"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Wednesday, 29 March 2017

Дугуйн хээг зөв сонгох нь

Дэлхий даяар газар зүйн болон цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан дараах стандартуудыг мөрдлөг болгож байна. Үүнд: Ази стандарт / Япон, Солонгос /, Европ стандарт, Америк стандарт, Канад стандарт. Энэхүү стандартууд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой дугуйнуудыг үйлдвэрлэж байдаг.
Монголд хамгийн тохиромжтой стандарт нь Америк болон Канад стандартын дугуйнууд байдаг.Учир нь газар зүйн болон цаг уурын бүсийн хувьд төстэй бүсэд оршдог тул хамгийн тохиромжтой.

Автомашины дугуй дараах үндсэн хээтэй байдаг

  • Өвлийн хээ
  • Зуны хээ
  • Бартаат замын хээ
  • Бүх улирлын хээ
Ихэнх хэрэглэгчид хээний талаар төдийлөн сайн мэддэггүйгээс буруу дугуй авах нь элбэг. Хэрвээ та шинэ дугуй авах гэж байгаа бол ямар замаар явдаг, ямар нөхцөлд ашигладаг гэдгээ сайтар бодолцож сонголтоо хийх нь чухал. Ингээд та бүхэнд дугуйн хээ болон түүний онцлог ямар замд ямар хээтэй дугуй хэрэглэх нь тохиромжтой тухай зөвлөе.

Өвлийн хээ

Энэ төрлийн дугуй нь хийгдсэн материалын хувьд зөөлөн учраас амархан хатуурч хөлддөггүй, хээний зүслэг болон гулгалтын эсрэг ажиллах ажиллагаа алдагддаггүй.
Өвлийн дугуй

Бүх улирлын хээ

Энэ төрлийн хээ нь өвлийн хээтэй дугуйг бодвол арай хатуу. Тийм учраас эдэлгээ удаантай болдог. Ихэнхдээ жийп, кроссовер төрлийн машинуудад ашиглавал тохиромжтой байдаг. Хичнээн M+S буюу шавар цас гэсэн бичигтэй байлаа ч өвлийн дугуйны гулгалтын эсрэг болон ус зайлуулах үүргийн хувьд өвлийн дугуйны хэмжээнд хүрдэггүй.
AT буюу бүх улиралд явах боломжтой хээтэй дугуй. Монголд өргөн хэрэглэгддэг.

Бартаат замын хээ

Зарим хэрэглэгч энэ хээг өвлийн хээтэй андуурах эсвэл харагдах байдлын хувьд гоё сайханд нь татагдаж худалдан авах нь элбэг. Гэвч ийм хээтэй дугуй нь тохирсон замын нөхцөлд л үндсэн үүргээ биелүүлэх бөгөөд бусад тохиолдолд таагүй мэдрэмж үлдээх нь олон.
Жилдээ 4-5 удаа хөдөө явдаг. Явахдаа голчлон засмал замаар явдаг хэрэглэгч нар хөдөө их явдаг гээд ийм хээтэй дугуйг худалдан авах нь олон. Гэвч жилийн ихэнх хугацааг хотод өнгөрүүлдэг бол ийм хээтэй дугуйг худалдан авах нь тохиромжгүй юм. Ийм хээтэй дугуйг зөвхөн шавар бартаа ихтэй авто аялалд явахдаа тавьж яваарай.
MT буюу Шаврын дугуй ч гэдэг. Дотроо хадны, элсний, шаврын гэх мэтээр нарийн задарч болно.

Зуны хээ

Ийм хээтэй дугуйн хийгдсэн материалын хувьд хатуу байдаг. Учир нь халуун асфальт дээр дугуй үрэлт авч элэгдэл хурдан явагддаг. Үүнээс сэргийлж дугуйн бүтцийг хатууруулж эдэлгээний хугацаа болон замтай барьцалдах чадварыг ихэсгэсэн байдаг.


Стартер гэж юу вэ?

Хүйтэнд бид авто машинаа асахгүй байна гээд
маш удаан стартер дардаг. Гэтэл уг эд анги маань мотор асахад цэцэг араа нь буцдаг горимтой. Харин амралт өгөхгүйгээр дарсаар байвад СТАРТЕР шатаж гэмтэнэ.
Стартерыг 15 сек дараад дараа нь 30 сек амраах горимтой байдаг.
Иймд та бүхэн хүйтэнд стартераа хэт их
хүчилж болохгүй шүү.
Ажиллах горимых нь дагуу ашиглавал ашиглалтын хугацаа уртсанааа гэж...

Эйркoндишний хэрэглээ

Сүүлийн үеийн автомашинууд эйр кондишнээр тоноглогдох болсон бөгөөд манай орны хуурай, тоосжилттой нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм. Зарим хүмүүс эйркондишнийг хэрэглэх нь биед муу мэтээр ярьдаг бөгөөд энэ нь ор үндэсгүй юм. Харин эйр кондишний доторх хөргөлтийн шингэн нь ил задгай үедээ биед нөлөө үзүүлэхээс биш битүүмжлэгдэн ашиглагдаж байх үед аюулгүй. Хамгийн ихээр кондишн хэрэглэдэг япон улс гэхэд л иргэд нь дэлхий дээр хамгийн урт насалж байгаа билээ. Манай зарим хэрэглэгчид эйр кондишнийг бензин илүү иднэ гээд хөдөлгүүрээс нь салгаж авах, ременийг нь мултлах зэргээр салгадаг.
Гэтэл үнэндээ бол салгасан салгаагүй адил бөгөөд кондишнийг хэрэглээгүй үед кондишний насосны дамар хоосон ачаалалгүй эргэж байдаг юм. Бензин илүү иддэг гээд байвал товчлуурыг дарахгүй байхад л болох ба түүнийг хөдөлгүүрээс салгаад байх шаардлага байхгүй. Харин ч салгах үед алдагдах хийд хордох магадлалтай юм. Ингээд эйркондишн хэрэглэх практик аргуудаас дурдъя.
1. Мэдээж дулааны улиралд автомашин тань битүү хаалттай байснаас дотроо бүгчим халуун байгаа. Тийм үед илүү хурдан хөргөхийн тулд асаасны дараа хэсэг хугацаанд цонхоо нээх хэрэгтэй. Зарим жолооч нар хаалттай чигээр нь дан кондишноор сэрүүцүүлдэг. Үүнд хугацаа зарцуулна.
Corbis 42 19622987 2f223
2. Дулаан цагт хотын түгжрээн дунд эйркондишнийг гадна биш дотор агаар дээр тавьж хэрэглэх хэрэгтэй. Учир нь олон автомашинууд бөглөрөн нормальдаж зогссон үед та онгорхой цонхоороо азотын давхар исэл, нүүрс төрөгчтэй агаараар амьсгалж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийхээ төлөө жаахан бензин илүү зарцуулахад болохгүй нь юу байхав.
2014 2015 For BMW X5 F15 Front Inner Console Air Condition Twist Switch Button Cover in e0de2
3. Нөгөө талаар агаар үлээлгэх нүхүүдийг зохицуулж ашиглавал илүү хурдан сэрүүцнэ. Тухайлбал та ганцаараа явж байвал зорчигчийн талын агааржуулах нүхүүдийг багасгах эсвэл хааснаар тань руу үлээх хүйтэн агаар хүчтэй болж төвлөрөх юм
4. Салон дотор гаднахаас сэрүүн болж ирэх үед салоны агаарын оролтыг дотор агаар дээр тавьбал илүү хурдан сэрүүхэн болох ба үлээх хүч ч нэмэгддэг. Мэдээж гадна халуу агаарыг хөргөхөөс салоны сэрүүн агаарыг ашиглах нь илүү хурдан. Гэхдээ агаарын солилцоо хийхийн тулд хэсэг хугацаанд гадна агаарыг ашиглах ёстой.
optimized bdf29
5. Жолооч нар ихэвчлэн хамгийн бага температур дээр тавьдаг ба эхэн үедээ ингэж болох ба удаан хугацаагаар явах үед температурыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэт хөрснөөс даарч магадгүй юм. Нөгөө талаар эйркондишний насосны ажиллах амрах хугацаа нь тохируулсан температураас хамаарч байдаг.
6. Бороотой өдөр эйркондишн хамгийн хэрэгтэй байдаг. Учир нь гадаа бороо орж сэрүүн болж агаарын чийгшил нэмэгдэхэд салоны дулаан чийгтэй агаар хүйтэн шилэн дээр кондинсацлагдаж шил цантдаг. Иймд гадна температураас бага температуртай агаарыг шил рүү үлээлгэх шаардлагатай тул эйркондишныг ашиглана. Тиймээс бороотой өдөр дулаан хувцаслах хэрэгтэйг анхаараарай.
maxresdefault 78068
7. Эйркондишн хэрэглэж байхад машины гадна урд хянах самбарын харалдаа доор ус дусаж байдаг. Энэ нь эйркондишны салоны хөргөх радиаторт конденсацлагдсан халуун агаараас үүссэн усан дуслууд ус гаргах нарийн хоолойгоор гарч байгаа хэрэг. Үүнд санаа зовох хэрэггүй юм.
8. Эйркондишнийн насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг бөгөөд зарим үед хөдөлгүүр ердийн үеийнхээс хүчгүй мэт санагдах нь бий, энэ бол хэвийн ажиллагаа юм. Ялангуяа өгсүүр замд илүү мэдэгддэг. Иймд нэгэн практик бий бөгөөд холын замд явах үед өгсүүр газарт эйркондишнийн товчлуураар салгах ба өгсөөд уруудах юмуу тэгш явах үедээ буцааж залгах зэргээр явж болно. Ингэвэл өгсүүр газарт хүчгүй мэт болохгүй. Өгсөх хооронд салонд халаад бүгчимдээд байх явдал байхгүй бөгөөд нэгэнт хөрсөн салоны радиатор нилээн хугацаанд сэрүүнээ барьдаг.

Таны руль чичирж байна уу?



Байдал : Хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх. Мөн тоормозлох үед чичиргээ мэдрэгдэх.

Шалтгаан :

  1. Урд дугуй хавагнасан
  2. Рулийн тяг,жолооны механизмд холхио үүссэн
  3. Рулийн чичиргээ дарагч амортизатор ажилгүй болсон
  4. Дугуйн баланс алдагдсан
  5. Урд тоормозны диск дайвалзсан

Засварлах :

  1. Дугуйг хэвийн гэмтэлгүй дугуйгаар сольж баланс хийлгэх
  2. Холхио үүссэн эд ангийг сольж тэнхлэг тохиргоо хийлгэх
  3. Рулийн амортизаторийг солих
  4. Дугуйн баланс хийлгэх
  5. Тоормозны дискийг солих

Нүүрсэн эмний гайхалтай ашиг тус



Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эмийг ахуйн болон гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн ходоод гэдэсний өвчлөлд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах  аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй гэж бодсон аргуудаа туршаад үзээрэй.
1.Батга эмчлэх
Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.
Заавар:
-Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино
-Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ
-Хаттал нь хүлээх хэрэгтэй
-Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана
-Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй
2.Шүд цайруулах
Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.
Заавар:
-Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ
-Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана
-Угааж дуусмагцаа амаа усаар зайлна
-Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана
-7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй
3.Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ
Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.
-Нүүрсэн эмийг наргил модны тостой холино
-Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ
-Сайтар бооно
-Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ
-Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой
4.Гэдэс дүүрэхийг зогсоох
Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна
Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж
5.Хордлого болохоос сэргийлэх
Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.
Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй
6.Бие дэх холестрины хэмжээг зохицуулах
1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.
7.Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах
Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.
Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй
Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй
8.Шартуулахгүй байх
Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.
9.Бөөрний үйл ажиллагааг дэмжих
2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.
10.Тулай өвчнийг эдгээх
Тулай өвчин нь хамгийн зовиуртай мэдрэмжийг хүнд төрүүлдэг бөгөөд хурдан хугацаанд эдгээх нь чухал юм.
Заавар:
-Цайны аяганд хагас хэмжээтэйгээр нүүрсэн эмийг устай хийж холино
-Үүний дараа тулсан хуруугаа сайтар угаана
-Сүүлд нь харласан хэсгийг угааж арилгана
-7 хоногт 2-3 удаа давтахад төсөөлч байгаагүй үр дүн гарах болно.