Мотороо халаах нь зөв үү?


Хүйтэрч ирэхээр бидний дунд өвлийн дугуй, мотороо халаах гэсэн хоёр асуудал гарч ирдэг. Хүн болгон өөрийн арга чаргатай байдаг. Гэхдээ л...

Хөдөлгүүрээ халаах зуршил бидэнд зөвлөлтийн “карбюраторт” хөдөлгүүрээс уламжлагдан ирсэн. Тухайн үед мотороо халаах сайн уу, муу юу гэсэн асуудал байгаагүй. Учир нь өөр гарц байгаагүй.
Техникийн хөгжлөөс шалтгаалан радиотарын ус 90 градус болж халсны дараа л масло халж эхэлдэг байсан. Масло нь халаагүй Орос машин зүгээр явахгүй гудчаад, найтаагаад, хурдаа авахгүй... Олон хүн зовлонг нь мэднэ дээ.

Орчин үед
Европын олон оронд мотороо “сул” эргэлтээр халаахыг хориглодог нь экологийн шалтгаантай бөгөөд энд “ногоонтнууд” тун хүчтэй байр суурь, нөлөөтэй юм.

Мотор ийм дэглэмээр ажиллаж байхдаа хамгийн их хортой хий ялгаруулдаг. Энэ шалтгаанаар нь ч үйлдвэрлэгчид бүтээгдхүүнийхээ ашиглах зааварт мотороо сул эргэлтээр ажиллуулахгүй байхыг зөвлөдөг.

Хэрвээ үйлдвэрлэгчид хүйтэн мотортой явж болно гэж байгаа бол мотороо халааж цаг хугацаа, шатахуун зарах учир юунд байна? Тэгээд ч орчин үеийн машинууд орос машин шиг гудчаад, найтаагаад байхгүй.
Гэхдээ техникийн хуулийн өөрчилж болохгүй. Хүйтэн моторыг шууд асаагаад хөдлөх нь маш хортой. Моторын элэгдэл огцом нэмэгддэг.
Жолооч нар энэ байдлаас зайлсхийхын тулд “паркинг” дээрээ хөргүүрийн системийг ажлын температурт хүртэл асаалттай зогсдог. Хөдөлгүүрт гамтай, элэгдэл хорогдол бага. Гэтэл энд хортой тал нь бас байдаг гэнэ. Экологийн хувьд дээр хэлсэн. Тэгээд ч манайд энэ талаар нэгдсэн нэг ойлголт, хориг өдий биз дээ.
Гэхдээ эзний ийм халамж моторт нэг их таатай байдаггүй гэнэ. Энэ үед баяжсан холимог гүйцэд шатдаггүйгээс камерын хана, свеча болон клапан дээр нагар үүсдэг. Онолын үед та хурдан давхиж, моторын эргэлт нэмэгдэх үед хөдөлгүүр өөрийгөө цэвэрлэж, нагар яндангаар гарах ёстой. Гэтэл манай хотын түгжрэл дунд явах биш мөлхөх болохоор моторынхоо уушгийг цэвэрлэтэл давхих юу бол. Үр дагавар нь асаалт алгасах, поршны кольцо хөдөлгөөнгүй гацах, клапан дуугарах зэрэг... Бүүр цаашилбал цилиндрийн хананы тосолгоог ч угаагаад хаядаг байна.
Зөвлөмж
Бидний бодлоор хамгийн сайн хувилбар нь алтан дундажийг сахих. Өглөө машинаа асаагаад хоёр минут ажиллуул:тамхи татах, шилээ орчих хугацаа юм.
Хэрвээ машин тань компьютертой бол шатахуун зарцуулалтаар халсан эсэхийг хянаж болно. Жишээ авахад 4 цилиндрт 2 литрийн багтаамжтай ердийн хөдөлгүүр -10 градуст асаахад цагт 1,4-1,6 литр шатахуун зарцуулна. (норм бол 0,7-0,8 литр) Тийм учраас хянах самбар дээр шатахуун зарцуулалтын хэмжээ 1,1-1,2 гэж зааж байвал хөдлөж болно гэсэн үг.

Хамгийн гол нь мотороо хэт ачаалахгүй байх. Моторын бас их нам эргэлт нь хортой байдаг тул мотороо дундаж хэмжээний эргэлтээр ажиллуулж, яаралгүй явах нь зөв. Ийм тохиолдолд мотор амархан ажлын температурт ордог.
Дүгнэлт: машинаа асааж бага зэрэг халаасны дараа хөдлөж хөдөлгөөний үед дээрх зөвлөмжөөр мотороо гүйцэд халаах нь хамгийн зөв хувилбар юм байна.

Comments