"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Wednesday, 25 November 2015

ӨВӨЛ МАШИН АШИГЛАЛТЫН ТАЛААРХ 5 БУРУУ ОЙЛГОЛТ

Гадаа хүйтэрчихлээ, ес эхлээгүй байхад машин тэрэгний асалт хэвийн бус болоод ирэв үү? Бидэнд өвлийн улиралд зөндөө л эргэлзээтэй зүйлсүүд гарч ирдэг. Тэгвэл PM сэтгүүлийн автын эксперт эдгээр зүйлсийн эргэлзээг тайлсныг орчуулан хүргэж байна.
1) Машиныхаа голд хүндрүүлэгч ачаа авч явах нь шарвалтаас хамгаална?
Энэ асуудал нь мэдээж хэрэг та ямар автомашин жолооддогоос шалтгаална. Өмнө нь ихэнх суудлын машин ардаа хөтлөгчтэй байсан. Тиймээс хүнд ачаатай тэнцвэржүүлэгч өгсүүр цастай газар явахад хэрэг болдог байсан. Гэвч одоо дийлэнх суудлын автомашин урдаа хөтлөгчтэй эсвэл дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй болсноор жингийн хуваарилалт нь ч мөн адил илүү сайжирсан. Мөн бүх улиралд тохирох дугуйнуудын чанар ч маш сайжирсан. Тиймээс тэнцвэржүүлэгч ачаа гулгаатай зам дээр урдаа хөтлөгчтэй машинд харин ч эсрэгээрээ илүү саад болж илүү шарвуулна. Харин хойноо хөтлөгчтэй мөн хойд хэсэг нь хөнгөн автомашинуудад л илүү шаардлагатай.
2) Өдөр цайны цагаараа машинаа асааж 10 минут орчим халаах нь орой ажлын дараа машин асахад тустай.
Хэрэв таны машин бүх л шөнийн турш хүйтэнд хоноод зүгээр асаж байгаа бол өдрийн 8 цаг зогсоол дээр байхад хэвийн л асна. Хэрэв гарааштай бөгөөд хэсэг хором хүйтэнд байлгахад асахгүй байгаа бол машиныхаа свечэ, аккумулятор зэргээ шалгах болжээ гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүрийг өдөр бүр 10 минут асааж нормалдаж байгаа нь хөдөлгүүрийг халааж, тосыг шингэрүүлэх боловч шатахууны дутуу шаталт явагддаг. Мөн хүйтэн нөхцөлд машин асах бүрд хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг юм.
3) Хүйтэнд аккумулятор амархан мууддаг.
Өвлийн хүйтэн - аккумуляторт 2 шалтгааны улмаас нөлөөлдөг. Хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийн тос өтгөрсөн байдаг учраас моторыг асаахад илүү их хүч шаардлагатай болдог. Иймээс энэ илүү хүчийг аккумулятор гаргах хэрэгтэй бөгөөд үүн дээр хүйтнээс болж аккумулятор гаргах ёстой чадлаа гүйцэд гаргаж чаддаггүй. Тиймээс тахир гол эргүүлэх чадал өндөртэй аккумуляторыг сонгох хэрэгтэй болдог. Нөгөөх шалтгаан нь бага температурт цахилгаан үүсгэх химийн урвал нь удааширдаг. Мөн аккумуляторын утас сайтар бэхлэгдээгүй тохиолдолд өндөр чадал шаардсан, удаан стартер дарж байхад шон нь маш ихээр халдаг. Машин ассаны дараа шон хөрч холбоос нь бүр мууддаг. Энэ нь эргээд аккумулятор бүрэн цэнэг авахад нь нөлөөлж, бүрэн цэнэглэгдээгүй аккумулятор хөлдөх эсвэл чанар нь улам муудна.
Яг үнэндээ өвөл ихэнх машины асалт мууддаг ч, зун аккумуляторын чанар илүү мууддаг. Учир нь хэт халуунд аккумулятор халж электролит нь шарагдаж, буцалснаас чанар нь мууддаг.
4) Хэсэг цас ороод хэд хоносны дараа шил арчигчийн шингэн хөлдсөний улмаас ажиллахаа больдог.
Хэрэв шил арчигчийн шингэн хөлдөх бол хэд хоногийн дараа биш, тэр дороо хөлдөнө. Цас орсны дараа цасан дээрх ямар нэг тоос шороо цасны хайлсан хэсэгтэй хамт шүршигчийн хошуу руу орж бөглөж болзошгүй юм. Мөн шил арчигчийн шингэн тодорхой төвшнөөс багасах үед ажиллахгүй болдог. Мөн шил арчигчийн шингэнийг ажиллуулсны дараа үлдсэн шингэнээ буцааж доошлуулдаг бөгөөд үүнтэй зэрэгцэн хайлсан цас, тоос шороо орж нүхийг бөглөдөг. Харин зориулалтын шил арчигчийн шингэн нь хөлддөггүй тусгай шингэн байдаг. Хэрвээ та ус хийсэн бол дороо хөлдөж шүршигчийг ажиллуулахгүй болгодог.
5) Маш хүйтэнд шил арчигчаа сайтар цэвэрлэсэн ч, эсвэл паараа цонхруугаа хамаг халуунаар үлээлгэсэн ч байнга мөс тогтож цонх халтартуулдаг
Хүйтэн цаг агаар шил арчигчийн шингэн хайлсан цас мөстэй нийлж цонхыг халтартуулахад нөлөөлж болзошгүй. Иймд цонхоо аль болох халуун байлгах хэрэгтэй. Цонх халаагч, цан арилгагчийг ажиллуулж байх хэрэгтэй. Цонх халтартаж байгаа нь ихэнхдээ шил арчигч муудсанаас шалтгаалдаг болохоор шил арчигчаа солих хэрэгтэй. Мөн шил арчигчийн шингэнээ хүйтэнд илүү тэсвэртэйгээр нь солих шаардлагатай.

ХҮЙТНЭЭС УЛМААС АВТОМАШИНД ҮҮСДЭГ 5 АСУУДАЛ

Өвлийн хахир хүйтэн биднийг дааруулахаас ч илүү машинд тань муугаар нөлөөлдөг байна. Агаарын температур буурах тусам машины тань хэвийн ажиллагаа дагаад буурч байдаг. Ингээд өвлийн улиралд автомашинд учирдаг 5 том асуудалтай танилцацгаая.

1. Таны машины аккумулятор хамгийн түрүүнд мууддаг 


Энэ бол өвөл болон хүйтэнд байнга тохиолддог асуудал иймээс аккумуляторынхаа ажиллагааг шалгуулаарай. Ингэснээр таны аккумулятор машиныг тань өглөө асааж чадах эсэхийг мэдэж болно. Автомашиныг өвөл гараашид байлгах нь хүйтэн нөхцөлд аккумулятороо хамгаалахад тань туслах болно. Гэвч хэрэв гарааш байхгүй бол аккумуляторынх оо чанарыг шалгуулаарай.
Авто инженерүүдийн зөвлөгөөгөөр бол дунджаар аккумулятор 3 жилийн хугацаанд өвлийн хүйтнийг тэсдэг. Хахир хүйтэн нөхцөл нь аккумулятороос гарах хүчдэлийг бууруулдаг, ингэснээр хөдөлгүүрийг асаахад хүндрэлтэй болж ирдэг. Дундаж аккумулятор -1С градусаас +32С градуст ажиллахад тохиромжтой байдаг бөгөөд үүнээс доош градусын хүйтэн нөхцөл чанарт нь нөлөөлдөг байна.

2. Цаг агаар хүйтрэхэд хөдөлгүүрийн тос болон аливаа шингэнүүд өтгөрдөг 


Өвөл автомашиныхаа тос болон шингэнүүдийг байнга шалгаж байгаарай. Үүнд: хөдөлгүүрийн тос, антифрийз, хөргөлтийн шингэн буюу тосол, гидрийн шингэн, тоормосны шингэн болон кропны шингэн зэрэг багтана.
Хүйтэн болох үед аливаа шингэн царцаж, өтгөн болдог бөгөөд энэ нь эдгээр тос тослох шингэнүүдийг хэвийн ажиллахад нь нөлөөлдөг. Кроп бол чухал хэсгүүдийн бөгөөд кропны шингэн маш хурдан урсаж шаардлагатай хэсгүүдэд хүрч байх ёстой. Хэрвээ хэт хүйтэн бол араа шилжилт алдагдаж эхлэнэ.

3. Хүйтэн агаар машины дугуйн хийнд нөлөөлдөг 


Температур ойролцоогоор 12С-р буурах тутамд дугуйн даралт 1psi-иар буурдаг байна. Иймээс дугуйны хийгээ тогтмол шалгаж байх шаардлагатай. Хий султай дугуй, цас мөстэй нөхцөлд ажиллагаа нь муудаж, аюулд хүргэж болзошгүй юм.

4. Шил арчигч, шил цэвэрлэгчийн ажиллагаа мууддаг 


Шил арчигчаа ажиллуулахаасаа өмнө шилээ заавал цэвэрлэж байгаарай. Шил арчигч муудах үндсэн шалтгаан нь шилээ цэвэрлээгүй шил арчигчаа ажиллуулснаас үүдэлтэй байдаг. Учир нь шил арчигч резин шилтэй наалдаж хөлдөх эсвэл хэт хүйтэнд мөсөнд зүсэгдэж урагддаг. Иймээс зарим жолооч нар цас орох үед шил арчигчаа босгож тавьдаг.

5. Өвөл очлуурын ажиллагаа мууддаг 


Муудсан свечэ, халаагч эсвэл бөглөрсөн шүүгч зэрэг хүйтэнд машин асахгүй байх шалтгаан болдог. Температур буурах үед автомашин машины асалт мууддаг.
Дээрх 5 асуудал нь өвлийн хүйтэнд учирч болох хамгийн түгээмэл асуудлууд учраас эдгээрийг мэдэж байсан тохиолдолд та өмнө нь бэлтгэж эдгээр асуудлаас сэргийлэх боломжтой юм. Ерөнхийдөө автомашиныхаа байнгын техник үйлчилгээнүүдээ тогтмол хийлгэж байгаа тохиолдолд эдгээр асуудлуудаас айх зүйлгүй.

ХҮЙТЭНД ХӨДӨЛГҮҮРИЙГ ХЭДЭН МИНУТ НОРМАЛДАХ ВЭ? 3 МИНУТ + САЙН ТОС

Хөдөлгүүрийг халаах гэж удаан нормалдах нь шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Бид шатахуун зарцуулалтыг 100 км 12 литр бензин иддэг гэж ярьдаг. Гэтэл удаан нормалдах үед километрийн заалт гүйхгүй мотор маань бензинийг хэрэглэсээр байгаа шүү дээ. Ихэнх жолооч нар дулаахан салонд суух гэж автомашинаа удаан нормалддаг нь буруу биш. Гэхдээ манайх шиг хүйтэн уур амьсгалтай Канадын авто инженерүүд машинаа асаагаад 2-3 минут нормалдаад хөдөлгөөн хийж болно гэж зөвлөсөн байдаг. Учир нь хөдөлгүүр ачаалалгүй нормалдсанаас ачаалалтай явж байхдаа хурдан халдаг.
1990 оноос өмнөх хөдөлгүүрийн болон тосны технологи хөдөлгүүрийг халаах шаардлага тавьж байсан. Харин технологи сайжирснаар удаан халаах шаардлагагүй болсон. Гэхдээ хэр удаан халаах вэ гэдэг нь харьцангуй ойлголт юм. Өвлийн хүйтэнд тосоо зөв сонгож хийсэн бол асаасны дараа 2-3 минут болоод хөдлөхөд зүгээр. Энэ хугацаанд хөдөлгүүр С хүртэл халахгүй ч хөдлөөд явбал арай түргэн халах бусад хэсгүүд аажимдаа бүлээсэх нь мэдээж. Гэхдээ хөдөлгөөнийг зөөлөн эхлүүлж, замын нөхцөлдөө тохируулж явах хэрэгтэй. Мөн удаан халаалаа гээд муу зүйлс байхгүй. Тиймээс сонголт хийх эрх нь танд бий...

PRIUS-д ЯМАР ТОС ХИЙВЭЛ БЕНЗИН БАГА ЗАРЦУУЛАХ ВЭ?

- Хайбрид хөдөлгүүртэй машин энгийн машиныг бодвол жолоодлогийн явцаас хамаарч бензин мотор нь олон дахин асаж унтардаг. Олон асаж унтрах нь хөдөлгүүрийн ачааллыг ихэсгэж бензин зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох шингэн 0W20 зэрэглэлтэй тос хийвэл зарцуулалт нь багасдаг.
Шингэн тос өөр ямар давуу талтай вэ?
- Энгийн машиныг нэг газраас нөгөөд хүргэхэд ганц л удаа асаахад болдог. Харин хайбрид машин энэ хооронд олон дахин асаж унтардаг учраас моторыг найдвартай тослох шаардлагатай тулгардаг. Хэрвээ өтгөн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж амждаггүйгээс эд анги илэгдэлд ордог. Харин шингэн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж илэгдлээс хамгаалдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн тос хийвэл бензин бага зарцуулаад зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.

PRIUS-д тохирох иридиум свечэ хийсний давуу тал юу вэ?

Свечэ муудвал машинд ямар нөлөөлөл илрэх вэ?
- Свечэ муудсан үед бензин идэлт нэмэгддэг, хүйтэн нөхцөлд мотор дэргэдэг. Приус машинд үйлдвэрлэгчээс зөвхөн иридиум, платиниум свечэг хэрэглэхийг зааж өгсөн байдаг, хэрвээ энгийн свечэ ашигласан бол моторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүйн улмаас шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
Үйлдвэрлэгчээс Приусд ямар маркын свечэ ашиглахыг зааж өгсөн байдаг вэ?
- Приус 20 маркын машинд NGK-3184, NGK-1219, DENSO IK16, DENSO VK16 харин Приус 30-д NGK-1317 свечэ ашиглахыг заасан байдаг. Ингэснээр бензин идэлт хэвийн хэмжээндээ очиж, мотор гаргах ёстой чадлаа элдэв доголгүй гаргадаг давуу талтай. Тиймээс та бүхэн үйлдвэрлэгчээс зааж өгсөн каталогийн дагуу свечэ хэрэглэж хайбрид машины онцлогийг бүрэн утгаар нь мэдрээрэй.

Iimerhii hiileg ch hergelvel mashin asaatai bhad zalgahgui bol suulgaj b...