ГУЛГААТАЙ ЗАМААР УРУУДАХ АРГА



Цаг агаарын хүнд нөхцөлд гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь АЛГУУР, УДААН ЯВАХ юм. Гулгаатай уруу замд, яг л уурын уруу алхаж буй мэтээр алгуур яваарай.
  • Тоормосыг бага багаар өг. Гар тоормосоо ашигла. Арааг хүндрүүлж буу. Гэхдээ алгуураар буугаарай ингэснээр та болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хэт хурдан явснаар та гулгаж, түүнийгээ засахын тулд хэт рулийг дарах, хэт хүчтэй тоормослох зэргээс бүр ч их асуудалд орж болзошгүй.
Хэт рулийг дарж, хэт хүчтэй тоормосолсноор автомашин тэр чигтээ гулсаж болзошгүй байдаг.
  • Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа тохиолдолд тоормос гишгэхдээ биетүүд нэг чигт байгаа тохиолдолд л гишгээрэй.Учир нь автомашин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөж аюулаас сэргийлэх юм.
  • Хэрэв механик хурдны хайрцагтай бол араагаа хүнд араанд байгаа чигээр нь тоормосоо гишгээрэй. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг бүү мартаарай.

Comments