"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Monday, 14 September 2015

Prius20 ийн dvd ийг явж байхад үздэг болгох


toyota prius 20 high speed 180kmh


TOYOTA PRIUS гэж юу вэ?


Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.
- HYBRID машины тухай? Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.
- PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу? Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.
- PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.
- PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ? Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.
- Механик кроптой PRIUS бий юу? Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.
- Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу? Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy¬ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.
- PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.
PRIUS хэдэн жил болох вэ?Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.
- PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ? Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.
-PRIUS-ээр юм чирж болох уу? Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.
-Арын суудлыг эвхэж болох уу? Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.
-PRIUS-ийг холбож асааж болох уу? Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.
-LEVs, ULEVs, SU¬LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир? LEV гэдэг бол Low Emission Ve¬hicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve¬hicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol¬ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.
TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

Prius авто машинтай жолооч нарын анхааралд


1. Онцын шаардлагагүй үед хөдөлгүүр унтраастай үед цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах хэрэггүй. Жижиг 12-ын аккумулятор сууна.
2. Prius-ийн (Prius 11, 20, Estima Hybrid) хамгийн их эвдрэх магадлалтай эд ангид цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн хүчлүүр орно. Хий хуралдсанаас болж эвдэрхэд хүрдэг иймд тогтмол хугацаанд хий авах болон шингэн нэмэх хэрэгтэй. /улаан өнгийн халуун хүйтэнд тэсвэртэй шингэн хэрэглэх /
3. Жолооны цахилгаан хүчлүүртэй тул гидрийн шингэн хэрэглэхгүй бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн банкыг жолооны хүчлүүрийн банк хэмээн андууран гидрийн шингэн хийдэг явдал бий. Иймээс анхаарна уу!
4. Дугуй давсан усанд орж болохгүй ба орвол цахилгаан хэлхээнд ус орж систем гэмтэх аюултай. Ялангуяа урсгал ус, үерийн усанд орж болохгүй.
5. Өндөр хүчдэлийн батерейн агааржуулалт онгорхой байгаа эсэхийг шалгаж байх. Агааржуулалтын мотор ойр ойрхон ажиллаад байвал өндөр хүчдэлийн батерей муудаж байгаан шинж юм. Мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй./Приус засварын газарт/
6. Дугуйн хэмжээ, хээ нэг ижил байх ёстой. Тэгэхгүй бол ABS системийн гэрэл асч алдаа зааж улмаар батерейнд ачаалал өгч хэрэглэх хугацааг багасгана. Нөөц дугуйтай удаан явж болохгүй бөгөөд аль болох түргэн солиулах хэрэгтэй.
7. Өвлийн нөхцөлд гадаа -20 градусаас доош орсон үед удаан тавих буюу хонуулж болохгүй. Учир нь хэт хүйтэнд өндөр хүчдэлийн батерей бээрэх, цэнэг алдах магадлалтай. Гарцаагүй хонуулах нөхцөлд Prius 10 багаажны хөндийд, Prius 11, 20 хойд суудлаа хэвтүүлээд 40-60 Вт-ын гэрэл оруулж төмөр хувин доор нь тосч асаалттай чигээр нь машинаа хучиж хонуулах хэрэгтэй.
8. Чирэх шаардлагатай бол N-дээр тавьж ойр зайд 20 км/ц-аас хэтрүүлэхгүйгээр чирж болно. Холоос бол ачиж ирсэн нь зөв.
9. Явдал дунд хурдны хайрцагийн шилжүүлэгчийг N байрлалд огт хийж болохгүй. Хийсэн тохиолдолд өндөр хүчдэлийн батерей цэнэглэгдэх горим ажиллахгүй болдог.
10. Шаварт суух, цасанд суух зэрэгт хойш R ухрааж холхиулах нь батерейг суулгана. Учир нь ухрах үед зөвхөн цахилгаан мотор ажилладаг.
11. Өндөр хүчдэлийн батерей суусан үед шар мэлхийн зураг асч бензин хөдөлгүүр асах үед чичрэн доголдох байдал гарч улмаар хааз авахгүй болно. Иим үед P байрлалд тавьж асаалттай цэнэглэх хэрэгтэй.
12. Цасан ширхэгтэй шар гэрэл хүйтэн өдөр асах бөгөөд хор нөлөөгүй.
13. Хянах самбар дээрх хурдны хайрцагийн P байрлалын гэрлийн хүрээ гарч ирээгүй үед асаах гэж яарах хэрэггүй. Гарч ирэхгүй бол 12 вольтийн аккумлятор суусны шинж.
14. Засмалд зориулсан учраас рулийн люфттэй юм шиг дуу шороон замд явахад гардаг. Үүнд эмзэглэх хэрэггүй.

Prius 2004-2009 onii buh zagvaruud ariin battery /akkumulyator/ -g salgahad....

Prius 2004-2009 onii buh zagvaruud ariin battery /akkumulyator/ -g salgahad nileed heden zuil reset hiigdeh buguud zarim zuiliig initialize /taniulah/ hereg gardag gesen baina.
1. Joloochoos busad 3n tsonhnii ongoilgoh haah function joloochiin talaas ajilgui bolno. See service.manual
2. ECU memory default utgandaa shiljih buyu benzin idelt ene ter uur bolno!!!!
3. ETC, GPS NAVI zereg n reset hiigdene. geh met
Endees 2-r tohioldol buyu ECU memo bol bidnii huvid nileed boduushtai ed bgaamaa. Sanah oi archigdsanii daraa english-eer relearn process mashin asanguut eheldeg gej baigaa. Ter ued economy ene teree bodohgui bol gaihal prius maani ih ideed ehelj bolzoshgui. Relearn process-iig forumuudaar olon yanzaar tailbarlasan bgaan. Zarim n 80-100km highway deer yavuulah, zarim n haluun paar /condition warm/ tavij yavah, zarim n Benzin tankiig duurgej hudulsnuus relearn hiigdene gej hurtel bichsen baigaa. Minii oilgosnoor 2004, 2005 modelosoo hamaarch iim yalgaatai baidag bololtoi.
Bi priusee reset hiicheed benzin idelt iheslee ene ter geed baisan chini uchir n iim baijee. Odoo barag zugeer l baigaam shig bna. Tiim bolhoor ta nar mashinihaa ariin battery/akkumulyator/-g bolj ugvul salgah hereggui gej zuvlumuur bna. Solih ene ter shaardlagatai bol salgalguigeer solih arga bas bii shuu.

Prius (Приус) авто машинийг авахад анхаарах зүйл

Prius (Приус) авто машинийг авахад анхаарах зүйл.
1. Prius маркын хосолмол хөдөлгүүртэй суудлын тэрэг хотын хөдөлгөөнд илүү тохирсон тээврийн хэрэгсэл болно.
2. Таны худалдаж авахаар сонирхож буй Prius суудлийн авто машины төв болон хянах самбарт анхааруулах тэмдэгтүүд асаж байвал авах гэж зүтгэх хэрэггүй.
3. Унаж шалгаж үзэхдээ хаазын педалыг огцом гишгэж үзэхэд урд хянах самбарт анхааруулах гэрлүүд асч байвал өндөр хүчдэлийн батерей муудсаны шинж.
4. Сонирхож буй Prius-ын дотоод шаталтын хөдөлгүүр болон хурдны хайрцагнаас ямар нэгэн илүү дуу чимээ гарч байгаа эсэхийг сайн сонсох.
5. Худалдаж авахаар тогтсон бол мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй. /Приус засварын газарт/