Автомашиныг угаахад дараах зүйлсийг анхаарна.
Автомашин угаах үед гардаг алдаанууд:
- Орчныг бохирдуулж болохоор арга, газрыг сонгож болохгүй
- Зориулалтын газар, зориулалтын багаж төхөөрөмж хэрэглэн угаалгыг үйлдэнэ.
- Угаах газарт автомашинаа зөв байрлуулна
- Шилнүүд, люк, хаалгыг гүйцэт хаана. Антенн, толь зэргийг эвхэж бэлтгэнэ. Энэ нь эргэдэг барабан автомат угаагчаар машин угаахад тэдгээрийг гэмтээхгүй байхад маш их үүрэгтэй
5. Автомашиныг угаах үед асаалттай байлгаж болохгүй
6. Зогсоолын тормозыг татсан байна
7. Зориулалтын алчуурыг / "илгэн" гэж бид ярьдаг/ угаах, арчихдаа хэрэглэнэ. Загалтуулахгүй байхад ач холбогдолтой6. Зогсоолын тормозыг татсан байна
8. Зориулалтын бус химийн бодис хэрэглэж болохгүй.
9. Угаахдаа эхлээд усаар заавал норгож хир, шороог дэвтээнэ.
10. Дотор талыг эхэлж угаагаад дараа нь гадна талыг угаавал эхний угаасан хэсгээ бохирдуулахгүй сайн талтай
11. Хэрэв хөдөлгүүрийг угаах бол түүнийг нэн тэргүүнд угаана. Хөдөлгүүр угаахад аккумуляторын батарейг заавал салгасан байх хэрэгтэй.
12. Дээрээс нь доош чиглэлтэйгээр нэг талаас нь эхлэн тойруулан хөөж угаана.
13. Дээврийн усыг шавхарч авахгүй бол сүүлд нь угаасан хэсгийг доош урсан бохирдуулдаг.
14. Салон доторхи угаалгыг хийхийн өмнө бүх багаж, эд зүйлсийг гадагш нь гаргаж цэвэрлэн бэлтгээд тоос сорогчоор бүх хогийг соруулж авна. Хуурай шүүрдэх нь сайн үр дүнтэй арга биш.
15. Салоны угаалгыг гараар хийвэл илүү сайн болно.
16. Хүйтний улиралд угаалгыг болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй. Цоожны нүх. резин эдлэлүүд зэрэг дээр үлдсэн ус нь гадаа хүйтэн агаарт гарангуут хөлдөж хэвийн ажиллах боломжгүй болгосноос таныг асуудалд оруулж болох тул хаттал арчиж, нарийн нүх сүвтэй хэсгүүдийг шахсан хийгээр үлээлгэн цэвэрлэж хатаана.
17. Өнгөлгөөг зориулалтын аргаар байнга хийж байвал машинд тоос тогтох нь маш бага болно.
18. Машины тоос шороог ширүүн алчуураар хуурай арчих нь гялгар лакан гадаргууг гэмтээж зураастай болгодог.
Comments