Хос түлшт машинуудын аль нь хамгийн их хэмнэлттэй байж чадах вэ?

Hybrid машин нь дэлхийн дулаарлын эсрэг агаарын бохирдолыг багасгахад зориулсан машин гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байхаа. Эрлийз буюу шатахуун болон цахилгаанаар явдаг энэ машинууд мөнгө хэмнэж чадах эсэх талаар асуудал сүүлийн үед маш их анхаарал татсан ба хариулт шаардсан асуудал болоод байгаа билээ. Ийм төрлийн машинууд шатахууны хувьд хэмнэлттэй хэдий ч үнэ өндөртэй байдаг. Тэгэхээр эцсийн эцэст эдгээр машинууд мөнгөнд хэмнэлттэй байж чадах уу?
Шатахууны үнэ нэмэгдэж байгаа одоо үед эрлийз машиныг сонгосноор жирийн шатахуунаар явдаг машины зардлыг 5 жилийн дотор 4000$-оор хэмнэх боломжтойг судлаачид гаргасан байна. (Зураг дээр 2009 оны Toyota Prius)

12 эрлийз машинуудын 6 нь татварын хөнгөлөлт авахыгаа тооцоогүй байхад л ойролцоогоор $500-$4,250-н хэмнэлтийг бий болгодог ба үүнд Toyota Prius, Chevrolet Malibu гийн эрлийз загвар, Ford Escape, Saturn Vue, ба Toyota Camry зэргийг нэрлэж болно. Харин Honda Civic, Nissan Altima, Saturn Aura зэрэг эрлийз машинууд хэвийн загваруудыгаа бодвол 5 жилийн дотор $250- $750-ooр илүү зарлагатай байж болох хэдий ч зарим хэрэглэгчидэд илүү тохиромжтой байх үе бий.

Мөн Lexus GS 450h, RX 400h , Toyota Highlander Hybrid зэрэг эрлийз машинууд энгийн хувилбаруудаасаа 5 жилийн хугацаанд илүү их зарлагатай байдаг байна.
Хэрэглэгчидийн судалгаагаар эрлийз машинуудын борлуулалт өнгөрсөн жилд бараг 40%-аар өссөн ба мөн цаашид машин худалдан авагчидын 32% нь эрлийз машин авах төлөвлөгөөтэй байгаа талаар дүгнэлт гаргасан байна.
Эрлийз машинууд дотроос хамгийн их мөнгө хэмнэдэг машин нь Toyota Camry Hybrid бөгөөд тухайн машин нь 5 жилийн дотор $4,250-ыг хэмнэх юм байна.
Харин Saturn Vue Greenline Hybrid нь $3,000-ыг, Toyota Prius болон Chevrolet Tahoe $2,000-$1,500-ыг хэмнэх юм байна.

Comments