Автомашинаа айдасгүй жолоодож болно
Таны амийг аварч чадах технологиуд олон арваараа байдаг. Та тэдний талаар мэддэг ч байж болох юм. Бид тэднээс арвыг нь таньд танилцуулж байна. Мэдээж хэрэг эдгээр технологиуд нь машин бүрт байхгүй бөгөөд сүүлийн үеийн машинуудад ихээр суурилуулж байгаа билээ.
1. Тэнцвэр ба хөдөлгөөн зохицуулах удирдлага. Зарим системүүд таныг аваарт орсон үед хамгаалахад чиглэсэн байдаг бол энэхүү систем нь таныг аваарт орохоос өмнө хамгаалах зориулалттай юм. Дугуйнд байрлуулсан мэдрэх төхөөрөмж нь удирдлагаа алдахыг мэдрэх болно. Жишээлбэл хурдтай үед эргэлт хийх тохиолдолд хурдыг сааруулан үүсч болох аваараас хамгаална.
2. Аюулгүйн дэр. Энэхүү аюулгүйн дэр нь аваар болох үед автоматаар задарч таныг гэмтэл бэртлээс хамгаалах үүрэгтэйг та мэдэх байх. Энэ технологи нь аль 1980 оны үед бий болсон бөгөөд сүүлийн үеийн Хонда машинуудын энэ дэр нь 0.015 секундэнд бүрэн задардаг байна. Гэвч зарим Монгол жолоочууд энэхүү дэрийг ашиглах ямар ч аргагүй болгож эсвэл бүр аваад хаячихдаг нь харамсалтай. Нэг л өдөр тэд таны амийг аврах байсан юм биш үү?
3. Радарын хурдны удирдлага. Энгийн хурдны удирдлага нь таны зөвхөн хурдын сааруулж чадах боловч хэрэгтэй үед тормозлож чадахгүй. Харин Радарны хурдны удирдлага нь урд байгаа машиныг мэдрэн хурдаа сааж бүр зогсож чадна харин урд байгаа саадыг давсны дараа эргэн хурдыг тань нэмж чадна. Энэ нь ихэвчилэн хурдны зам дээр их ашиг тустай байдаг аж.
4. Шугамаас гаралтыг мэдрэх систем. Таны нойр хэт хүрсэн үед мөн ямар нэг зүйлээ унагачихаад авах үед санаандгүйгээр эгнээнээсээ гарч бүр эсрэг урсгалд орон аваарт орох тохиолдол их байдаг. Харин энэхүү мэдрэх систем нь цагаан шугамыг мэдрэн хэрвээ цагаан шугамыг давсан тохиолдолд таны сандалд чичиргээ өгч мэдэгддэг байна.
5. Шөнийн харах систем. Шөнийн тас харанхуйд энэ технологи нь хэт улаан туяагаар өмнөх зүйлээ мэдрэн дүрс үүсгэж үзүүлдэг. Эхэн үедээ үнэтэй машинууд дээр суурилагдаж байсан боловч одоо үед маш элбэг болж байгаа аж. Энэ технологи нь 150 метрийн орчинд дүрсийг харуулж чаддаг байна.
6. Замын тэмдэг мэдрэх систем. Маш орчин үеийн технологи болох замын тэмдэг мэдрэх чадвартай бөгөөд замын тэмдгийг уншин жолоочид анхааруулга өгдөг байна. Үүний туслалцаатайгаар жолооч байн байн өнгөрөх замын тэмдгийг унших гэж анхаарлаа сарниулах шаардлагагүй болж байна.
7. Явган зорчигчийн электрон хамгаалалт. Энэхүү технологи бас л маш шинэлэг юм. Үүний гол зориулалт бол явган зорчигчийг мөргөх үед моторыг бага зэргэн өргөн хүний толгойг цохихоос хамгаалдаг аж. Танд гайхмаар санагдаж магадгүй. Гэхдээ явган зорчигчдын үхлийн шалтгааны ихэнх хувь моторонд толгойгоо цохисноос болдог аж. Сонирхолтой хэрэг.
8. Дугуйны даралт мэдрэгч. Хурдны зам дээр гардаг аваарын ихэнх хувь нь дугуй гэнэт дэлбэрснээс үүддэг гэнэ. Энэхүү даралт мэдрэгч нь дугуйны даралт нь хэт багасах үед жолоочид анхааруулга өгдөг байна.
9. Харах боломжгүй газрын мэдрэгч. Машин жолоодох үед харах боломжгүй маш олон газар байдгийг та мэдэх байх. Эдгээр газрыг харах төхөөрөмж машинуудад суурилуулагдсан байдаг аж.
10. Бүс сануулагч. Суудлын бүсийг бид байдгийг мэддэгч хэрэглэхийг хүсдэггүй нь хамгийн том алдаа байдаг. Хэрвээ суудлын бүсээ хийсэн байсан бол амьд үлдэх магадлал байсан олон мянган аваарын тохиолдол байдаг. Замын цагдаагийн газар хэрэглэхгүй бол хамгаалахгүй гэсэн сурталчилгаа хийсэн байсан. Танд таны амь насанд зориулж бараг машин бүр суудлын бүсээ хийнэ үү гэсэн анхааруулга гаргаж байдаг. Таны амь нас тийм ч чухал биш бол та хийхгүй байсан ч болно!.
Comments