Салонд халуунаар үлээхгүй эсвэл муу үлээх
Ажиллагаа: Хөдөлгүүрийг
халааж салоны температур тохируулагчийг халуун үлээлгэх улаан
тэмдэгтэй хэсэгт эцэс дээр нь тавьж сэнсийг ажиллуулахад халуун
үлээхгүй юмуу муу үлээх.
Шалтгаан :
- Хөдөлгүүрийн хөргөх шингэн усны помп, болон шугамуудаар алдагдаж шингэн дундарсан.
- Температур заагчийн зүү голдоо очихгүй болж хөдөлгүүр бүрэн халахгүй байвал термостатын ажиллагаа муудсан болон нээлттэй байдалд гацсан.
- Салоны хүйтэн халуун агаар холигч хаалт нэг хүйтэн агаар оруулах байрлалд болон халуун хүйтний дунд байрлалд гацсан эсвэл хаалтыг ажиллуулах тросс, цахилгаан мотор гэмтэлтэй болсон.
- Салоны радиатор бөлөрч битүүрсэн.
- Салоны агаар шүүгч битүүрсэн, эсвэл хэт нягтралтай шүүр байх.
Засварлах :
- Хөргөх шингэн алдагдаж байгаа газрыг олж тогтоон шаардлагатай бол эд ангийг сольж гоожилтыг зогсоосны дараа хөргөх шингэнийг нэмж хийх.
- Термостатыг солих
- Холигч хаалтад тээглэсэн ямар нэг зүйл байвал засаж янзлах,тасарсан тросс болон цахилгаан моторыг солих.
- Эхлээд салоны радиаторыг угаалгаж үзээд халуунаар үлээхгүй хэвээр бол салоны самбарыг задалж радиаторыг авч цэвэрлэнэ.
- Битүүрч муудсан шүүрийг цэвэрлэх, солих, хэт нягтралтай шүүрийг өвлийн улиралд авч хавар буцааж хийх.
Comments