"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Thursday, 4 May 2017

Таны машин шар гэрэл ассанаас хойш хэдэн километр явах боломжтой вэ?


Бид замын хөдөлгөөнд оролцож яваад гэнэт шатахуун дуусаж байгааг анзаардаг. Энэ зүйлтэй жолооч бүр л тулгарсан байх. Гэнэтийн ийм байдалд бид яахаа мэдэхгүй сандрах нь элбэг. Магадгүй та яаралтай уулзалтанд явж байхдаа шатахуун тань дуусаж байгааг мэдвэл, бас шатахуун түгээх цэг ойр хавьд байхгүй тохиолдолд яах вэ? Шөнө болчихсон, гудамжинд эл хуль, аль эсвэл өвөл ийм зүйлтэй учирвал та ямар арга хэмжээ авах вэ?

Гэхдээ та айх хэрэггүй. Учир нь таны шатахуун огт дууссан биш харин шатахуун дуусаж байгааг урьдчилан сануулж байгаа юм. Машины тань шар гэрэл ассанаас хойш хэдэн километр явах боломжтой байдаг талаарх мэдээллийг хүргэе. Машин бүр замын нөхцөл байдал, жолоодлого, машины хүчин чадал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.

АНУ-д хамгийн түгээмэл байдаг дараах 50 машин шар гэрэл ассанаас хойш дараах зайг туулах боломжтой байдаг байна:
Ford F-150 – 57.75-132 км 

Chevrolet Silverado – 41.25 км 

Ram 1500 – 104-143 км 

Toyota Camry – 107-150 км 

Toyota Corolla – 99-138 км 

Nissan Altima – 133-188 км 

Honda Accord – 115-153 км 

Honda CR-V – 102-128 км 

Honda Civic – 97-132 км

Ford Escape – 57-132 км 


Toyota RAV4 – 94-122 км 

Chevrolet Equinox – 82 км 

Nissan Rogue – 128-163 км

Hyundai Elantra – 49 км 

Ford Explorer – 58-132 км 

Chevrolet Cruze – 10-138 км

Ford Focus – 58-132 км 

GMC Sierra Denali – 105-152 км 

Hyundai Sonata – 66 км 

Jeep Cherokee – 109-153 км

Nissan Sentra – 99-132 км 

Jeep Wrangler – 77-96 км 

Chrysler 200 – 114-178 км

Chevrolet Malibu – 82-119 км

Jeep Grand Cherokee – 109-148 км

Toyota Tacoma – 104-124 км 

Subaru Forester – 102-137 км 

Kia Optima – 49 км 

Toyota Highlander – 95-119 км 

Kia Soul – 49 км 

Toyota Sienna – 89-123 км 

Subaru Outback – 107-140 км 

Nissan Versa – 132-171 км 

Volkswagen Jetta – 94-140 км 

Honda Odyssey – 94-138 км 

Honda Pilot – 74-102 км 

Ford Mustang – 57-132 км 

Ford Edge – 57-132 км 

Chevrolet Traverse – 69-99 км 

Toyota Tundra – 99-118 км 

Jeep Patriot – 75-99 км 

Toyota Prius – 125-133 км 

Hyundai Santa Fe – 66 км 

Kia Sorento – 66 км 

Chevrolet Impala – 72-102 км

Ford Transit – 57-132 км 

Mazda 3 – 113-155 км 

Mazda CX-5 – 110-150 км 

GMC Terrain – 82 км

Шар гэрэл аслаа гэж айх хэрэггүй. Үүнийг ойр дотны хүмүүс болон найз нөхөдтэйгээ хуваалцаарай.





Та автомашиндаа салхивч хийлгэх гэж байна уу, тэгвэл...



Та том дугуйтай, хүчин чадал өндөртэй машинтай байсан ч уснаас аль болох зайлсхий. Эрдэж ус руу орж болохгүй. Хэрвээ усанд ороод машин удаан зогсож кроп болон урд хойд явах эд анги руу ус орсон тохиолдолд таны автомашины нас 1-2 жилээр шууд хөгширнө. Зайлшгүй тохиолдолд ус гаталсан бол уснаас гараад явах эд ангийнхаа тос гоожуулдаг доод талын тагийг суллаж усыг нь гоожуулна
Ус хүнд жинтэй учраас тосны доор байдаг тул тосноосоо түрүүлж гоожоод дуусах үед тос гарна. Тэр үед нь таглаад явахад таны машины эд ангид эвдрэл, зэврэлт үүсэхгүй. Мөн сүүлийн үед автомашин эзэмшигчид хэрхэн салхивч хийх вэ гэж их асууж байна.
Автомашины үйлдвэрүүд салхивч хийхдээ таазанд маш олон карказ бэхэлгээ хийж хүнд жинтэй шил тогтоосон байдаг. Тиймээс онцын шаардлагагүй бол салхивч хийлгээд хэрэггүй.
Яагаад гэвэл дээврийн төмөр хүнд шилээ даахгүйн улмаас ханзарч урагдах тохиолдол байдаг. Салхивч нь анхнаасаа гоёлын зориулалттай биш зорчигчийг халуунаас хүйтэнд шилжихдээ хатгалгаа болон бусад өвчнөөс авахаас урьдчилан сэргийлж хийгдсэн юм билээ. Тэгэхээр таны машинд салхивч онцын шаардлагагүй учраас хийлгээд хэрэггүй юм.

Дугуйны насыг хэрхэн уртасгах вэ?

Жолооч нар өвлийн дугуйг зөвхөн цас орсон үед л тавих ёстой юм шиг ойлгодог. Энэ нь маш буруу юм. Хэрвээ та шинэ ч бай, хуучин ч бай дугуй авсан бол аль болох удаан эдэлж бага зардал гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зуны дугуйг зунд нь өвлийн дугуйг өвөл тавих нь таны дугуйны эдэлгээг уртасгадаг.
Мөн дөрвөн улирлын болон зуны дугуй нь өвлийн дугуйг бодвол илүү хатуу резинээр хийгдсэн байдаг учраас өвөл шууд хөлдөж барьцалдах чадвараа алдаж мөн чанар нь мууддаг. Өвлийн дугуй эсрэгээр маш зөөлөн резинээр хийгдсэн байдаг нь өвлийн хүйтэнд дугуй хөлдөхгүй, гэнэтийн тормослолт болон цастай үед зөөлөн дугуй маш сайн барьцалддаг.
Тийм болохоор цас орсон ороогүй та өвлийн дугуйгаа эрт сольсноор дөрвөн улирлын болон зуны дугуйгаа илүү хэрэглэхээс гадна гэр бүл хайртай хүмүүсээ эрсдэлээс 100 хувь хамгаалж чадна. Мөн автомашины хаалганы резин муудчихаад шороо ороод байна гэж их ярьдаг. Манай орон хуурай уур амьсгалтай учраас резин силконлог байдлаа алдаж хатуурдаг. Сүүлийн үед энэхүү резин дундуур хатуу резин гүйлгэж шороо орохоос сэргийлдэг үйлчилгээ их болсон. Энэ үйлчилгээ нь таны мөнгийг хий дэмий үрж байна.
Харин ч тэр резинийг гүйлгэснээс хаалга хатуу хаагдаж,улмаар түгжээ болон дэгээнд үргэлж ачаалал ирээд явцын дунд эвдрэл үүсдэг. Тиймээс та үүнд арай өөр аргыг хэрэглээд үзээрэй. Хаалганы резиныг зөөлөн болгож силконлог байдлыг нь хангах шүршдэг бүтээгдэхүүн байдаг. ХБНГУ -ын WURTH компани энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Та үүнийг авч хэрэглэснээр хаалганы резин нь зөөлөрч хэвийн болно.

Хятад улс цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаар АНУ-ыг хол хаяжээ


2016 онд Хятадад 351,861 цахилгаан хөдөлгүүртэй автомашин шинээр бүртгүүлсэн нь дэлхий дахинд борлогдсон нийт цахилгаан машины 46 хувь болжээ. Үүнээс гадна 2016 онд дэлхий даяар үйлдвэрлэгдсэн цахилгаан машины 43 хувийг Хятадад үйлдвэрлэсэн байна.
Ердөө 2013 онд Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл дэлхийн зах зээлийн 6 хувийг бүрдүүлж байсантай харьцуулбал энэ нь үсрэнгүй амжилт юм.
Том зургаар нь харвал Хятадын нийт автомашин дотрох цахилгаан хөдөлгүүртэй машины эзлэх хувь 1.45 хувьд хүрсэн бол АНУ-д 0.8 хувь, Европт 1.3 хувь байна.
2016 онд Америкт шинээр бүртгэгдсэн цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо Хятадынхаас 2 дахин бага байгаа юм.

0-5 ЖИЛ ЖОЛОО БАРЬСАН ЖОЛООЧ НАР ОСОЛ ГАРГАХ НЬ ИХ БАЙНА


Монгол улсын хэмжээнд өнөөдөр 790,000 гаруй тээврийн хэрэгсэл, 1,400,000 орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг.
Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхээд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг.
Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрмийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ.
Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотой юм.
Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуус зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна.

ГОЛЛАНДАД НИСДЭГ АВТОМАШИНЫГ ХУДАЛДААЛЖ ЭХЛЭВ


Голландын PAL-V компани өөрсдийнхөө угсарсан нисдэг автомашины хоёр загварыг худалдаанд гаргасан байна. Уг компани 2009 оноос нисдэг автомашин үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн билээ. Харин 2012 онд анхны загвараа бэлэн болгож байв. Тэгвэл 2017 онд PAL-V компанийнхан “Liberty Pioneer” болон “Liberty Sport” гэсэн хоёр загвартаа захиалга авч үйлдвэрлэж эхэлжээ.
 
Нисдэг автомашин үйлдвэрлэгчдийн мэдээлснээр тэдний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэнэ. PAL-V компанийнхан захиалагчиддаа нисдэг автомашинаа 2018 оны сүүлээр хүлээлгэж өгнө. Энэ хугацаанд нисдэг автомашинууд сорилтыг бүрэн давж сертификат авах аж.

Компанийн ерөнхий захирал Роберт Дингемансын хэлснээр нисдэг автомашины гол зах зээл нь Хойд Америк болох юм байна. АНУ, Канад, Мексик брдон Бермудын арлаас нисдэг автомашинд олон хүн захиалга өгчээ.

Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед замын түгжрээ эсвэл замгүй газраар нисээд явчихдаг нисдэг автомашин олны хэрэглээ болох нь тодорхой болж байна.
 
Тэгвэл Орост ирэх сарын эхнээс нисдэг автомашин хийх уралдаан зарлахаар болжээ. Оросын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Иван Андриевский энэ тухай мэдээлэв. Нисдэг автомашинаа худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд үнэ нь 200 мянган евро болох юм байна.

Нисдэг автомашин нь хоёр тонноос илүүгүй жинтэй цахилгаан хөдөлгүүртэй, цагт 200 км хүртэл хурдалж чадах аж. Шинжээчдийн үзэж буйгаар 20-50 жилийн дараа нисдэг автомашин хүн бүрийн хэрэгцээг хангах болно гэжээ.


ДЭЛХИЙН ХАМГИЙН ХЯМД МАШИНЫ ДАРААГИЙН ЭРИН


Дэлхийн хамгийн хямд, автомашин болох “Tata Nano"-гийн дараагийн үе хотод тохиромжтой “Tata C-Cube” хөнгөн тэрэг гарлаа. Одоохондоо энэ нь шинэ загвар төдий байгаа ч үйлдвэрлэлд нэвтрэх хугацаа тун удахгүй гэнэ.
 
Гурван хаалгатай энэхүү суудлын тэрэг нь хэлбэр загварын хувьд ч өмнөхөөсөө илүү төгс аж. Мөн “Tata Nano”-гоос илүү тоноглосон бөгөөд ухаалаг гар утсанд зориулсан төрөл бүрийн цэс, системтэй. Моторын хувьд илүү сайжирсан гэж байгаа ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Ерөнхийдөө илүү дэлгэрэнгүй тайлбар нь одоохондоо нууц хэвээр байна.
 
Шатахуун бага зарцуулдаг хамгийн анхны суудлын тэрэг болох “Nano” 2009 онд гарсан юм. Тухайн үед энэхүү автомашин 2000 ам.доллараар үнэлэгдэж байлаа. Төсөвт хэмнэлтэй энэхүү машиныг боловсруулахад 400 орчим ам.доллар, үйлдвэрлэлийн барилгад илүү их хөрөнгө зарцуулсан бөгөөд cap бүр 15-20 мянган ширхэг “Nano” үйлдвэрлэх ёстой байлаа.