Тэнцүүлэгч муудахын хор уршиг
Элэгдэл:Дугуй хэвийн бус элэгдэх
Донсолгоотой замаар явахад хавирах, түчигнэх чимээг гаргаж болдог.
Урд хэвтээ тэнцүүлэгчЭргэлт болон донсолгооны үед дугуйн доргилтыг саармагжуулдаг.
Элэгдэл:
Эргэлтийн үед хэт хазайх
Донсолгоотой замаар түчигнэж дуугарах
Хойд хэвтээ тэнцүүлэгчМөн л урд дугуйтай ижил доргилтыг саармагжуулдаг. Ингэснээр аль нэг тийш хэт хазайхаас сэргийлж өгдөг
Хэвтээ тэнцүүлэгчийн даравч резинДээр дурдагдсан хэвтээ тэнцүүлэгчийг кузовын бусад эд ангитай хавиралдаж дуугарахаас хамгаалах зорилготой даравч резин байдаг. Хэрвээ хөшиж үзэхэд язарсан, холхио орсон бол солих шаардлагатайг илэрхийлнэ.
Босоо тэнцүүлэгчЭнэхүү тэнцүүлэгч нь хэвтээ тэнцүүлэгчийг амортизаторын доод хэсэгтэй шарнерээр холбож өгдөг. Муудсан үед донсолгоонд дуу гарах бөгөөд шарнер нь холхио орсон бол солих шаардлагатайг илэрхийлнэ.
Дээрх тэнцүүлэгчүүдэд яг тэдэн км яваад солино гэсэн заалт Монголын нөхцөлд гаргахад төвөгтэй байдаг. Тиймээс тулгуур эд ангийн оношилгоонд оруулахдаа үргэлж шалгуулж, муудсан бол сайн чанарын бүтээгдэхүүнээр сольж байгаарай.
Comments