"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Friday, 4 November 2016

Эвдрэлээс үл хамааран хийгдэх техник үйлчилгээнүүд

Энэ удаа жолооч та бүхэндээ хамгийн хэрэгтэй хэвлэж аваад урд хайрцгандаа хийчихэд илүүдэхээргүй зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Та заавал хянах дээр хэзээ гэрлийг нь асчих бол хөдөө явж байхад эвдэрчих болов уу гэж сэтгэлээ чилээж байхаар энэхүү зөвлөгөөг л дагаад байхад үнэнч төмөр хүлэг тань зорьсон газарт чинь саадгүй хүргэсээр байх болно гэдэгт итгэж болно.
400 км тутамд буюу 7 хоног тутамд хийх үйлчилгээнүүд
Доорхи шингэнүүдийн хэмжээг шалгаж шаардлагатай тохиолдолд нэмэх
-Хөдөлгүүрийн тос
-Хөргөлтийн шингэн
-Шил арчигчийн саван дахь шингэн
-Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн
-Салгагч диск /конс/-ны аппаратны шингэн
-Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн
-Дугуйн хий болон дугуйн чанарын байдлыг шалгах

Хамгаалах бүс хэрэглэснээр 75 хүртэл хувиар эрсдлээс хамгаалагдана

ЗЦГ-аас улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион явуулж буй “Хамгаалах бүс, Хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлахад ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь  хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ.
Энэ нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм. Орон нутгийн замд 17 хүүхэд ослын улмаас амь насаа алдсан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал манай улсад хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой.
Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар  осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг байна.
Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулах магадлалтай байдаг аж.
ЗЦГ-аас хамгаалалтын бүс, суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, хэвшүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион явуулж байгаа юм. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Шатахуунд Хэмнэлттэй 10 Зөвлөгөө

Шатахуун хэмнэх олон аргууд байдаг. Эрхэм жолооч та дараах зөвлөгөөг байнга биелүүлж байвал шатахуунаа 30 хүртэл хувиар хэмнэж чадна.
1. Бага Хаазаар Хөдөлгөөнөө Эхлүүлэх
Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20 км/ц хурдыг 5 секүндэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11%-иар хэмнэнэ.
2. Огцом Хурд Авч, Огцом Хурд Хассан Жолоодлогоос Татгалзах
Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% -иар ихэсгэдэг. Урдаа явж буй машины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байхыг хичээгээрэй.
3. Хаазнаас Хөлөө Салгах
Хөдөлгүүрийн тормосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр та, шатахуун зарцуулалтаа 2%-иар  бууруулах болно.
4. Air Condition-ы Хэрэглээг Багасгах
Гадаа +25C хэмээс бага дулаантай үед эйр кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-иар шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Зуны халуунд гадна орчны температурт тохируулан кондишны хүйтнээр үлээлгээх хэмийг байнга тохируулж байгаарай.
5. Асаалттай (нормальдаж) Удаан Зогсохгүй Байх
Хүн хүлээх, ачаа буулгах үедээ автомашинаа унтрааж байгаарай. Автомашин 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130мл шатахуун зарцуулагддаг.
6. Автомашинаа Халаах Хугацааг Тааруулаарай
5 минут халаахад ойролцоогоор 160мл түлш зарцуулагддаг байна. Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч автомашинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө.
7. Замын Түгжрэл, Орон Нутгийн Замын Талаархи Мэдээллийг Сайтар Ашиглах
Та 50 минут явах замд 10 минут төөрөхөд (1 цагийн 10 минут нь илүү явалт) 14% илүү шатахуун зарцуулах болно. Түгжрэлд орох, холын замд төөрч илүү явалт хийх нь шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлнө. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээлэл болон газрын зураг бас GPS технологийг ашигласнаар та шатахуун болон үнэт цагаа хэмнэх болно.
8. Дугуйн Хийн Даралтыг Тогтмол Шалгаж Байх
Хэвийн хэмжээнээс 50 kPa даралт бага байх нь хотын замд 2.5%, орон нутгийн замд 4.3%, хурдны замд 4.8% илүү шатахуун зарцуулна. Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Үйлдвэрлэгчийн дугуйн хийний хэмжээтэй мэдээллийг та жолоочийн хаалганы талын суудлын хажуунас уншиж болно.
9. Шаардлагагүй  Ачаа Ачихгүй Байх
Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир илүү ачаагаа буулгана уу. 100 кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна.
10. Замын Хөдөлгөөний Дүрмээ Биелүүлэх
Дунджаар 40 км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20 км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ. Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар автомашинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалт бий болгоно.
Эрхэм жолооч та эдгээр 10 зөвлөгөөг жолоодлого хийх болгондоо ягштал биелүүлж чадвал шатахуун зарцуулалтыг 20-30% хүртэл хэмнэх боломжтой юм.

Friday, 15 April 2016

land 80 yvah ed angia uursduu zasaj surtsgaay urd heseg

 авто оношилгоо, засвар үйлчилгээ 96335557 99135557



 ene konusan shabiig gargahdaa haraldaa n alhaar tsohihod garch irne het changa tsohivol usreed alga bolj bolzoshgui
URGELJLEL END DARNUU>>>>>>>>

Wednesday, 9 March 2016

Benzin zuv mashind dizel buruu motor tavilaa

Дуудлагаар тос солино, авто оношилгоо, засвар, асаалтын үйлчилгээ 96335557 99135557


Sunday, 28 February 2016

Priuschded


Bennzin 80 nano tulsh hiigeed..

Дуудлагаар тос солино, авто оношилгоо, засвар, асаалтын үйлчилгээ 96335557 99135557

Za ene motor sularsan motor baisan ba akta undurtei tulsh(nano) hiigeed kolits n muudaad irsen.


Delegrengui end darnuu

Thursday, 4 February 2016

105 бензин

Гинжний суналтыг анзааралгүй угсраад нэг хоног алдчихлаа. Нийтдээ 3 хоногын ажил боллоо шүү

Saturday, 30 January 2016

land100

Шаригаа солисон бол даравч түгжээ 2г нь хамт сольж байхыг зөвлөж байна. ховилд ордог тээглүүр нь элэгдвэл дагаж иргээд боолтоо суллах муу талтай тиймээс болж өгвөл хамтад нь сольж байх хэрэгтэй. Боолт суларсанаас гарах чимээ эрдүктэртэй төстэй байх бөгөөд солисон гэж найдаад зүгээр байгаа эрдүктэр задлах явдал гарч бна.

Sunday, 24 January 2016

dizel 80 paar

Паарны хоолой зөрүүтэй байдаг учраас сайн харж авч байгаарай

Monday, 18 January 2016

Land cruiser 80

БЕНЗИН 80 мотоор солилоо энд яваагүйч гэсэн жаахан асуудалтай мотор байлаа. Хуучин мотороос нь ганц нэг юм салгаж тавиад боллоодоо.
.

Thursday, 7 January 2016

Тахометр

Тахометр нь хөдөлгүүрийн нэг минутад эргэх эргэлтийг заадаг.
Улаан бүс - Red zone
Энэ хэсэг нь улаанаар тэмдэглэсэн байдаг бөгөөд хөдөлгүүрийн эргэлт энэ хэмжээнд байхад хөдөлгүүр эвдрэх аюултай тул улаан бүс гэж нэрлэдэг. Гүйцэд түрүүлэх, уралдах гэх зэрэг үед хөдөлгүүрийн эргэлтийг нэмэгдүүлдэг учраас улаан бүсд орохгүй байхыг анхааруулна.
Хамгийн их эргэлт
Ихэнхи автомашины хөдөлгүүрийн хамгийн их эргэлт нь нэг минутанд 3000-4000 байдаг. Эргэлт үүнээс давахад хөдөлгүүрийн тахир гол маш их хэмжээний ачаалалд орж поршин, цилиндрт халалт үүсч зуурсны улмаас хөдөлгүүрт их хэмжээний элэгдэлт үүснэ.
Сул эргэлт
Гэрлэн дохио хүлээх, хөдөлгүүр асаалттай байх үеийн хөдөлгүүрийн сул эргэлтийн тоо (нормалдах)  нь тогтсон хэмжээнд байдаг. Хөдөлгүүрийн багтаамж, цилиндрийн тоо зэргээс хамаарч ялгаатай байх боловч ихэнх автомашины хувьд 0.5 буюу нэг минутанд 500 эргэх хэмжээнд байдаг.

Хамгийн аюулгүй машины жагсаалтыг “Тоёота Приус” тэргүүлэв

АНУ 2016 онд тус улсын зах зээл дээр зарагдаж буй хамгийн аюулгүй машинуудыг нэрлэлээ. Уг жагсаалтыг Америкийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэн IIHS-ээс гаргасан байна. 
 
Жагсаалтад дэлхийн янз бүрийн брэндийн 48 машин оржээ. Шинжээчид эдгээр машины краш-тест, орчин үеийн аюулгүйн системээр үнэлгээг гаргасанн аж.
 
Ингээд нэгдүгээр байрт “Toyota”-гийн “Prius”, “Camry”, “Highlander”, “Siennа”, “RAV4” зэрэг загвар оржээ. 
Харин хоёрдугаар байрт “Honda”-гийн “CR-V”, “Fit”, “Civic”, “Accord” зэрэг орсон байна. Тэгвэл гуравдугаарт “Volkswagen”-ы “Passat”, “Golf” багтжээ.

Машинаа удаан эдлэх арван зөвлөгөө

Шинэ машин авах гэж шаналж байснаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэг рүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ. Түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатахууны үнэ нь бидний зовж  олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсгийг нь залгиж орхидог билээ.
Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

Агаар шүүгч
Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.
Хөргөх шингэн
Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг "хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.
Дугуйны даралт
Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.
Оношилгоонд тогтмол оруулах
Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.
Машиндаа шалгалт хийж байх
Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.
Хянах самбарын анхааруулах гэрэл
Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг "тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.
Хуваарь гаргах
Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр Оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.
Ухаалаг жолоодлого
Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Цэвэрхэн байдал
Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Гадна арчилгаа
Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.