"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Friday, 4 November 2016

Эвдрэлээс үл хамааран хийгдэх техник үйлчилгээнүүд

Энэ удаа жолооч та бүхэндээ хамгийн хэрэгтэй хэвлэж аваад урд хайрцгандаа хийчихэд илүүдэхээргүй зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Та заавал хянах дээр хэзээ гэрлийг нь асчих бол хөдөө явж байхад эвдэрчих болов уу гэж сэтгэлээ чилээж байхаар энэхүү зөвлөгөөг л дагаад байхад үнэнч төмөр хүлэг тань зорьсон газарт чинь саадгүй хүргэсээр байх болно гэдэгт итгэж болно.
400 км тутамд буюу 7 хоног тутамд хийх үйлчилгээнүүд
Доорхи шингэнүүдийн хэмжээг шалгаж шаардлагатай тохиолдолд нэмэх
-Хөдөлгүүрийн тос
-Хөргөлтийн шингэн
-Шил арчигчийн саван дахь шингэн
-Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн
-Салгагч диск /конс/-ны аппаратны шингэн
-Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн
-Дугуйн хий болон дугуйн чанарын байдлыг шалгах

Хамгаалах бүс хэрэглэснээр 75 хүртэл хувиар эрсдлээс хамгаалагдана

ЗЦГ-аас улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион явуулж буй “Хамгаалах бүс, Хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлахад ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь  хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ.
Энэ нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм. Орон нутгийн замд 17 хүүхэд ослын улмаас амь насаа алдсан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал манай улсад хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой.
Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар  осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг байна.
Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулах магадлалтай байдаг аж.
ЗЦГ-аас хамгаалалтын бүс, суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, хэвшүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион явуулж байгаа юм. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Шатахуунд Хэмнэлттэй 10 Зөвлөгөө

Шатахуун хэмнэх олон аргууд байдаг. Эрхэм жолооч та дараах зөвлөгөөг байнга биелүүлж байвал шатахуунаа 30 хүртэл хувиар хэмнэж чадна.
1. Бага Хаазаар Хөдөлгөөнөө Эхлүүлэх
Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20 км/ц хурдыг 5 секүндэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11%-иар хэмнэнэ.
2. Огцом Хурд Авч, Огцом Хурд Хассан Жолоодлогоос Татгалзах
Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% -иар ихэсгэдэг. Урдаа явж буй машины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байхыг хичээгээрэй.
3. Хаазнаас Хөлөө Салгах
Хөдөлгүүрийн тормосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр та, шатахуун зарцуулалтаа 2%-иар  бууруулах болно.
4. Air Condition-ы Хэрэглээг Багасгах
Гадаа +25C хэмээс бага дулаантай үед эйр кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-иар шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Зуны халуунд гадна орчны температурт тохируулан кондишны хүйтнээр үлээлгээх хэмийг байнга тохируулж байгаарай.
5. Асаалттай (нормальдаж) Удаан Зогсохгүй Байх
Хүн хүлээх, ачаа буулгах үедээ автомашинаа унтрааж байгаарай. Автомашин 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130мл шатахуун зарцуулагддаг.
6. Автомашинаа Халаах Хугацааг Тааруулаарай
5 минут халаахад ойролцоогоор 160мл түлш зарцуулагддаг байна. Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч автомашинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө.
7. Замын Түгжрэл, Орон Нутгийн Замын Талаархи Мэдээллийг Сайтар Ашиглах
Та 50 минут явах замд 10 минут төөрөхөд (1 цагийн 10 минут нь илүү явалт) 14% илүү шатахуун зарцуулах болно. Түгжрэлд орох, холын замд төөрч илүү явалт хийх нь шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлнө. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээлэл болон газрын зураг бас GPS технологийг ашигласнаар та шатахуун болон үнэт цагаа хэмнэх болно.
8. Дугуйн Хийн Даралтыг Тогтмол Шалгаж Байх
Хэвийн хэмжээнээс 50 kPa даралт бага байх нь хотын замд 2.5%, орон нутгийн замд 4.3%, хурдны замд 4.8% илүү шатахуун зарцуулна. Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Үйлдвэрлэгчийн дугуйн хийний хэмжээтэй мэдээллийг та жолоочийн хаалганы талын суудлын хажуунас уншиж болно.
9. Шаардлагагүй  Ачаа Ачихгүй Байх
Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир илүү ачаагаа буулгана уу. 100 кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна.
10. Замын Хөдөлгөөний Дүрмээ Биелүүлэх
Дунджаар 40 км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20 км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ. Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар автомашинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалт бий болгоно.
Эрхэм жолооч та эдгээр 10 зөвлөгөөг жолоодлого хийх болгондоо ягштал биелүүлж чадвал шатахуун зарцуулалтыг 20-30% хүртэл хэмнэх боломжтой юм.