Салонд халуунаар үлээхгүй эсвэл муу үлээх

Ажиллагаа: Хөдөлгүүрийг халааж салоны температур тохируулагчийг халуун үлээлгэх улаан тэмдэгтэй  хэсэгт эцэс дээр нь тавьж сэнсийг ажиллуулахад халуун үлээхгүй юмуу муу үлээх.
Шалтгаан :
  1. Хөдөлгүүрийн хөргөх шингэн усны помп, болон шугамуудаар алдагдаж шингэн дундарсан.
  2. Температур заагчийн зүү голдоо очихгүй болж хөдөлгүүр бүрэн халахгүй байвал термостатын ажиллагаа муудсан болон нээлттэй байдалд гацсан.
  3. Салоны хүйтэн халуун агаар холигч хаалт нэг хүйтэн агаар оруулах  байрлалд болон халуун хүйтний дунд байрлалд гацсан эсвэл хаалтыг ажиллуулах тросс, цахилгаан мотор гэмтэлтэй болсон.
  4. Салоны радиатор бөлөрч битүүрсэн.
  5. Салоны агаар шүүгч битүүрсэн, эсвэл хэт нягтралтай шүүр байх.
imp08heatercontrol1
 Засварлах :
  1. Хөргөх шингэн алдагдаж байгаа газрыг олж тогтоон шаардлагатай бол эд ангийг сольж гоожилтыг зогсоосны дараа хөргөх шингэнийг нэмж хийх.
  2. Термостатыг солих
  3. Холигч хаалтад тээглэсэн ямар нэг зүйл байвал засаж янзлах,тасарсан тросс болон цахилгаан моторыг солих.
  4. Эхлээд салоны радиаторыг угаалгаж үзээд халуунаар үлээхгүй хэвээр бол салоны самбарыг задалж радиаторыг авч цэвэрлэнэ.
  5. Битүүрч муудсан шүүрийг цэвэрлэх, солих, хэт нягтралтай шүүрийг өвлийн улиралд авч хавар буцааж хийх.

Comments