Свеча ба түлш хэмнэлт


Aвтомашины ашиглалтын үед жолооч өөрийнх нь автомашин хурд авалт муу болж түлшний зарцуулалт ихсэж байгааг мэдэрч, анзаардаг. Тэд тэжээлийн системээ шалгаж, карбюратораа задалж, транблюр, хий хуваарилах механизм зэрэгт засвар үйлчилгээг хийлгэх тохиолдол их байдаг. Энэ нь сайн үр дүнд хүрэхгүй тохиолдолууд ихээхэн байдаг.

Aвтомашины ашиглалтын үед жолооч өөрийнх нь автомашин хурд авалт муу болж түлшний зарцуулалт ихсэж байгааг мэдэрч, анзаардаг. Тэд тэжээлийн системээ шалгаж, карбюратораа задалж, транблюр, хий хуваарилах механизм зэрэгт засвар үйлчилгээг хийлгэх тохиолдол их байдаг. Энэ нь сайн үр дүнд хүрэхгүйч тохиолдолууд ихээхэн байдаг. Автомашины тэжээлийн системийн доголдол, чанаргүй бензин хэрэглэснээс болж свечаны ашиглалтын хугацаа богиносдог.
Мэргэжилтнүүд нэг төрлийн хөдөлгүүр дээр өөр өөр төрлийн свечаг ашиглахад 100км тутамд шатахуун зарцуулалтад 0,5-1л-ийн зөрүү гардаг болохыг тогтоожээ. Тоёота марк-2 эсвэл Хьюндай соната-2 зэрэг автомашинуудад хамгийн оновчтой свечаг хэрэглэснээс түлшний сав дүүрэн бензинээс 4-5л бензин хэмнэж болно. Түлшний зарцуулалт свеча хуучирснаас ихэсдэгтэй олон хүмүүс санал нийлдэг. Хөдөлгүүрийн цилиндрдэх түлш шатахууны дутуу шаталтаас үүсэж буй хөө тортогноос болж свеча нь муудаж хуучирдаг. Зах зээл дээр олон төрлийн свеча гарч хэрэглэгчдэд өргөн сонголт хийх боломжийг олгож байна. Гэхдээ энэ нь автомашины эзэмшигчдийн мөнгө санхүүд болон, экологит ихээхэн сөрөг үр дагавар хүргэдэг.
Иймээ свечаг ямар хугацаанд солих талаар автомашин эзэмшигчдэдээ зарим зөвлөгөө өгье.
Үүнд :
  • Хөдөлгүүрийн тосоо шинээр солих бүртээ /5000-8000км/ свечаг шалгаж, цэвэрлэж, сольж байх нь зохистой.
  • Хэрэв хэн нэг нь сайн свечаг хэрэглэснээр түлшин дээр илүү хэмнэлт гарах талаар тээнгэлзэж байгаа бол, мөн автомашин чинь свеча муудснаас болж түлшний сав дүүрэн шатахуунаас 4-5л бензин алддаг бол зах зээл дээр борлогдож байгаа свечанаас сонголтоо сайн хийгээрэй.
  • Оновчтой свечаг автомашиндаа ашигласанаар 2-3 удаа түлшний саваа дүүргэх үед свечаныхаа өртгөө нөхдөг байна.
Та өөрийн автомашинд тохирсон свечаг тогтмол сольсноор хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгана. Мөн шатахуун зарцуулалт багасч, экологийн хувьд сайн. Свеча нь ашиглалтын тодорхой хугацаатай боловч гол нь оновчтой, зөв сонгосон үед танд эдийн засгийн үр ашгаа хүртээж, автомашины эдэлгээг уртасгана.

Comments