"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Sunday, 19 March 2017

Татвар нэмэхээс өмнө “Приус” авбал таван сая төгрөг хэмнэх нь

Татвар нэмэхээс өмнө “Приус” авбал таван сая төгрөг хэмнэх нь


“Нүдээ аниад нэг машин оноход тэр нь приус, жолооч нь СТА, бас  годон гуталтай байна”гэсэн онигоог та сонссон л биз дээ. Бидний хэтийдсэн хийрхэл, туйлшралыг ийн ёжлосон байж болох ч “Приус” (Toyota Prius)-ын тухайд тэр бол жирийн монголчуудын амьдралд яах аргагүй дэм болж буй унаа. Хос тэжээлт (hybrid) автомашин учраас байгаль орчинд ээлтэй зэргийг нь үнэлж онцгой албан татвараас чөлөөлсөн болоод ч тэр үү түүнийг дундаж амьдралтай иргэд худалдан авч болохуйц үнэтэй байдаг. Авсан хойноо ч эдийн засагт хэмнэлттэйг нь монголчууд байтугай дэлхий андахгүй. Тэгвэл тун удахгүй “Приус” онцгой албан татвартайболох нь (Онцгой албан татвараас 100 хувь чөлөөлдөг байсан бол 50 хувь чөлөөлөхөөр ярьж буй). Ер нь “Приус” гэлтгүй насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашины онцгой албан татварыг 3-15, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү бол үйлдвэрлэсэн оноос хамааруулан 40-250 хувиар нэмэгдүүлэхээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд буй.
Энэ бол улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдалтай холбоотойгоор Засгийн газраас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцсон асуудлуудын хүрээнд цохиж яваа зүйл. Суудлын автомашинаас гадна тамхи, шатахуун зэргийн онцгой болон хувь хүний орлогыналбан татвар гэхчилэн нийт долоон төрлийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлнэ гэж байгаа. ОУВС-тай тохиролцсон асуудлуудаа тусгасан хуулийн төслүүдийг Сангийн яамныхан боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухайгаа Б.Чойжилсүрэн сайд мэдээлээд буй. Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гаргах бөгөөд ирэх сар гарахаас урьтаж УИХ хуралдан, эдгээр хуулийг батлах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ОУВС-тай тохиролцсоноо хуульчилж, албан ёсны болгоход ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна.
Энэ бүх шийдвэр иргэдэд хамгийн их хамаатай. Тэр дундаа жижиг оврын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь автомашин худалдан авахаар төлөвлөж буй олон хүний сонголт, шийдвэрт нөлөөтэй. Манай улсын автомашины импортын (Япон улсаас оруулж ирдэг) зах зээлийн 70-80 хувь нь хайбрид (hybrid) бөгөөд тэдгээрийн бараг 90 орчим хувь нь “Приус”. Харин энэ төрлийн автомашины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байснаа больж, 50 хувиар хөнгөлснөөр үнэд нь нэлээд өөрчлөлт орно. Худалдаачид нэг автомашины үнэд дунджаар 0.5-1 сая төгрөгийн ашиг нэмж худалддаг жишигтэй аж. Тиймээс энэ салбарын эрэлт, нийлүүлэлт болоод цаашдын хандлага, худалдан авагчдад зөвлөмж болох зарим зүйлийн талаар 1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний цахим системийн гүйцэтгэх захирал Ц.Одбаяртай ярилцлаа.

-Татварын нэмэгдэл иргэдийн нийтлэг сонголт болон автомашины үнэд хэрхэн нөлөөлөх бол?
-Манайхан ихэвчлэн үйлдвэрлэгдээд 4-6, 7-9 жил болсон “Приус” сонгодог. Энэхүү нэмэгдлийг үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан мөнгөн дүнгээр тооцвол 1.5-5 сая төгрөг хүртэл болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, энд яригдаж буй хувилбараар хуулиа баталбал өдгөө зах зээлд борлуулж буй үнээс даруй тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна худалдаачид алдагдлаа нөхөхийн тулд тодорхой хэмжээний үнэ нэмэхийг үгүйсгэхгүй. Татвар нэмэх шийдвэрүүдийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нөгөө талаас зургаа, долдугаар сард автомашины борлуулалт нэлээд өсдөгийг хэрэглэгчид анхаарахад илүүдэхгүй. Мэдээж эрэлт дагаад үнэ тодорхой хэмжээгээр өсдөг. Өөрөөр хэлбэл, автомашин худалдан авах гэж байгаа бол татварын нэмэгдэл болон улирлын чанартай эрэлтийг тооцон, эдгээрээс урьтаж сонголтоо хийгээрэй гэж хэлэх гээд байна л даа. Наанадаж ирэх сар, цаад тал нь энэ улиралдаа багтаад автомашин худалдан авснаар багагүй хэмнэлт хийх болов уу.      
-Тэгэхээр автомашин худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Ялангуяа хайбрид төрлийн тэр дундаа “Приус”-10 (20) маркийн автомашин сонирхож байгаа хүмүүсийн хувьд яаравчилсан нь дээр. Дээр дурдсан хүчин зүйлээс шалтгаалан энэ төрлийн “Приус”-үүд одоо 8-11 сая төгрөгөөр зарагдаж буй. Онцгой албан татварынх нь хувь, хэмжээ нэмэгдсэнээр үнэ нь бараг 2-5 сая хүртэл төгрөгөөр нэмэгдэхээр болчихож байгаа юм. Одоогийн нөхцөлд шийдвэрээ эрт гаргах тусам илүү үр өгөөжтэй болж чадна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчдэдээ энэ сардаа буюу татвар нэмэхээс өмнө амжиж худалдан аваарай гэж зөвлөе. Энэ хугацаанд амжсанаараа та чанартай автомашиныг хямд байхад нь авна. Үйлдвэрлэсэн он, бусад үзүүлэлтээс шалтгаалан бараг таван сая хүртэл төгрөг хэмнэх боломжтой.
-Зах зээлийн хандлага болоод та бүхний зөвлөгөөг харгалзан ойрын үед энэ төрлийн автомашины эрэлт нэмэгдвэл манай зах зээлийн нийлүүлэлт хэр хангалттай байгаа бол. Тухайлбал, танай компанийн хувьд?
-Бид Японы автомашины зах зээлд тэргүүлэгч, хамгийн том “BEFORWARD” (Японд дуудлага худалдаа болдог 100 гаруй газраас автомашин худалдан авч агуулах дээрээ байршуулан, Араб, Зүүн болон Төв Ази, Америк, Европын 100 гаруй орон руу импортлодог) компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаад олон жил болж байна. Яг нарийн тооцож үзээгүй ч 1000mashin.mn цахим системийн хувьд Монголд худалдаалж буй Япон автомашины 30-аас доошгүй хувийг нийлүүлдэг. Сард 1000 гаруй япон автомашин нийлүүлэх бололцоо бидэнд бий. Тиймээс ч бид тухайн сарын зах зээлийн судалгаа болон манай 1000mashin.mn цахим хуудсанд ирсэн хүсэлтэд үндэслэн автомашинуудаа импортлодог учраас өмнөх сарын үлдэгдэл гэж бараг байдаггүй. Гэхдээ татвар нэмэгдэхтэй холбоотойгоор нэлээд нөөц бүрдүүлсэн. Нөгөө талаас зургаа, долдугаар сард автомашины борлуулалт нэлээд өсдөг.
-Улс орон мөнгөгүй байна гэдэг иргэд мөнгөгүй байна гэсэн үг. Богино хугацаанд, амжиж автомашинтай болохыг хүссэн хүмүүст санхүүгийн асуудал бүр ч амаргүй байх болов уу?
-Бидний хувьд арилжааны бүх банк болон банк бус санхүүгийн 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, лизингийн үйлчилгээ санал болгож байгаа. Хамгийн багадаа сарын 1.6 хувийн хүү санал болгож буй. Урьдчилгаа төлбөр нь 15-30 хувь байх жишээтэй. Мөн дугаараа авчихсан автомашиныг лизингээр худалдах ажлыг ХААН банктай хамтран эхлүүлэх гэж байна. Тухайн хүн унаж яваа автомашинаа манай 1000mashin.mn хуудсанд худалдах зарыг байршуулахаас авахуулаад түүнийг банкаар үнэлүүлэх, буцаагаад хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн харилцагч байгууллагуудад санал болгох, зээлийн материал бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг компьютерийнхээ араас шийдвэрлэх боломж бүрдүүлсэн нь бидний үйлчилгээний давуу тал юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч автомашин борлуулах гэж байгаа бол мэдээллээ онлайнаар дамжуулж, байршуулаад, түүнд нь мөн онлайнаар лизинг олгох нөхцөл үүсгэж байгаа юм. Улмаар худалдан авагч сонголтоо хийчихвэл лизингийн хүсэлтээ мөн л онлайнаар хийгээд шийдвэрлэх юм. Уг үйлчилгээгээ энэ сарын 20-ноос албан ёсоор эхэлнэ.
-Татвар нэмснээр манай автомашины худалдааны зах зээл хэр өөрчлөгдөх бол?
-Татварыг автомашины насжилтаас хамааран харилцан адилгүй нэмэгдүүлэхээр ярьж буй. Одоо ч үүнийг харгалзаж буй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдээд олон жил болсон байх тусам татварын хэмжээ өндөр байна. Нэгэнт татвартай холбоотойгоор автомашины үнэ нэмэгдэх нь тодорхой тул иргэдийн худалдан авалтад ч нөлөөлнө. Тэгэхээр худалдаачид аль болох бага татвар төлөхийн тулд үйлдвэрлэсэн оны хувьд нэлээд “залуу” автомашинуудыг түлхүү оруулж ирж болох юм.

Авто зөвлөгөө: Автомашины аккумуляторын ашиглалт

Аккумулятор
Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.
Аккумуляторын бүтэц:
Энгийн акумлятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, акумляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрнээс бүтдэг. Автомашины акумляторын баканд оногдох хасах хуудасны тоо ихэвчилэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод ширхэг байдаг. Хуудасны тоо олон болох тусам акумляторын хэмжээ томордог.
Аккумуляторын шингэний тухай:
Аккумуляторын хэрэглэгддэг шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг. Аккумкляторын хасах, нэмэх хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж, цахилгаан үүсгэж, цэнэглэхээс гадна, бакны хэсгийн цахилгаан гүйдлийг гүйлгэх үүрэгтэй байдаг. Аккумклятор гүйцэд цэнэглэгдсэн байх үед шингэний темпратур 200С, нягтрал 1.8 байдаг.
MF аккумулятор гэж энгийн акумляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумкляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккумклятортой адилхан байдаг ч хавтаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.
MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортой бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, ваакум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.
Багтаамж: ихэвчилэн акумляторын багтаамж гэдэг нь бүрэн цэнэглэгдсэн акумляторыг цэнэгтэй үеэсээ бага хүчдэлтэй болтлоо цэнэгээ алдахыг багтаамж гэнэ. Цэнэг алдалтын гүйдэл, цэнэг алдах цахилгаан хоёрын талбай, ампер,цаг-р (Ah;ampere.hour) илэрхийлэгддэг. Багтаамж (ah)=цэнэг алдах гүйдэл (A) ● цэнэг алдах цаг (h) Жишээ нь: 5.6А гүйдэлтэй үед цэнэг алдалт эцэслэх гүйдэлтэй болтлоо залгагдсан 5 цагт цэнэг алдаж дууссан гэж үзвэл, энэ үед акумляторын багтаамж 5.6(А)●5(h)=28 (ah) болно гэсэн үг.
Хүчлийн акумляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягтлаж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.
MF хэлбэрийн акумляторт шингэн нэмэх шаардлагагүй, хэрэв тагийг нээвэл агаарт байгаа хүчилтөрөгч, нэмэх туйлт хуудасны бодис химийн урвалд орж акумляторын шинж чанарыг алдагдуулдаг.
Аккумуляторын ашиглалт болон хадгалалт:
Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.
Сар бүр шингэний нягтралыг шалгаж байх. Хэрэв нягтрал нь 1.26-1.28-аас 0.03г/см-ээс ихээр унасан, гүйдэл нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ. Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт
Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3 гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших +55°С –ээс дээш халах аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратнаас салгаж цаашид ашиглахгүй.
– Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.
  • – Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
  • – Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
  • – Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
  • – Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
  • – Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.
Анхааруулга:
1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.