Toyota Crown худалдан авахад ...
Монголын
муу бензинд тохирохгүй загваруудын талаар танилцуулъя. Үүнд D4
системтэй Тоёотагийн авто машинууд бас ордог. Эхлээд шууд эвдрэхгүй ч
ашиглалтын явцад ямар нэг тааламжгүй байдлууд илрэх бөгөөд эвдэрсэн
тохиолдолд өндөр үнэтэй сэлбэг засвар шаарддаг юм. Мөн сайн октантай
үнэтэй бензин хийх хэрэгтэй байдаг.
|
|||||||||
Toyota
Crown-ын S175, S179 загварын 3.0 литрийн хөдөлгүүртэй загвар нь 2001
оны 8 сар хүртэл D4 буюу бензиний шууд цацалттай хөдөлгүүртэй, 2001 оны 8
сараас 2.5 литрийн хөдөлгүүрт мөн D4 систем тавьж эхэлсэн байна. Эндээс
дараагийн загварын шинэчлэлт хүртэл эхлэн 2.5 ба 3.0 литрийн
хөдөлгүүрүүд D4-тэй ба D4 –гүй гэсэн хувилбараар холилдон гарсан. Иймд
2004 он хүртэлх S170 Crown худалдан авахдаа сайн нягталж үзэх хэрэгтэй.
Харин 2.0 литрийн хөдөлгүүрүүд ямарч асуудалгүй энгийн системтэй юм.
Харин S180 2004 оноос гарсан S180 Crown нь шинэ төрлийн V6 хөдөлгүүр тавигдсан бөгөөд бүх түлшний систем нь D4 болсон.
Дээрх баталгаа нь монголд орж ирсэн
автомашинуудад хамаарахгүй нь ойлгомжтой бөгөөд эсвэл энэ баталгааны
хугацаа дууссан байх магадлал өндөр юм.
|
Comments