"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Sunday, 13 December 2015

Машины өнгөөр жолооч нь ямар хүн болохыг тааж болно

    Та замд явж байхдаа урьдаасаа ирж байгаа машины өнгөөр түүний эзнийг нь таньж болно шүү. Цагаан морь унаад ирсэн залуу нь ямар ч эмэгтэй хүний дурыг булааж чаддаг байна. Гэтэл өнөө үед тэр морь нь улаан ч, ногоон ч, хар ч, тэр ч бүү хэл нүд гялбан мөнгөлөг ч өнгөтэй байж болно шүү дээ. Өнгө болгон нь тэр ханхүү маань хэн бэ гэдгийг чамд хэлж өгч чадна.            
    Цагаан өнгө- энэ өнгийг өглөгч, дотны хүмүүстээ бэлэг өгөх ба гэнэтийн сюрприз хийх дуртай хүн сонгодог байна. Цагаан өнгөтэй машины эзэн хардамтгай биш, гомдомтгой биш боловч заримдаа сэтгэл санаагаараа амархан унадаг байна. 
    Хар өнгө- энэ өнгөнд юу хийхээ сайн мэддэг, амьдралаас юу хэрэгтэйг сайн мэддэг хүмүүс дурладаг байна. Эдгээр хүмүүс нилээд их хартай, партнёртаа өөрийн өмч юм шиг ханддаг. Статистикийн мэдээгээр хар өнгийн машины эзэд үнэнч биш, найз нөхдөө олон сольдог байна. Мөн хүний гадна төрхөд их анхаардаг, хөөрхөн, цэвэрч, үнэтэй ба стильтэй хувцасласан эмэгтэйг ихэд сонирхдог. Харин харамсалтай нь гэрлэх болохоор даруу, гэрийн ажилд сайн, аж ахуйч, дуугаа хурааж чаддаг эмэгтэйг сонгодог байна.
    Ногоон өнгө- ийм өнгийн машины эзэн их халамжтай аав болж чаддаг байна. Ногоон өнгийн машинд дурладаг хүн гэрлэсний дараа эхнэрээ гар дээрээ авч явж чадах хүн шүү. “Ногоонтон” маань ааш муутай, ёсорхог, бяцхан юмнаас болж бөөн асуудал үүсгэдэг, чухал асуудал шийдэх болохоор дотны хүндээ өгч өөрөө “уснаас хуурай гарах” дуртай байдаг байна.
    Хөх өнгө- ийм өнгийн машинаар өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлж чаддаггүй хүн давхих дуртай байдаг. Ийм хүнтэй холбоогоо бэхжүүлэхийн тулд тогтмол түүнийг магтаж байх, дахин дахин тэрнийг их үнэлдгээ хэлж байх хэрэгтэй болно. Тийм болохоор тэр хөх өнгөний эзэн таныг түүнийг олйгодог цорын ганц хүн гэж боддог байна.
    Шар өнгө- шар өнгийн машиныг итгэлгүй, сэжигтэй хүн унадаг байна. Тэр хүн чамтай найзлахын тулд чамайг олон жил судлана, чиний хийсэн бяцхан алдааг дөвийлгөж томруулдаг шилэн доор ч харахаас буцахгүй шүү. “Шартан” маань хөгширтлөө ганцаараа ч амьдарч чаддаг. Гэхдээ тэр маань чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх дуртай нэгэн- загасчлах, найзуудтайгаа хэдэн хоногоор чалчиж суух, саунд орох, биеийн тамирын зааланд өдөржингөө өнгөрөөх гээд л…
    Улаан өнгө-энэ өнгө машиныхаа эзнийг хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай, гэр бүлдээ хамгийн гол хүн нь мөн гэдгийг илчилж өгнө. Түүний уриа бол ” Миний хэлсэн болгон зөв, надад эсэргүүцэх шаардлагагүй”. Улаан өнгөтэй машины эзэн тойрон хүрээлэгчдийхээ өмнөөс шийдвэрийг зоригтой гаргадаг, өөрийнхөө санаан дээр баттай зогсож чаддаг, тийм эртэй суусан эмэгтэй чулуун хананы цаана байна л гэж бодоорой.
    Интоорын өнгө-ийм өнгийн машины эзэн гэр бүлдээ үнэнч, гэрийнхнийхээ төлөө уулыг ч эргүүлэхэд бэлэн, үнэнч, хэзээ ч хүн хуурдаггүй, гэрийн ажилд ихтусархаг, ерөөсөө өөрийн нуруун дээрээ бүх ажлыг үүрэхэд бэлэн.
     Саарал, мөнгөлөг өнгө-ийм өнгийн машиныг сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаг, болгоомжтой, хэлсэн үгэндээ үнэнч боловч нарийн харамч хүн унадаг байна. Тийм л хүн гэр бүлийнхээ долоо хоног бүрийн орлого, зарлагыг гаргаж тэмдэглэж явдаг, гэхдээ үнэртэн, гоо сайхны бараа, хобби, бэлэг сэлтэнд мөнгө зардаггүй мөртлөө 1000 төгрөгний хиам авахын оронд 1500-ийнхийг авдаг. Саарал машины эзэнтэй гэрлэвэл та 10, 30 жил ч хамтран амьдрахаас айхын хэрэггүй. Саарал машины эзний гэр бүлийнхэн дандаа тэргүүлэгч байдаг шүү.
    Хул өнгө- хул өнгө нь таньд дараах зүйлүүдийг сануулна: 1.тэр машины жолооч мөнхийн аав ээжийн хүүхэд 2. тэр хүүхдүүдээ хоёрдугаар зэрэгт тавих дуртай З.машинаа гуравдугаар зэрэгт тавьдаг. 4.эхнэрээ хамгийн сүүлийн дугаарт тавьдаг. Хул машины эзэн өөрийн талын хүмүүсийг хамгийн түрүүнд тавьж, өөрийнхөө ээжийн гэрийн ажлыг нь багасгах гэж л чамтай суудаг байна. Ямар нэгэн чухал асуудал шийдвэрлэх, хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд өөрийн ээжээ заавал оролцуулдаг бол эхнэртээ дэлгүүр явж хүнсээ цуглуулах, гэр орноо авч явах үүргийг өгдөг байна.