Дохиолол, ухрах мэдрэгч

Автомашины дохиололын системийн гол үүрэг нь автомашиныг гэнэтийн халдлагаас хамгаалахад оршино. Автомашины дохиоллын систем нь асаалтын системтэй, энгийн,  LED дэлгэц, пейжертэй дохиоллын систем, асаалтын систем, LCD дэлгэц,  пейжертэй зэрэг төрлүүд байдаг. Зиг заг компани нь дээрх дохиололуудаа Гонконгын Steelmate, PLC  компаниас оруулж ирдэг бөгөөд 2 жилийн баталгаат хугацаа олгож үнэгүй суурилуулж, зөвлөгөөг өгдөг.
Дохиолол нь дараах  үндсэн функцуудтэй
  • удирдлагаар машин асаах, унтраах болон хаалга онгойлгох, түгжих
  • гадны биет машинд хүрэхэд гар дээлрх дэлгэц дээр дуу болон дүрсээр мэдэгдэх
  • машинд гадны биет хүрсэнийг жооочид сануулах
  • машин дээрээс жолоочийг дуудах
  • хаалга түгжихээ мартсан үед автоматаар түгжигдэж дохиололд орох программ
  • дохиололыг дуугүй ажиллагаанд ажиллагаанд шилжүүлэх
  • жолоодлогын үед осол аюулгүйн үүднээс бүх хаалга автоматаар түгжих болон зогсож түлхүүрийг сугалахад автоматаар онгойх программ
  • шаардлагатай үед дохиололын дууг гар удирдлаган дээрээс дуугаргаж цочоох болон дуут дохио, гэрлээр машин хайх
Мөн автомашин ухрах үйлдэл хийх үед толинд ар талын саад ялангуяа байгалийн хүндрэлтэй нөхцөл болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жолоочид хүндрэл учирдаг. Энэхүү ухрах мэдрэмжийг суурилуулснаар жолооч таны аюулгүй жолоодлого  бүрэн хангагдана. Дуут дохио нь:
  • Ухрах үйлдэл хийхэд ард байгааг саадыг 1,5 метрийн зайнаас мэдэрч жолоочид дуут дохиогоор мэдээ өгнө.
  • Дуут дохио нь ард байгаа саадын хол ойроос хамааран 3 түвшингээр дуугарна
  • Суурилуулахад маш хялбар, цаг агаарын бүх нөхцөлүүдэд найдвартай жигд ажиллана.
Дохиолол нь төрөлөөсөө хамааран 32500-171000 төгрөг, ухрах мэдрэмж 60000-188000 төгрөгийн хооронд Зиг Заг төв дээр зарагдаж байгаа. Та дохиолол сонирхож байгаа бол MrAuto лавлах 1906-руу утасдан лавлана уу.

Comments