэрүүцүүлдэг. Үүнд хугацаа зарцуулна.
open_window
2. Дулаан цагт хотын түгжрээн дунд эйркондишнийг гадна биш дотор агаар дээр тавьж хэрэглэх хэрэгтэй. Учир нь олон автомашинууд бөглөрөн нормальдаж зогссон үед та онгорхой цонхоороо азотын давхар исэл, нүүрс төрөгчтэй агаараар амьсгалж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийхээ төлөө жаахан бензин илүү зарцуулахад болохгүй нь юу байхав. 
inner_air_button
3. Нөгөө талаар агаар үлээлгэх нүхүүдийг зохицуулж ашиглавал илүү хурдан сэрүүцнэ. Тухайлбал та ганцаараа явж байвал зорчигчийн талын агааржуулах нүхүүдийг багасгах эсвэл хааснаар тань руу үлээх хүйтэн агаар хүчтэй болж төвлөрөх юм. 
duct
4. Салон дотор гаднахаас сэрүүн болж ирэх үед салоны агаарын оролтыг дотор агаар дээр тавьбал илүү хурдан сэрүүхэн болох ба үлээх хүч ч нэмэгддэг. Мэдээж гадна халуу агаарыг хөргөхөөс салоны сэрүүн агаарыг ашиглах нь илүү хурдан. Гэхдээ агаарын солилцоо хийхийн тулд хэсэг хугацаанд гадна агаарыг ашиглах ёстой. 
a.c_button
5. Жолооч нар ихэвчлэн хамгийн бага температур дээр тавьдаг ба эхэн үедээ ингэж болох ба удаан хугацаагаар явах үед температурыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэт хөрснөөс даарч магадгүй юм. Нөгөө талаар эйркондишний насосны ажиллах амрах хугацаа нь тохируулсан температураас хамаарч байдаг. 
a.c_temp
6. Бороотой өдөр эйркондишн хамгийн хэрэгтэй байдаг. Учир нь гадаа бороо орж сэрүүн болж агаарын чийгшил нэмэгдэхэд салоны дулаан чийгтэй агаар хүйтэн шилэн дээр кондинсацлагдаж шил цантдаг. Иймд гадна температураас бага температуртай агаарыг шил рүү үлээлгэх шаардлагатай тул эйркондишныг ашиглана. Тиймээс бороотой өдөр дулаан хувцаслах хэрэгтэйг анхаараарай.
rainny_day
7. Эйркондишн хэрэглэж байхад машины гадна  урд хянах самбарын харалдаа доор ус дусаж байдаг. Энэ нь эйркондишны салоны хөргөх радиаторт конденсацлагдсан халуун агаараас үүссэн усан дуслууд ус гаргах нарийн хоолойгоор гарч байгаа хэрэг. Үүнд санаа зовох хэрэггүй юм.

8. Эйркондишнийн насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг бөгөөд зарим үед хөдөлгүүр ердийн үеийнхээс  хүчгүй мэт санагдах нь бий, энэ бол хэвийн ажиллагаа юм. Ялангуяа өгсүүр замд илүү мэдэгддэг. Иймд нэгэн практик бий бөгөөд холын замд явах үед өгсүүр газарт эйркондишнийн товчлуураар салгах ба өгсөөд уруудах юмуу тэгш явах үедээ буцааж залгах зэргээр явж болно. Ингэвэл өгсүүр газарт хүчгүй мэт болохгүй. Өгсөх хооронд салонд халаад бүгчимдээд байх явдал байхгүй бөгөөд нэгэнт хөрсөн салоны радиатор нилээн хугацаанд сэрүүнээ барьдаг.

Land 200 машины түлхүүр 3 саяын үнэтэй байдаг.

Та гайхаж байна уу эсвэл алтан эмжээртэй гоёмсог түлхүүрийн талаар ярьж байна гэж бодож байна уу. Тэгвэл Lexus 570, Land 200, Prius, Rav4, Murano гэх мэт 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн ихэнх машины түлхүүрийг гээж үрэгдүүлсний дараа шинээр хийлгэхэд 800.000 мянгаас ~3 сая орчим төгрөгийн ханштай байдаг гэнэ. Энэ нь түлхүүрийн гоё сайхандаа биш түүний технологийн нууцтай холбоотой байдаг юм байна.
Та бидний өдөр тутмын амдралын байнгын хэрэглээ болсон автомашин нь технологийн хөгжлийг дагаад автомашины бүхийл хэсгүүдэд технологийн дэвшлийг ашигласан олон шинэ эд ангиуд бий болж шинэчлэгдэж байдаг. Үүний нэг бол автомашины түлхүүр юм.
keys

Нууцлал бүхий ЧИП-тэй түлхүүрийн тухай
1996 оноос эхлэн автомашин үйлдвэрлэгчид автомашины хулгайн эсрэг шинэ технологи гарган ирсэн нь түлхүүрэнд суурилагдсан бичил долгион үүсгэгчийг ашиглан автомашин зөвхөн өөрийн түлхүүрээ таньж асдаг болсон явдал байлаа. Үүнийг чиптэй түлхүүр гэж нэрлэдэг. Ийм автомашинд энгийн аргаар хувилсан түлхүүрээр хаалга цоожыг онгойлгож болох боловч машинаа асааж болдоггүй байна.
chip_key
Түлхүүрийн ишин дотор энэхүү чип байрладаг


SMART түлхүүрийн тухай
Хялбар хэрэглээ болон аюулгүй хамгаалалтын төгс хослол бүхий SMART KEY буюу ухаалаг түлхүүртэй автомашинуудыг 2004 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсний дотор бидний монголчуудын түгээмэл унаанууд болох Landcruiser 200, Lexus-570, Rav-4, Prius гэх мэт машинуудыг нэрлэж болох ба ямар нэгэн түлхүүрээр эргүүлэхгүй машины эзэн дөхөж очиход хаалга онгойж кноп дарахад автомашин асдаг гэдгийг та санаж байгаа байх. SMART түлхүүртэй автомашинд ямар нэгэн түлхүүр тааруулах хулгайлах гэж оролдох нь бүтэшгүй хэрэг бөгөөд засвар үйлчилгээ болон шинэ түлхүүр тааруулах хувилах үйлчилгээг зөвхөн диллерүүд болон түлхүүр цоожны мэргэжлийн газруудад л хийлгэх боломжтой байдаг.
smart_key
Товчлуураар дарж асах ба түлхүүр хэрэггүй

Та запас түлхүүртэй юу
Автомашин үйлдвэрээсээ 2-4 ширхэг түлхүүртэй ирдэг бөгөөд ашиглалтын явцад ихэнх автомашины жолооч нар түлхүүрээ гээж үрэгдүүлсний улмаас нөөц түлхүүргүй болсон байдаг.
Нөөц түлхүүргүй болсон тохиолдолд үндсэн ганц түлхүүрээ гээж үрэгдүүлсний дараа чиптэй болон энгийн түлхүүртэй бүх автомашины хувьд шинээр түлхүүр нийлгэх нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд их хохирол амсдаг. Жишээ нь хөдөө явж байгаад түлхүүрээ хаяж үрэгдүүллээ гэхэд машинаа ачиж засварын газар авчирах эсвэл өндөр үнээр засварчин дуудах болно. Мөн энэ хооронд цаг хугацаа ихээхэн алдана гэдэг ойлгомжтой. Чиптэй болон Смарт түлхүүрийн хувьд бүр асуудалтай зөвхөн түлхүүрээ хийлгэхэд хамгийн багадаа 800,000-3 сая төгрөг болдог ба мэдээж цаг хугацаа багагүй алдана. 
Энэ бүхнээс сэргийлэх хамгийн зөв арга нь запас түлхүүртэй болох явдал бөгөөд запас түлхүүр хийлгэхэд шинээр тааруулахаас 10-20 дахин хямд зардал, 2-3 дахин бага хугацаа зарцуулдаг

Pajero iO -дуулгах сайхан мэдээ

Pajero iO бол бага оврын компакт хэмжээтэй жийп бөгөөд нэгэн хэсэг монголчуудад таалагдаж бас ч үгүй нилээд орж ирсэн билээ. Гэтэл түүний нэг том дутагдал болох GDI хөдөлгүүр нь түүнээс үргээхэд  хүргэсэн юм. Тэр үед яах аргагүй монгол ч гэлтгүй японд ч гэсэн энэ хөдөлгүүрийн дутагдалыг анхаарахгүйгээр дан сайн талаас нь сурталчилдаг байсан болохоор аргагүй биз. Хэдэн жилийн дараанаас GDI-аас хэн хүнгүй л цэрвэх болсон.
Мицүбиши ч үүнийг ухааран GDI-аас татгалзаад байгаа билээ. Pajero iO нь 2000 оны эхэн үеийн Мицүбишигийн урагшгүй явдлаас болж дараагийн загвар гарч чадаагүй юм. Гэсэн хэдий ч iO нь 2007 оны 8 сар хүртэл үйлдвэрлэгдсэн юм. Үүн дотор нэг баярлууштай нь 2003 оноос 1.8 литрийн хөдөлгүүр нь энгийн бензинд зориулсан GDI системгүй болгосон явдал юм. Гэхдээ 2.0 литрийн хөдөлгүүрүүд 2007 он дуустал GDI хэвээрээ байсныг мартаж болохгүй. Зөвхөн 1.8 литрийн 4G93 хөдөлгүүр энгийн Multi Point Injection системтэй юм. Иймд та Pajero iO авах юмсан гэж бодож явдаг бол дахин нэг боломж гарч байна.
pajero_iO_engine
1.8 MPI хөдөлгүүр 
pajero_iO_front pajero_iO_rear

Шүршдэг гинж буюу ‘’Spray Chain”-ийг хэрэглээрэй

spray_cut_3Манай орны цаг агаарын эрс тэсийг хэлэхүү цас ороод маргааш нь хайлаад шөнө нь хөлдөөд Улаанбаатарын зам нэг хэсэгтээ л мөсөн бүрхүүлтэй болдог билээ. Энэ үед дугуй зам хоёрын барьцалдах чадвар буурч машин байрнаасаа хөдлөхдөө хий эргэх, өөд газар гарахгүй зогсох, тоормозлоход гулгах зэрэг таагүй байдлууд илэрдэг. Цаг хугацааг ч үрдэг. Бусаддаа саад болох гээд тоочоод баршгүй.
Өвөл хэрэглэдэг төмөр болон хуванцар гинж байдаг ч эдгээрийг цас ихтэй хээрийн замд хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Хотын замд ийм гинж хийхэд дуу ихтэй, их бие нилэнхүйдээ доргиж, жолоонд чичиргээ ирэх, үүнээс болоод бие сэтгэл тавгүйрхдаг.
Тэгвэл хотын замд явахдаа яах ёстой вэ. Мэдээж өвлийн дугуйгаа хийнэ. Гэтэл ингэж дугуйгаа сольдог нь хэд билээ. Өвлийн дугуй хийлээ ч 100% гулгахаа болино гэсэн үг биш шүү дээ.
Байдлыг харж байхад манай 3,4- хорооллынхон өгсүүр замаар гарах гээд хий эргээд зогсож байгаа харагддаг. Уруудахад ч гэсэн тоормозлоход дугуй нь гулсаад байдаг. Энэ бүхнийг багасгах нэгэн арга байдаг  ба үүнийг хэрэглэснээр танд ямарч доргио чичиргээ мэдрэгдэхгүй.

spray_cut_1 spray_cut_2
Энэ юу вэ гэвэл Шүршдэг гинж буюу “Spray chain” бодис бөгөөд дугуй зам хоёрын хоорондын барьцалдааг нэмэгдүүлдэг . зарим нь ч хэрэглэж үзсэн байх. Ялангуяа манай эмэгтэй жолооч нарт тун хэрэгтэй. Хойд хөтлөгчтэй машинтай бол хойд урд дугуйнууддаа шүрших хэрэгтэй. Зөвхөн хөдлөхөд ч биш зогсоход ч хэрэгтэй гэдгийг анхаараарай.  Дан урд хөтлөгчтэй бол зөвхөн урд дугуйндаа хэрэглэж болох юм. Гэвч 4 дугуйндаа хэрэглэх нь илүү найдвартай шүү.
Яаж хэрэглэх вэ гэвэл, та машиныхаа дугуйн мөр хэсгийг бага зэрэг цэвэрлээд тойруулаад шүршинэ. 4 дугуйндаа нэгэн зэрэг шүршсэний дараа машинаа бага зэрэг хөдөлгөн дугуйныхаа доороо байсан хэсгийг дээр нь гаргаад тэр хэсэг рүү шүршинэ.
Мэдээж энэ мөнхийн биш шүү дээ. Зам дугуй хоёрын барьцалдаа муудах нь таньд мэдрэгдээд эхэлэх үед дахин хэрэглээрэй. Нэг бортгыг нилээн хэд хэрэглэх байх шүү.
Одоогийн байдлаар энэ бодис манайд мэр сэр харагддаг ба голдуу “Sky” шоппинг центрт худалдаж байгаа харагддаг.



clean_tire
Дугуйн хээтэй мөр рүү шүрших хэрэгтэй


Аялалын төлөвлөгөөг гаргах 5 алхам

mapdetail_1
Хэрвээ та алсын замд гарахаар зэхэж буй бол доорх зөвлөмжүүдийг дагаж хэрэгжүүлснээр өөрт тулгамдах асуудлыг хялбархнаар шийдэхэд тус дөхөм болох юм.
1. Аялахаар төлөвлөж байгаа газрынхаа нарийвчилсан газрын зургийг худалдан ав эсвэл интернэтээс татаад хэвлэж гарга. Түүнийгээ өөрийн ажлын байр эсвэл гэрийнхээ хананд наа. Аль болох тэмдэглэж тодруулах боломжтой газар байршуулаарай.
Mongolian_Aimags_Mongolia
2. Аялалынхаа алхам бүрийг тооцсон бичгэн төлөвлөгөө гарга. Ямар машинаар явах вэ? Хэн хэнтэй явах вэ? Төсөв хангалттай бий юу? Юу юуг очиж үзэх вэ? Аялалын дунд учирч болох бэрхшээлүүд гэх мэтчилэн. Тэр болгоноо газрын зурган дээрээ тэмдэглэж өөртөө сануул.
115190-425x282-Disneytouringplans
3. Компьютертаа шинэ хавтас үүсгээд аялалдаа зориулсан мэдээ мэдээллүүдээ нэгтгэ. Аялалд тань хэрэг болох зөвлөмжүүд хаа сайгүй байдаг. Аялалын төлөвлөгөөнд зориулсан Travel Guide ном эсвэл интернэт гэж сайхан юм бий шүү дээ. 
car-trip1

4. Trip Forum-д нэгд. Аялалын тухай өөрийн туршлага болон шинэ санаагаа бүгд нээлттэй хуваалцах форум интернэтээр дүүрэн байдаг. Тэдэнтэй чатлаж шинэ санаа, зөвлөгөөнүүдийг авах боломжтой.
Car-trip
5. За ингээд аялалдаа гарах л үлдлээдээ. Хамгийн гол нь хөгжилтэй тухтай явах нь чухал гэдгийг санаарай. Алсын замд гарна гэдэг нь тэр чигээрээ адал явдал юм. Хамгийн сүүлд нь камераа авахаа битгий мартаарай.

Тоормозны наклад

faceТоормозны наклад нь авто машины хөдөлгөөний үед онцгой үүрэгтэй юм. Автомашины үйлдвэрээс тогтоосон тоормозны зайг уртасгахгүй тогтоосон хэмжээнд автомашиныг зогсоох үүрэгтэй. Иймээс энэ сэлбэгийг авахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Сүүлийн үед  дуураймал техникийн шаардлага хангахгүй тоормозны накладууд гадуур дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр нь ашиглалтын явцад үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй хурдан элэгдэх, янз бүрийн дуу гарах зэрэг сөрөг талууд ихтэй байдаг.
Тэр ч байтагуй сүүлийн үед чанарын шаардлага хангахгүй хямд төсөр материалаар хийгдсэн экологийн болон эрүүл мэндэд сөрөг үр дагавартай материалаар хийгдсэн накладыг өндөр хөгжилтэй орнууд худалдаалахыг хориглосон байгаа. Наклад нь тоормозлох явцад нарийн ширхэгтэй үртэс болон үрэгдэж байдаг ба энэхүү хэмжээг олон улсад тогтоосон байдаг ба эрүүл мэндэд хоргүй байх ёстой гэж үздэг.
Шинэ авто машин болон гаднаас импортлогдож байгаа автомашинд ийм наклад ирдэг бөгөөд таны машины обод дугуй бохирдохгүй зүгээр байдаг ба нас ч урттай дор хаяж 3 жил болдог юм. Гэтэл хямд үнэтэй дуураймал наклад жил хүрэхгүй хугацаанд элэгдэж, автомашины дугуй тань тогооны хөө шиг харлаад байдаг. Тэр ч байтугай хэт бутрамтгай материалтай энэхүү накладны үртэс цонх онгорхой явах үед машины салхиар дамжин кабинд орж ирэн түүгээр амьсгалахад хүрдэг. Цаашлаад янз бүрийн өвчний эх үүсвэр, хавдрын эх үүсвэр болж болзошгүй. Тиймээс ийм төрлийн дуураймал накладыг төрөөс худалдаалахыг хориглоход буруудах зүйлгүй юм. 
Disk_brake
Зарим бүдүүн ширхэгтэй материалтай нь тоормозны дискийг тань ухаж ховил үүсгэн засварлах эсвэл солиход хүргэх болно. Мөн жил бүр накладаа солиулах болох ба тэр бүрт солиулах зардал шаардлагатай ба нэг бүтэн хос наклад авах үнэ төлж байгаа хэрэг. Тиймээс оригналь наклад ба тухайн наклад үйлдвэрлэгчийн лицензээр бүх шаардлагыг хангасан OEM (original equipment manufacturer) накладыг худалдан авч солихыг зөвлөж байна.
Оригналь наклад нь юуны түрүүнд үнийн ялгаатай байна. Дээр нь нягт ихтэй ба хуруугаар үрэхэд арзгар биш байдаг. Голдуу цайвардуу өнгөтэй байх нь элбэг.
brake_pad
оригналь наклад
after_-m_pads
дуураймал наклад

Toyota Crown худалдан авахад ...

crown_emblemМонголын муу бензинд тохирохгүй загваруудын талаар танилцуулъя. Үүнд D4 системтэй Тоёотагийн авто машинууд бас ордог. Эхлээд шууд эвдрэхгүй ч ашиглалтын явцад ямар нэг тааламжгүй байдлууд илрэх бөгөөд эвдэрсэн тохиолдолд өндөр үнэтэй сэлбэг засвар шаарддаг юм. Мөн сайн октантай үнэтэй бензин хийх хэрэгтэй байдаг.
Toyota Crown-ын S175, S179 загварын 3.0 литрийн хөдөлгүүртэй загвар нь 2001 оны 8 сар хүртэл D4 буюу бензиний шууд цацалттай хөдөлгүүртэй, 2001 оны 8 сараас 2.5 литрийн хөдөлгүүрт мөн D4 систем тавьж эхэлсэн байна. Эндээс дараагийн загварын шинэчлэлт хүртэл  эхлэн 2.5 ба 3.0 литрийн хөдөлгүүрүүд D4-тэй ба D4 –гүй гэсэн хувилбараар холилдон гарсан. Иймд 2004 он хүртэлх S170 Crown худалдан авахдаа сайн нягталж үзэх хэрэгтэй.  Харин 2.0 литрийн хөдөлгүүрүүд ямарч асуудалгүй энгийн системтэй юм.
crown_s170_ crown_s170_engine
урд тал  D4-гэсэн бичигтэй
Харин S180 2004 оноос гарсан S180 Crown нь шинэ төрлийн V6 хөдөлгүүр тавигдсан бөгөөд бүх түлшний систем нь D4 болсон.
crown_s180 crown_s180_engine
урд талаас D-4 бичиг байхгүй,
 ялгах шаардлаггагүй болсон

2008 оны 1 сард өөрсдийн үйлдвэрлэсэн  D4 буюу 1JZ-FSE, 2JZ-FSE хөдөлгүүрийн доголдолын талаар Тоёота корпорациас албан ёсоор  мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд эдгээр хөдөлгүүрүүд нь удаан хугаацаанд сул ажиллуулах явцад хөдөлгүүрийн эргэлт тогтворгүй болж өөрчлөгдөх явдал гарах бөгөөд энэ нь оруулах клапан дээр хуралдах карбон лагаас үүдэлтэй юм гэжээ.  Үүнд бид тухайн авто машины гүйлтээс хамаарахгүйгээр 5-9 жилийн хугацаанд үйлчилгээ, тохиргоог  тохируулж өгөх баталгааг гаргаж байна гэсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн японы дотоодод болон, албан ёсны дилерээс авсан автомашинуудад хамаатай юм.
 Дээрх баталгаа нь монголд орж ирсэн автомашинуудад хамаарахгүй нь ойлгомжтой бөгөөд эсвэл энэ баталгааны хугацаа дууссан байх магадлал өндөр юм.

Дугуй хагарсан үед яах вэ?

blow_out_airМанай эмэгтэй жолооч нарт дугуй хагарсан үед яах ёстой вэ гэдгийг хэн ч зааж өгдөггүй бас ийм хичээл жолооны курст ч гэсэн заадаггүй бололтой гайхаад зогсож байдаг. Хот дотор болон хөдөлгөөн ихтэй газар бусдаас тусламж авах нь мэдээж бөгөөд яах аргагүй тохиолдолд дараах зөвлөмж хэрэг болно. Хэрэв таны машины дугуй замын гол хэсэгт явж байгаад хагарсан бол зөөлөн явж аль болох замын баруун захад шахаж зогсох юмуу, боломжтой бол замаас гарч зогсох хэрэгтэй. Ер нь шалгаж байхад илүүдэхгүй зүйлийн нэг бол нөөц дугуйны хийг үзэж байх хэрэгтэй, хагараагүй байсан ч аажимдаа хий нь суларсан байдаг.
1.Таны машины нөөц дугуй багаажин дотор хивсэнцэрийн доор байх ба гэр бүлийн вагон загвартай бол хамгийн арын шалны доор эсвэл бүр гадна талдаа хойд гуперийн цаана доороос нь авахаар хийсэн байгаа. Мөн зарим төрлийн жийпний дугуй гадна талд хойноо доор байх боловч ихэнхдээ ард нь өлгөөстэй байдаг.
spare_tyre_position
Нөөц дугуй нь ихэвчлэн багаажны шалны хавтангийн доор байдаг
2. Юуны өмнө автомашинаа тэгшивтэр газар сонгож зогсоосон байх хэрэгтэй ба урд дугуйгаа тэгшилж чигээрээ зогсоорой. Ингэсний дараа машин хөдөлөхгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Паркинг P байрлалд юмуу механик бол 1-р араандаа хийж зогсоолын буюу гар тоормозоо сайтар татна (зарим автомашинд хөлөөрөө гишгэдэгээр хийсэн байгаа). 

3. Одоо машинаасаа бууж тээшний хэсгээ онгойлгон ажлын бээлий байвал авч зүүхэд илүүдэхгүй ба дугуй солиход шаардлагатай багаж, нөөц дугуйг гаргах хэрэгтэй.  Үүнд
  • машин өргөх данхраад (Домакрат, Jack),
  • дугуйн гайк тайлах түлхүүр буюу дугуйн торцов 
  • данхраадны эргүүлэх иш, хэрэв гидр данхраад бол данхраадны хошуу эргүүлэх урт иш, бахь
  • дугуйнд ивэх зориулалтын ивүүр байвал түүнийг гаргах хэрэгтэй. Байхгүй бол ивээс болчихоор чулуу мод зэргийг бэлдэх
  • Анхааруулах гурвалжин тэмдэгийг гаргаж машиныхаа ар талд хотод 15м, хөдөө хээрийн замд 30м-ээс доошгүй зайд тавина.
duguin_ivuur spare-tire-jack-wrench
Дугуйн ивүүр Данхраад иштэйгээ, дугуйн торцов

4. Хэрэгтэй зүйлсийг бэлдсэний дараа ивүүрээр ивж өгөх ба хагарсан дугуйныхаа диагональдсан эсрэг дугуйнд, нөгөө талын зэрэгцээ дугуйнд ивж өгнө. Ивэхдээ урд болон хойд талд хойшоо урагшаа өнхрөхгүй байхаар хашиж ивнэ.

5. Дараа нь данхраадаа машиныхаа данхраадахад зориулсан  хэсэгт хийнэ. Хаанаас өргөх вэ гэдгийг данхраад дээр наалттай байгаа зааварт зургаар үзүүлсэн байдаг. Ямар төрлийн машин болохоос шалтгаалж данхраадны байрлалууд өөр өөр байдаг ба суудлын жижиг автомашинд бол голдуу хажуу 2 дугуйн хооронд кузовын доод ирмэгт дугуйд ойрхон газар сэтэрхийгээр тэмдэглэсэн байдаг. Ийм тэмдэгтэй хэсэг нь тулахад зориулсан бөх бат хийцтэй байдаг ба үүнээс өөр газраас өргөвөл хонхойх, мултрах зэрэг аюултай.  Жийп машинд арай өөр бөгөөд голдуу тэнхлэгээс нь өргөдөг. Зарим жийпэнцэрүүдийн өргөх газар нь суудлын тэргний адил байдаг. Данхраадаа зохих газар нь хийгээд бага зэрэг өргөнө. Дугуйг хөндийрүүлж болохгүй.
urguh_tseg
Сайн харвал данхраадаар өргөх газарт
 сэтэрхийгээр тэмдэглэсэн байгаа
boolt_sullah
Дугуйн гайкийг суллана
6. Ингээд дугуйн гайк тайлах түлхүүрээр бэхэлгээг суллана. Суллахдаа нар буруу буюу цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Ингэхэд хялбар эргэж  тайлагдахгүй бөгөөд нилээн хүч гаргах хэрэгтэй. Хэт чангарсан гараараа дийлэхгүй үед хөлөөрөө гишгэж  суллана. Хөлөөрөө гишгээд ч сулрахгүй бол түлхүүрийн ишийг уртасгах труба олвол зүгээр. Энэ мэтчилэн бүх боолтыг суллана.





7. Дугуй бэхлэх гайкаа сулласаны дараа данхраадаар машинаа өргөх ба данхраадын ишийг нар зөв эргүүлнэ. Хагарсан дугуйг газраас хөндийртөл өргөнө. Ингэсний дараа дугуйн гайкыг бүгдийг авч дугуйгаа авна.
jacking_woman
данхраадаа эргүүлж өргөнө

8. Үүний дараа нөөц дугуйгаа хийгээд гайкаа тултал нь эргүүлж чангална. Эндээс эхлэн дээр эхэлсэн ажиллагааг эсрэг дарааллаар нь хийж гүйцэтгэнэ.
dugui_changalal
Дугуйн гайкийг сайтар чангална