Prius Худалдаж Авахдаа Анхаарах 11 Зөвлөгөө

     Өнөөдөр манай техникийн зах, автомашин худалдаалах цэгүүдээр шинэ болон хуучин автомашинууд худалдаалагдаж байгаа. Ингээд хуучин буюу ашиглаж байсан автомашин худалдан авахдаа анхаарах 11 зүйлсийн талаар зөвлөе. 

Зөвлөгөө 1: 
Автомашины талаар өргөн мэдлэггүй хүний анхаарвал зохих нэг зүйл бол худалдан авах гэж буй машиныг тань засварладаг дагнасан засварын газар болон сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Өнөөдөр Улаанбаатарт маш олон засварын газрууд байгаа боловч дагнасан засварын газар гэвэл Тоеота компаний албан ёсны борлуулагч “Хэт” компани, Мерседес Бенцийн албан ёсны борлуулагч “Эм Эс Эм”, Ниссаны “Моннис”, “Форд”, “Монгол Хьюндай Киа” гээд хуруу дарам цөөхөн байна. Эдгээр нь бүгд дагнан засвар үйлчилгээ хийдэг. Харин Хонда, Мазда гэх мэт өөр маркын автомашинуудыг засахад сэлбэг нь олдохгүй, явдал чирэгдэл ихтэй, өндөр үнэтэй болдог. Мэдээж урьд нь ашиглаж байсан учраас эвдрэл гарч л таараа. Тиймээс шинэ машин мэт сэтгэж болохгүй. Авах шэж буй машинаа унаад засварын газруудад хандаж, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй. 

Зөвлөгөө 2: 
Таны анхаарах ёстой зүйл бол дугуйны чанар байдлыг бас хээг хар. Нэгэнт л худалдан авалт хийж байгаа юм бол сайн дугуйтай машин авах хэрэгтэй. “За тэр дугуй яахав, дараа нь худалдаад авчихъя” гэж бодож болохгүй. Дөрвөн шинэ дугуй авахад бас л хөөрхөн зардал болно доо. 

Зөвлөгөө 3:
Хөдөлгүүрийн гадна талд хир их бохирдолт буюу тостой байгааг ажигла. Үзэж мэдэх амархан шүү дээ. 

Зөвлөгөө 4:
Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Утаа гэдэг бол автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт. Гарч буй утааны хэмжээ их байвал уг машин цаашид явцгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тэгээд ч энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. 

Зөвлөгөө 5:
Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хар. Дугуй нь дотогшоо эсвэл, гадагшаа налсан байна уу гэдгийг сайтар хараарай. Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйны элэгдэл хурдан байдаг. Дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь түрүүлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь мууддаг. 

Зөвлөгөө 6:
Машинаа унаж үзэх хэрэгтэй. Ойр зуур шороон замаар явж үзээд дуу шуу нь хир байгааг дүгнэж үзээрэй. Мөн баруун, зүүн тийш эргэх маневр нь хир байна гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй. 
Зөвлөгөө 7:
Машины өнгө будаг. Машины их бие болох кузовт зураас хонхорхой байна уу, будганд орж байсан эсэх гэх мэтийг сайтар шалгаж харах хэрэгтэй. 

Зөвлөгөө 8: 
Тухайн машин үйлдвэрлэгдсэн оныг суудлын бүрээсэн дээр бичсэн байдаг. Түүгээр нь тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг мэдэж болно. Мөн ямар ч автомашин пайзтай байдаг. Тус пайз нь копутны арын хэсэгт буюу салхины шилний ойролцоо хадагдсан байгаа пайзан дээр тухайн машины үйлдвэрлэгдсэн он, автомашины өнгөний кодыг бичсэн байдаг. 

Зөвлөгөө 9:
Монголд орж байгаа ихэнхи автомашинууд Хонконг, Солонгос, Америк, Япон, Арабын зарим нэг улсууд, цөөн тохиолдолд Европын улсуудаас орж ирсэн байдаг. Эдгээр улсуудаас орж ирж байгаа машинууд тус тусын онцлогтой. Жишээ нь, Солонгосоос орж ирж байгаа машинууд нь зардал багатай, сэлбэг хямд, олдоц ихтэйн дээр түлшний зарцуулалт бага байдаг. Харин Америкаас иирж байгаа машинууд түлшийг ч нэг ууж өгнө дөө. Ер нь Америкчууд автомашиныг хэр их шатахуун хэрэглэж байгаагаар нь бус найдвартай байдлаар нь үнэлдэг. Бас том хэмжээтэй, зай ихтэй машинд дурлацгаадаг улс. Тиймээс арга ч үгүй биз. Харин Араб гэх мэт дулаан орноос орж ирсэн автомашинууд “эйр кондишн” буюу сэрүүцүүлэгчтэй байдаг мөртлөө дулаацуулах паар байдаггүй. Үүнээс болж худалдан авагч өвөл машиныхаа хэргийг гаргаж чаддаггүй. Нэгэнт өөрийн сонголтоо хийгээд худалдан авч байгаа болохоор та ичиж зовохгүй машинаа сайтар үзэж, шалгах хэрэгтэй. Мэдэхгүй бол мэддэг хүн дагуулж очоод үзүүл, эсвэл засварын газар авч ирээд үзүүлсэн ч болно. 

Зөвлөгөө 10:
Солонгос машины хувьд зардал бага, үнэ хямд. Шатахууны зарцуулалт бусад машинуудыг бодвол арай бага. Мөн сэлбэг нь олдоц ихтэйн дээр үнэ нь хямд. Гэхдээ Солонгос машин болгоныг хямд гэж ойлгож болохгүй. Монголд оруулж ирдэггүй болохоос биш, үнэтэй дээд зэрэглэлийн машинууд бий. Гэхдээ монголын замын нөхцлөөс шалтгаалаад Солонгос автомаш ин эвдэрч, дуу орохдоо амархан байдаг гэж ярьдаг. Энэ нь зарим тохиолдолд үнэн. Ер нь “чанар дагаж үнэ” гэж онож хэлсэн үг. Сүүлийн үеийн автомашины үйлдвэрлэлийн онцлог бол ашиглаж байгаа материалын орц өөрчлөгдсөн явдал юм. Хуучны автомашинуудын кузовны төмөр их зузаан байсан. Урьд нь автомашины их биеийг 100% төмрөөр хийдэг байсан бол өнөөдөр 80% нь төмөр, 20% нь хуванцар болсон. Энэ нь нэг талаар техникийн дэвшилт болж, хэрэглэгчид хямд өртөгтэй, хөнгөн буюу шатахуун бага зарцуулдаг машин худалдан авах боломж бүрдсэн ч манай замын нөхцөл байдал шинэ үеийн машинуудад халгаатай байна. 

Зөвлөгөө 11:
Япон автомашин үйлдвэрлэл, хийц, чанарын хувьд Солонгосынхоос арай илүү, эдэлгээ урттай байдаг. Гэхдээ Япон автомашины сэлбэг харьцангуй үнэтэй байдаг. Үүний ихэнхи хувийг тээврийн зардал эзэлдэгтэй холбоотой. Хүмүүс аль ч улсад үйлдвэрлэсэн автомашин унаж болох ч эдлэж хэрэглэж байгаа хүний арчилгаа тордолтоос тухайн автомашин хэд наслах нь шууд хамааралтай.

Comments