Та автомашиндаа салхивч хийлгэх гэж байна уу, тэгвэл...



Та том дугуйтай, хүчин чадал өндөртэй машинтай байсан ч уснаас аль болох зайлсхий. Эрдэж ус руу орж болохгүй. Хэрвээ усанд ороод машин удаан зогсож кроп болон урд хойд явах эд анги руу ус орсон тохиолдолд таны автомашины нас 1-2 жилээр шууд хөгширнө. Зайлшгүй тохиолдолд ус гаталсан бол уснаас гараад явах эд ангийнхаа тос гоожуулдаг доод талын тагийг суллаж усыг нь гоожуулна
Ус хүнд жинтэй учраас тосны доор байдаг тул тосноосоо түрүүлж гоожоод дуусах үед тос гарна. Тэр үед нь таглаад явахад таны машины эд ангид эвдрэл, зэврэлт үүсэхгүй. Мөн сүүлийн үед автомашин эзэмшигчид хэрхэн салхивч хийх вэ гэж их асууж байна.
Автомашины үйлдвэрүүд салхивч хийхдээ таазанд маш олон карказ бэхэлгээ хийж хүнд жинтэй шил тогтоосон байдаг. Тиймээс онцын шаардлагагүй бол салхивч хийлгээд хэрэггүй.
Яагаад гэвэл дээврийн төмөр хүнд шилээ даахгүйн улмаас ханзарч урагдах тохиолдол байдаг. Салхивч нь анхнаасаа гоёлын зориулалттай биш зорчигчийг халуунаас хүйтэнд шилжихдээ хатгалгаа болон бусад өвчнөөс авахаас урьдчилан сэргийлж хийгдсэн юм билээ. Тэгэхээр таны машинд салхивч онцын шаардлагагүй учраас хийлгээд хэрэггүй юм.

Comments