Monday, 28 October 2019

ГУЛГААТАЙ ЗАМААР УРУУДАХ АРГА



Цаг агаарын хүнд нөхцөлд гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь АЛГУУР, УДААН ЯВАХ юм. Гулгаатай уруу замд, яг л уурын уруу алхаж буй мэтээр алгуур яваарай.
  • Тоормосыг бага багаар өг. Гар тоормосоо ашигла. Арааг хүндрүүлж буу. Гэхдээ алгуураар буугаарай ингэснээр та болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хэт хурдан явснаар та гулгаж, түүнийгээ засахын тулд хэт рулийг дарах, хэт хүчтэй тоормослох зэргээс бүр ч их асуудалд орж болзошгүй.
Хэт рулийг дарж, хэт хүчтэй тоормосолсноор автомашин тэр чигтээ гулсаж болзошгүй байдаг.
  • Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа тохиолдолд тоормос гишгэхдээ биетүүд нэг чигт байгаа тохиолдолд л гишгээрэй.Учир нь автомашин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөж аюулаас сэргийлэх юм.
  • Хэрэв механик хурдны хайрцагтай бол араагаа хүнд араанд байгаа чигээр нь тоормосоо гишгээрэй. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг бүү мартаарай.

ӨГСҮҮР ЗАМД ХИЙ ЭРГҮҮЛЭХГҮЙ БАЙХ 5 АРГА



  1. Дифференциал цоожлогч залгах: Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөхөд үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.
  2. Хаазыг жигд өг: Хаазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуйг хий эргүүлж хүч алдуулах эрсдэлтэй.
  3. Моторын эргэлтийг дундаж эргэлт дээр нь барих: Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хааз өндөр өгч дугуйг огцом хүчтэй эргүүлвэл доороо хийж эргэж гулгаан дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хаазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт ихсэж өгдөг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг тул хаазыг тухайн үед хасаж өгөөрэй.
  4. Бусдын гаргасан мөрөн дээр явахгүй байх: Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад автомашинууд замыг илүү гулгаатай, гялаан болгосон байдаг. Шинэ мөр гарган явах нь өгсөхөд илүү хялбар болгоно.
  5. Баруун гар талдаа шахаж явах: Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй илүү зууралттай байдаг. Учир нь замын голын хэсэг илүү гялаантай болсон байдаг. Энэ үедээ хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.

Friday, 18 October 2019

Туршлагатай жолооч нарын шилдэг 12 санаа

№1 Багахан зураасанд хумсны будаг ашиглаарай.



            Ижил өнгийн хумсны будаг нь танд илүү хямд төсөв байх болно.

№2 Хумсны будаг ашиглан зураас болон будгийн халцархайг нэмэгдхээс сэргийлээрэй. 
            Бага хэмжээний гүн зураас, будаг цаарсан нь хэсэг хугацааны дараа улам томорч будаг нь хагарч унадлаг л биз дээ. Ийм үед хумсны будаг танд тусдлах болно. Хагарал дээр 2-3 давхар түрхээрэй. Заавал ижил өнгөтэй биш өнгөгүй байсан ч болно шүү дээ.

№3 Машинаа наранд түр орхихдоо анхаараарай.
            Халуун нартай үед машинаа хэсэг хугацаанд орхиод буцаад ирхэд жолооны хүрд халж хэцүү байна уу? Тэгвэл та машинаа орхихдоо жолооныхоо хүрдийг 180 градус эрлүүлээд үлдээгээрэй. Ингэснээр буцаж ирээд жолооны хүрдээ хөрхийг хүлээлгүй шууд хөдөлхөд хялбар байх болно.

№4 Заримдаа нарны хаалт ашиглаад ч нэмэргүй байх үед

                Бичгийн гялгар хавтас нь нарны хэт ягаан туяаг бууруулж таныг нарнаас хамгаалах болно. Туршлагатай жолооч нар энэ аргыг үргэлж хэрэглэдэг.

№5 Лавровын навч таныг жолооны ард өвдөхөөс сэргийлнэ.

               Лавровын навчинд гэдэс ходоод болон тархи амрааж тайвшруулах бодис агуулагддаг байна. Хэрвээ та жолоо барьж байх үед таны бие өвдөж магадгүй гэж бодож байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй.

№6 Хавчаар ашиглан нүдний шилээ тогтвортой байрлуулаарай.

                 Энэ нь нүдний шилээ хаана тогтвортой байрлуулахаа мэдэхгүй байгаа хүмүүст хэрэг болно. Мөн өөр бусад ойр хэрэгтэй зүйлээ тогтоогоорой.

№7 Лемон танд жолооны ард нойрмоглохоос аврана.
                 Цитрус төрлийн жимс нь кофе шиг сэргээх нөлөөтэй байдаг. Хэрвээ жолоо барих үедээ бага зэргийн нойрмог байгаа бол лемон, жүрж авч хажуудаа тавиарай. Энэ нь таныг маш хурдан сэрээх болно, гэхдээ энэ нь хэтэрхий нойрмог, ядарсан үедээ жолоо барь гэсэн үг биш шүү.

№8 Аяга байрлуулах хэсэгтээ аяган бялууны цаас хэрэглээрэй. 
                    Аяга хийх савны ёроолд жижигхэн cupcake-ны аяга хийх хэрэгтэй. Ингэснээр хог хаягдал болон асгасан зүйлийг цэвэрлэхэд илүү хялбар болно.

№9 Гарашд машинаа байрлуулахдаа теннисийн бөмбөг ашиглаарай.
                    Энэ арга нь шинэ жолооч нарт илүү хэрэгтэй байдаг. Бөмбөг нь танд хана хэр ойрхон байгааг мэдхэд тусална.

№10 Тосныхоо чанарыг шалгах
                   Хөдөлгүүрийн тосны чанарыг шалгах тусгай арга байдаг. Хөдөлгүүрийг 5-10 минутын турш халаагаад унтраа. Тэгээд тосноосоо цаасан дээр дусааж 2 цагийн дараа та үр дүнг нь мэдэх боломжтой.
                     Хэрвээ жигд тархасан харагдаж байвал таны машины тос сайн асуудалгүй байна гэсэн үг. Харин  төв нь хар хүрэн байвал та машиныхаа тосыг солих цаг болсон байна. Эсвэл цаасан дээр ямар нэгэн үртэс, метал зүйл байвал та муу тос хэрэглэж хөдөлгүүрт асуудал гарсан байна.

№11 Түлшнийхээ чанарыг шалгаарай.
                     Түлшнээсээ цаасан дээр дусааж ууршуулна. Хэрэв туршилт хийсний дараа цаас нь тунгалаг цагаан байвал сайн чанартай гэсэн үг юм. Хэрэв тослог ихтэй газар байгаа бол энэ нь түлшинд керосин байна гэсэн үг юм. Давирхаатай эсэхийг шалгаж болно.
                    Шаазан болон шилэн дээр дусааж эргэн тойрных нь өнгөийг шалгана уу. Хэрэв энэ нь цэвэрхэн байвал түлшинд давирхаа байхгүй гэсэн үг. Харин хүрэн өнгөтэй байвал хангалттай хэмжээний давирхаатай төдийгүй хөдөлгүүрийг гэмтээх болно.  Доорх аргаар түлшинд ус нэмсэн эсэхийг шалгах боломжтой.
                    Түлшнээс шилэн саванд хийж дээр нь манганы уусмал нэмнэ. Сэгсэрч сэгсэрч, өнгийг шалгана уу. Хэрэв улаан ягаан өнгөтэй болж байвал ус нэмсэн гэсэн үг юм.

№12 Машинаа хурдан хугацаанд агааржуулахын тулд хаалга цонхоо нэвт онгойлгоорой.








Saturday, 26 May 2018

TOYOTA LAND CRUISER 200 МАШИНД ҮҮСДЭГ НИЙТЛЭГ ГЭМТЭЛ

   

        Шинэ үеийн Land Cruiser 200 загварыг цоо шинэ явах эд анги, хөдөлгүүр зэрэгтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн. Гол онцлогуудаас дурдвал хуучин лоомон гарыг ашиглахаа больж урд тэнхлэгийг пүрштэй болгосон, зэрэглэлтэй өндөртэй загваруудад KDSS буюу тэнхлэгийн явалтыг энгийнээс илүү суналттай болгох системийг суурилуулсан, Ланд 100 болон Лексус 470-аас илүү бахим гар, рулын шарнертэй, рамны бат бэх чанар, зузаан нь нэмэгдсэн байв. Хэдий ингэж сайжирсан ч гэсэн ашиглалтын явцад доорх эвдрэлүүд гардгийг мэдэхэд илүүдэхгүй.

Амартизатор

Шинэ хөдөлгүүртэй (дизель мотор) жин ихтэй болсноор урд тэнхлэгт ирэх ачаалал ихсэж явдалдаа савалгаатай мэдрэгддэг сул талтай. Энэ нь хот доторх замд төдийлөн мэдрэгдэхгүй байдаг. Өөрийн амартизатороор удаан явсан (40,000 км дээш) бол тос хаяхгүй ч ажиллагаа суларсан байдаг. Иймээс жолооч хэрэглээнээс хамаарч энгийн эсвэл спорт амартизатороор сайжруулж тавьж болно. Хэрвээ та ихэвчлэн хөдөө явдаг бол спорт буюу шороон замд тохирсон амартизатор суурилуулбал савалгаа багатай.

 Рулийн хөндлөн аппарат

Эхэнд үйлдвэрлэгдсэн загваруудын хувьд рулын аппаратаар тос хөлрөх согог одооноос илрэх болсон. Шалтгаан нь хүйтэн нөхцөлд рулын аппаратанд ачаалал өгснөөр царцсан эд ангийн ачаалал даралтыг даалтыг тос алдаж, хөлрүүлдэг. Засварлахын тулд хөндлөн аппаратыг комоор нь солихоос наашгүй учир нь сальникууд нь дангаараа борлуулагдахаа байсан. Тиймээс засварын зардал өндөртэй. Мөн рулын хөндлөн аппаратны лап резин хагарах, цуурах, бяцарсан байдалтай оношлогдох нь түгээмэл болсон. Ингэснээр руль салгалах шинж тэмдэг хөдөлгөөний үед мэдрэгддэг. Энэ үед мөн л рулын хөндлөн аппаратыг комоор нь солих шаардлагатай.
ABS мэдрэгч
Урд хойд тэнхлэгийн ABS тоормосны системийн утас илэвтэр байрлалтай байдаг. Хөдөө замд гадны хүчин зүйлсээс болж утас тасарснаас болж хянах самбар дээр ABS/VSC/4Lo индикаторууд анивчиж мэдэгддэг. Засварлахын тулд ABS-ийн утсыг шинээр солих шаардлагатай.
Цаапны шаарик
Өмнөх үеийн TOYOTA Ланд Круйзер 80 болон 100 шиг цаапны шаарикыг нь тайлж тослох, үйлчилгээ хийх боломжгүй үйлдвэрийн цутгалттай болсон. Тиймээс аль болох гамтай, ачаалал бага өгөхөөр явах хэрэгтэй. Үүний тулд гол усаар их гарахгүй, усанд удаан зогсохгүй байх, аль болох хөнгөн жин багатай дугуй хэрэглэх шаардлагатай. Хэрвээ таны шаарик эвдэрсэн бол оригинал бүтээгдэхүүн хэрэглэж 2 дахин зардал, ажил болохоос сэргийлээрэй.
Тэнцүүлэгч, даравч резин
Хэрвээ таны машины амортизатор, гар, өндгөн тулгуур хэвийн атлаа дуугараад байвал хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин муудсан байх магадлалтай байдаг.
ШАРИК
Бензин хөдөлгүүрийн хувьд олон шариктай болсон. Хэрэглээний явцад муудаж хүнгэнэсэн дуу ордог. Энэ үед заавал шинээр оригинал шаарикаар солиулах шаардлагатай.
Бензин насос, шүүр
Том мотортой хөдөлгүүрийн форсункны ажиллагаа нарийн технологитой болж улмаар бензин насосны даралт сайжирч, шүүрний шүүх чадвар нарийссан. Бохирдол ихтэй бензин хэрэглэвэл шүүрийг бөглөж насосны ажиллагааг хүндрүүлэх бөгөөд үүнээс үүдэн хөдөлгүүр бензинээр дутагдаж хүчгүй болох нь мэдрэгддэг. Энэ нь зуны халуунд бүр их мэдрэгддэг. Учир нь бензин халуунд сийрэгжиж+насосны дутуу шахалт нөлөөлнө. Харин сэрүүн нөхцөлд энэ догол мэдрэгдэхгүй болдог.

Friday, 25 May 2018

Mitsubishi i-MiEV


2012 онд худалдаж авч болох хамгийн хэмнэлттэй машинаар Mitsubishi i-MiEV машин нэрлэгдэж байгаа юм. Түлшийг маш бага хэмжээгээр зарцуулах энэ машин доторх зайн хувьд тийм ч том биш. Mitsubishi i-MiEV машин хот дотор 41.66 км, хурдны зам дээр 55.27 км замыг туулах юм.

Toyota Prius



Гэр бүлийн машин байхад хангалттай хэмжээний доторх зай бүхий Toyota Prius машин нь манай гаригийн хамгийн ухаалаг энергийн эх үүсвэртэй машинуудын нэг юм. Toyota Prius машин хот дотор 21.68 км, хурдны зам дээр 20.41 км зам туулах чадвартай.

Lexus CT200h


Lincoln CT200h хэмээх энэхүү гайхамшигт машин нь нэг литр шатахуунаар 18.28/17.01 км замыг туулах чадвартай. Холимог хөдөлгүүртэй, маш гайхалтай загвар бүхий Lincoln CT200h машин нь манай гаригийн хамгийн хүчирхэг, хамгийн хэмнэлттэй машинуудын нэг болоод байгаа юм.

2012 Honda Insight

Honda Insight машин бол Toyota Prius машинтай мөнхийн өрсөлдөгч байсаар ирсэн. Honda Insight машин нь үнэ болон шатахууны зарцуулалтаараа гайхагдаж байгаа ба нэг литр шатахуунаар 17.43/18.71 км замыг туулах аж. Маш гялгар, гайхалтай загвартай болсон Honda Insight 2009 оноос хойш худалдаанд байсан загваруудаас тэс өөр болсныг тодруулбал, гадаад болон дотор тал, хурд авалт болон хурдлах чадварын хувьд бүрэн өөрчлөгдсөн байна.

2012 Toyota Camry

2012 Toyota Camry

Энэхүү жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж байгаа Toyota Camry машин нь нэг литр шатахуунаар хот дотор 18.28 км замыг, хурдны зам дээр 16.58 км замыг туулах чадвартай бөгөөд гадаад байдал, загварын хувьд маш гайхалтай. 2012 оны Toyota Camry машин нь хийнээс эхлээд цахилгаан энергиэр хөдлөх хамгийн шилдэг функцтэй. Шинэ оны Toyota Camry машин LE болон XLE гэсэн хоёр загвартайгаар бүтээгджээ.


ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДДОГ АЧААНЫ МАШИН

Жолоочгүй ачааны машин нь 7 хоногийн 24 цаг зогсолтгүй бараа тээвэрлэх боломжтой нь хүний удирддаг машинуудтай харьцуулахад эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэсэн үг юм. Хэдийгээр хэрэглээнд гарах хараахан болоогүй ч хөгжүүлж буй компани нь аль хэдийн 200 км зайд ачаа тээвэрлэх туршилтыг амжилттай хийж гүйцэтгээд амжжээ.

Дэлгэрэнгүй унших