Машины тань зурагдаж гэмтсэн сэв өөрөө аяндаа зүгээр болчихно гэвэл та итгэх үү?

Судлаачид нэгэн шинэ материал бүтээж энэ үлгэрийг үнэн болгоход тун дөхөж очоод буй гэнэ.
Хэт ягаан туяаны тусламжтайгаар үүнийг шийдэж чаддаг болох юм байна. Швейцар болон америкийн эрдэмтэд нийлэг материал болон металлын үртсээс бүтэх өнгөлгөөний материал гарган авчээ.
Туршилтын явцад уг материал хэт ягаан туяаны нөлөөгөөр хайлан урсаж, улмаар зурагдсан хэсэг битүүрч ул мөргүй алга болж байжээ. “Гэрлээр зөвхөн тухайн хэсэгт нь шарж, өнгөн хэсгийг засаж хэвэнд нь оруулж чадна” гэж Fribourg Их сургуулийн судлаач Кристоф Ведер болон Case Western Reserve Их сургуулийн бусад хамтрагчид нь мэдэгдэж буй ажээ. Гол нь уг материалын орцыг маш нарийн зохицуулснаар ийнхүү өөрөө гэмтлээ засаж чаддаг материал бүтээсэн байна. Судлаачид амжилтанд хүрчээ.
Тунгалаг нийлэг эдийг металлын ионтой холбож жишээлбэл хар тугалга холих замаар судлаачид супер молекулт гэгдэх полимер гаргаж авчээ. Уг полимер дээр хэт ягаан туяа тусгахад дотор нь буй металл шингээж авдаг байна. Ингэснээр 30 секундын дотор 220 градус хүртэл халж, уг материал хайлдаг. Хайлснаар тэнд гарсан байсан сэв зураас битүүрдэг байна. Одоогийн байдлаар Ведер болон түүний хамтран ажиллагчид гурван миллиметр хүртэл зузаантай давхарга материал дээр туршиж үзжээ. Энэ материалыг шүршиж цацах маягаар томоохон бүтээц бэлдэж ч бас болох юм байна.
„Юуны өмнө машины лакан өнгөлгөө, нарны шилний болон цагны өнгөлгөө зэргийг засахад ашиглаж болох юм” гэж уг материалыг идэвхитэй судалж буй Fribourg Их сургуулийн Adolphe Merkle хүрээлэнгийн орлогч захирал Марк Паучард үзэж байгаа ба энэхүү аргыг ашиглан бүтээгдэхүүн болгон борлуулах нь аж үйлдвэрийн зорилт юм гэж тэмдэглэжээ.

Comments