Тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд яах вэ?

Тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд яах вэ? Та хэрвээ шинэ машин авсан бол дараах бичиг баримтуудыг бүрдүүлснээр өөрийн авто машинаа улсын бүртгэлд бүрдүүлнэ.
 Үүнд:
1. Тээврийн хэрэгслийг бүртгэх өргөдлийн маягт, байгууллага аж ахуйн нэгж бол тээврийн хэрэгслийг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг.
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
3. Гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг. /ягаан өнгийн хувь/
4. Тээврийн хэрэгслийн техникийн паспорт буюу үйлдвэрийн дагалдах түүнтэй адилтгах хүчин төгөлдөр бусад бичиг баримт /гаалиас эзэнд нь олгохыг зөвшөөрсөн тухай тамга, тэмдэг дарагдсан байна./
5. Төрийн өмчид байгууллага, Улсын үйлдвэрийн газар бол нийслэлд Төрийн өмчийн хороо, Нийслэлийн өмчийн харилцааны газар, орон нутагт төрийн өмчийн төлөөлөгчийн зөвшөөрөлтэй байна.
6. Хувь хүн шилжүүлэх тохиолдолд иргэний үнэмлэхитэй өөрийн биеэр эсвэл өөрийгөө илтгэх бичиг баримт /жолооны үнэмлэх, газааз паспорт/-тай байна
7. Техникийн хяналт оношлогооны дүгнэлтийн хуудас. Харин Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газраас гарч байгаа тээврийн хэрэгсэлийг шинээр улсын бүртгэлд авахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
1. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газраас гарч буй тухайн тогтоол, шийдвэр энэ тухай албан бичиг.
2. Батлан хамгаалах яам, Хийл хамгаалах ерөнхий газрын авто шалгах албаны бүртгэлээс хассан тодорхойлолт
3. Техникийн хяналт оношлогооны дүгнэлтийн хуудас
4. Актлагдсан тээврийн хэрэгсэлийг дахин бүртгэлд авахгүй.
БҮРТГЭЛ ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН БҮРТГЭЛИЙН ТАСАГ

Утас:70113468 ,70112103 , 70112107

 976- 70113468 

Факс: 976- 70112103

Comments