Туршлагатай жолооч нарын шилдэг 12 санаа

№1 Багахан зураасанд хумсны будаг ашиглаарай.



            Ижил өнгийн хумсны будаг нь танд илүү хямд төсөв байх болно.

№2 Хумсны будаг ашиглан зураас болон будгийн халцархайг нэмэгдхээс сэргийлээрэй. 
            Бага хэмжээний гүн зураас, будаг цаарсан нь хэсэг хугацааны дараа улам томорч будаг нь хагарч унадлаг л биз дээ. Ийм үед хумсны будаг танд тусдлах болно. Хагарал дээр 2-3 давхар түрхээрэй. Заавал ижил өнгөтэй биш өнгөгүй байсан ч болно шүү дээ.

№3 Машинаа наранд түр орхихдоо анхаараарай.
            Халуун нартай үед машинаа хэсэг хугацаанд орхиод буцаад ирхэд жолооны хүрд халж хэцүү байна уу? Тэгвэл та машинаа орхихдоо жолооныхоо хүрдийг 180 градус эрлүүлээд үлдээгээрэй. Ингэснээр буцаж ирээд жолооны хүрдээ хөрхийг хүлээлгүй шууд хөдөлхөд хялбар байх болно.

№4 Заримдаа нарны хаалт ашиглаад ч нэмэргүй байх үед

                Бичгийн гялгар хавтас нь нарны хэт ягаан туяаг бууруулж таныг нарнаас хамгаалах болно. Туршлагатай жолооч нар энэ аргыг үргэлж хэрэглэдэг.

№5 Лавровын навч таныг жолооны ард өвдөхөөс сэргийлнэ.

               Лавровын навчинд гэдэс ходоод болон тархи амрааж тайвшруулах бодис агуулагддаг байна. Хэрвээ та жолоо барьж байх үед таны бие өвдөж магадгүй гэж бодож байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй.

№6 Хавчаар ашиглан нүдний шилээ тогтвортой байрлуулаарай.

                 Энэ нь нүдний шилээ хаана тогтвортой байрлуулахаа мэдэхгүй байгаа хүмүүст хэрэг болно. Мөн өөр бусад ойр хэрэгтэй зүйлээ тогтоогоорой.

№7 Лемон танд жолооны ард нойрмоглохоос аврана.
                 Цитрус төрлийн жимс нь кофе шиг сэргээх нөлөөтэй байдаг. Хэрвээ жолоо барих үедээ бага зэргийн нойрмог байгаа бол лемон, жүрж авч хажуудаа тавиарай. Энэ нь таныг маш хурдан сэрээх болно, гэхдээ энэ нь хэтэрхий нойрмог, ядарсан үедээ жолоо барь гэсэн үг биш шүү.

№8 Аяга байрлуулах хэсэгтээ аяган бялууны цаас хэрэглээрэй. 
                    Аяга хийх савны ёроолд жижигхэн cupcake-ны аяга хийх хэрэгтэй. Ингэснээр хог хаягдал болон асгасан зүйлийг цэвэрлэхэд илүү хялбар болно.

№9 Гарашд машинаа байрлуулахдаа теннисийн бөмбөг ашиглаарай.
                    Энэ арга нь шинэ жолооч нарт илүү хэрэгтэй байдаг. Бөмбөг нь танд хана хэр ойрхон байгааг мэдхэд тусална.

№10 Тосныхоо чанарыг шалгах
                   Хөдөлгүүрийн тосны чанарыг шалгах тусгай арга байдаг. Хөдөлгүүрийг 5-10 минутын турш халаагаад унтраа. Тэгээд тосноосоо цаасан дээр дусааж 2 цагийн дараа та үр дүнг нь мэдэх боломжтой.
                     Хэрвээ жигд тархасан харагдаж байвал таны машины тос сайн асуудалгүй байна гэсэн үг. Харин  төв нь хар хүрэн байвал та машиныхаа тосыг солих цаг болсон байна. Эсвэл цаасан дээр ямар нэгэн үртэс, метал зүйл байвал та муу тос хэрэглэж хөдөлгүүрт асуудал гарсан байна.

№11 Түлшнийхээ чанарыг шалгаарай.
                     Түлшнээсээ цаасан дээр дусааж ууршуулна. Хэрэв туршилт хийсний дараа цаас нь тунгалаг цагаан байвал сайн чанартай гэсэн үг юм. Хэрэв тослог ихтэй газар байгаа бол энэ нь түлшинд керосин байна гэсэн үг юм. Давирхаатай эсэхийг шалгаж болно.
                    Шаазан болон шилэн дээр дусааж эргэн тойрных нь өнгөийг шалгана уу. Хэрэв энэ нь цэвэрхэн байвал түлшинд давирхаа байхгүй гэсэн үг. Харин хүрэн өнгөтэй байвал хангалттай хэмжээний давирхаатай төдийгүй хөдөлгүүрийг гэмтээх болно.  Доорх аргаар түлшинд ус нэмсэн эсэхийг шалгах боломжтой.
                    Түлшнээс шилэн саванд хийж дээр нь манганы уусмал нэмнэ. Сэгсэрч сэгсэрч, өнгийг шалгана уу. Хэрэв улаан ягаан өнгөтэй болж байвал ус нэмсэн гэсэн үг юм.

№12 Машинаа хурдан хугацаанд агааржуулахын тулд хаалга цонхоо нэвт онгойлгоорой.








Comments