Шалтгаан :
- Дугуйн хийн даралт харилцан адилгүй бол хий бага талруугаа пуль булаана
- Жолооны механизмд холхио үүссэн, тохиргоо алдагдсан
- Тэнхлэгийн гарыг тогтоох втулк резинүүд муудсан, тасарсан, тохиргоо алдагдсан. Өндгөн тулгуур холхио үүссэн.
Засварлах :
- Дугуйн хийн даралтыг шалгаж өөр байвал адил болгох
- Жолооны механизмын тягийг тохируулах, холхио үүссэн эд ангийг солих
- Тэнхлэгийг шалгаж муудсан,тасарсан втулк резинийг сольж тохируулдаг гарыг тохируулах. Өндгөн тулгуурыг солих
Руль хүндрэх
Байдал: Зогсож байгаа үед руль эргүүлэхэд хүндрэлтэй байх. Тултал эргүүлэхэд огцом ульсан дуу гарах.
Шалтгаан :
- Дугуйн хийн даралт багассан
- Гидрийн шингэн шаардлагатай хэмжээнд хүрэхгүй болж дундарсан
- Гидрийн насосны ажиллагаа муудсан
- Цахилгаан моторын дэмжлэгтэй ажилладаг рулийн аппарат бол гал хамгаалагч болон мотор шатсан, релей бохирдсон

Руль чичрэх
Байдал : Хөдөлгөөний
хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд
хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх. Мөн тоормозлох үед чичиргээ мэдрэгдэх.
Шалтгаан :
- Урд дугуй хавагнасан
- Рулийн тяг, жолооны механизмд холхио үүссэн
- Рулийн чичиргээ дарагч амортизатор ажилгүй болсон
- Дугуйн баланс алдагдсан
- Урд тоормозны диск дайвалзсан
Засварлах :
- Дугуйг хэвийн гэмтэлгүй дугуйгаар сольж баланс хийлгэх
- Холхио үүссэн эд ангийг сольж тэнхлэг тохиргоо хийлгэх
- Рулийн амортизаторийг солих
- Дугуйн баланс хийлгэх
- Тоормозны дискийг солих
|
Comments