PRIUS-д ЯМАР ТОС ХИЙВЭЛ БЕНЗИН БАГА ЗАРЦУУЛАХ ВЭ?

- Хайбрид хөдөлгүүртэй машин энгийн машиныг бодвол жолоодлогийн явцаас хамаарч бензин мотор нь олон дахин асаж унтардаг. Олон асаж унтрах нь хөдөлгүүрийн ачааллыг ихэсгэж бензин зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох шингэн 0W20 зэрэглэлтэй тос хийвэл зарцуулалт нь багасдаг.
Шингэн тос өөр ямар давуу талтай вэ?
- Энгийн машиныг нэг газраас нөгөөд хүргэхэд ганц л удаа асаахад болдог. Харин хайбрид машин энэ хооронд олон дахин асаж унтардаг учраас моторыг найдвартай тослох шаардлагатай тулгардаг. Хэрвээ өтгөн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж амждаггүйгээс эд анги илэгдэлд ордог. Харин шингэн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж илэгдлээс хамгаалдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн тос хийвэл бензин бага зарцуулаад зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.

Comments