Хөдөлгүүрийн тосгүйгээр таны автомашин хэдэн км газар явах

Хөдөлгүүрийн тосыг бүгдийг нь асгасны дараа автомашин хэдий болтол авж чадах бол оо?
БНСолонгос Улсын дээд амжилтуудыг бүртгэх газараас автомашины моторын тосыг бүгдийг нь асгаж тосгүй байхад явж өвөрмөц амжилт тогтоохоор “Мorris Оil” компанийн төлөөлөгч У Сэ Ёо 1997 онд үйлдвэрлэгдсэн Хёндэй Соната 3 маркийн суудлын автомашиныг жолоодон энэ сарын 18-ны өдөр 18 цагт Хойд болон Өмнөд Солонгосын хилийн боомт Панмүнжомоос хөдөлж  Пусан хотоор дайран Тэжон хот хүртэл нийт 750 орчим километр тойруу замаар явлаа гэж мэдэгдлээ.
Энэхүү үйл явдал нь автомашины засварын мэргэжилтнүүд болон БНСУлсын дээд амжилтуудыг бүртгэх  газрын шүүгчдийн багийн хяналтан дор явагдсан бөгөөд хөдөлгүүрйн тосыг асгасны дараа “тос байхгүй” байгааг баталгаажуулсны дараа битүүмжилжээ.
У Сэ Ёо төлөөлөгч  “ Тогтмол хугацаанд хөдөлгүүрийнхээ тосыг сольж байснаараа жолооч нарын эдийн засгийн зардлыг багасгах нь мэдээжийн хэрэг төдийгүй байгаль орчныг хортой нөлөөнөөс хамгаалахад хэрэгтэй гэдгийг нотлоход энэ удаагийн арга хэмжээ нь чухал үүрэг гүйцэтгэлээ” гэсэн байна. Мөн энгийн хөдөлгүүрийн тосны хувьд хөдөлгүүр тосгүй үед 10 км орчим газарт ч явж чадалгүй хөдөлгүүр маш хүнд эвдэрч байсан бол эсрэгээрээ Мorris Оil компанийн хөдөлгүүрийн тосыг хөдөлгүүрт хийж дараа нь асгаад 700 кмээс дээш чөлөөтэй явж чадаж байна” хэмээн онцолжээ.
БНСолонгос Улсын дээд амжилтуудыг бүртгэх газрын эрхлэгч Ким  Дог Йын нь “ Автомашин хөдөлгүүрийн тосгүйгээр явсан энэ удаагийн явдал нь үнэхээр тэмдэглүүштэй онцгой хэрэг” гээд “ Дэлхийн алдартнуудын Геннесийн номын шүүгчдэд албан бусаар энэ явдлын тухай мэдээлэхэд, дэлхийд байхгүй ховорхон өвөрмөц хэрэг болжээ гэсэн бөгөөд хэрвээ БНСолонгос Улсын дээд амжилтуудыг бүртгэх газраас Геннесийн номонд бүртгүүлэхээр хүсэлт гаргавал хүлээн авах болно гэдгээ мэдэгдсэн ” хэмээн хэлсэн байна.

Comments