Урд хөтлөгчтэй машины хурдны хайрцаг эвдэрвэл CHECK ENGINE гэрэл асдаг

 

Урд хөтлөгчтэй машины автомат кроп /хурдны хайрцаг/ нь дифференциалтай нэг бүрэлдэхүүн болгож хийсэн эд анги юм. Хөдөлгүүрээс ирсэн эргүүлэх хүчийг урд хөтлөгчтэй автомат кроп нь шууд тэнхлэгт дамжуулна.  

Урд хөтлөгчтэй автомат кроп гэмтлийн шинж тэмдгүүд:  

  • Ердийн бус дуу чимээ гарч эхлэх 
  • Араа шилжилт хэвийн бус болох 
  • Check Engine гэрэл асах 
  • Шингэн гоожих

Урд хөтлөгчтэй автомат кропны засвар үйлчилгээ

  • Урд хөтлөгчтэй автомат кроптой автомашины PCM компьютерын програм хангамж нь шинэчлэгдэж байдаг. Техник үйлчилгээ засварын газрууд урд хөтлөгчтэй автомат кропонд засвар үйлчилгээ хийхдээ сүүлийн үеийн програм хангамж суулгасан байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгаж байх ёстой.
  • Үйлдвэрлэгчээс гарч буй TSB буюу техник үйлчилгээний товхимолд кропны програм хангамжийн мэдээлэл гарсан байдаг.
  • Зарим тохиолдолд гэмтлүүд кроптой биш хөдөлгүүртэй холбоотой байж таардаг. Тэгэхлээр техник үйлчилгээний газрууд кропыг оношилж засахаас өмнө хөдөлгүүрийг сайн шалгаж байх хэрэгтэй.
  • Хэрвээ таны автомашин 100,000км-ээс дээш гүйлттэй болсон бол техник засварын газрууд кропын эд ангийг солих биш түүнийг капитал засвар хийгдсэн кропоор  бүхэлд нь солихыг зөвлөдөг. Энэ хандлага нь автомашин хэрэглэгчдийн хувьд зөв алхам болдог бөгөөд цаашид автомашиныг кропны асуудалгүй нэлээн олон жил уначихна гэсэн үг. Кропны капитал засвар хийдэг техник үйлчилгээний газрууд тухайн кропны илүү их эвдэрдэг эд ангийг шинэчлэн засварласан байдаг.
  • Урд хөтлөгчтэй автомат кропоны техник үйлчилгээг хугацаанд нь хийхгүй бол түүний шингэн маш ихээр мууддагийг анхаарна уу. Ингэж шингэн нь муудсан гүйлт ихтэй автомашины кропонд үйлчилгээ хийсэн ч дараа нь асуудлууд заавал гарч ирдэг. Шинээр хийсэн шингэн нь кропны хавхлагын наалданги бохирыг хуулаад авчихдаг, улмаар битүүмжлэл алдагдаж эхэлдэг.
  • Урд хөтлөгчтэй автомат кропонд шингэн нэмэх үйлчилгээ хийхдээ яг түүнд тохирох шингэн хийж шаардлагатай.
  • Тухайн загвараас шалтгаалж автомат кроп нь урд эсвэл автомашины хойно хөдөлгүүртэй хамт байрлаж болно. 

Comments