Зэвэрсэн боолт тайлах


Ямар нэгэн зэвтэй тайлагдахгүй байгаа боолт эсвэл эрэгийг тайлах гэж хүчлэхээсээ өмнө заавал ямар нэгэн зориулалтын шингэнээр дэвтээж өгөх хэрэгтэй. ( Япон машинуудын хувьд жолооны эд ангийн бөмбөлгөн холбоосууд, тэнцүүлэгчийн болон амаржины эрэг боолт, яндангийн холбоосуудын эрэг боолт мэт нь ихээр зэвэрсэн тайлахад хэцүү байх тохиолдол их байдаг)

Ямар нэгэн зэвтэй тайлагдахгүй байгаа боолт эсвэл эрэгийг тайлах гэж хүчлэхээсээ өмнө заавал ямар нэгэн зориулалтын шингэнээр дэвтээж өгөх хэрэгтэй. ( Япон машинуудын хувьд жолооны эд ангийн бөмбөлгөн холбоосууд, тэнцүүлэгчийн болон амаржины эрэг боолт, яндангийн холбоосуудын эрэг боолт мэт нь ихээр зэвэрсэн тайлахад хэцүү байх тохиолдол их байдаг) Эдгээр шингэнд зориулалтын WD40 мэтээс гадна керосин зэрэг шингэн хэрэглэж болно. Хэрэв эдгээр нь гарын дор бэлэн байхгүй бол хүч дамжуулах ангийн тос юм уу эсвэл бүр жолооны гидр өсгөгчийн шингэн Dexron-II, III – зэргийг ч хэрэглэж болно. Зэвтэй эрэг боолт нь эргэсэн хойноо ч гараар шууд эргүүлээд гараар сул эргүүлээд авчих боломжгүй байдаг тул түлхүүрээр эргүүлэх үедээ зуурч чангарч байвал хэзээ ч битгий хүчлээрэй. Түлхүүрээ эргүүлэхээ зогсоон боолт эсвэл эрэгнийхээ араар шингэн нэмж түрхэсний дараа буцааж 2-3 эргүүлэн дахин наанаас нь тосолсны дараа буцааж тайлахаар эргүүлэх хэрэгтэй. Хэрэв эрэг боолт дахин чангарч зуурвал түрүүчийнхээ үйлдлийг давтах замаар эрэг боолтоо суллавал эдрэл гэмтэлгүй тайлах нэг нөхцөл болж өгнө.

Comments