Та холын замд явах гэж байна уу?

land_76Хэрвээ та шөнө эсвэл холын замд урт хугацаагаар машин барих шаардлагатай болсон бол доорх аргуудыг заавал дагаарай
  • Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож замд гарах цагаа төлөвлө.
sleep
  • Машин барьж явахдаа 15-20 минут тутамд завсарлага авч биеийнхээ чилээг гарга. 2 цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.
  • Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. 4 цагийн зайтай ээлжлэн машинаа барих нь хамгийн тохиромжтой.
  • Цусанд дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш харин тэжээллэг хүнс хэрэглэ.
  • Өөрийгөө сэргээхийн тулд цай юмуу кофе уу,
coffee_beans
  • Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
  • Нойрмог болгох, тайвшруулах нөлөөтэй эм бүү хэрэглэ. Ийм эмийн төрөлд стрессний эсрэг, ханиадын эсрэг эмүүд багтдаг. Эмээ уухын өмнө зааврыг нь сайн уншаарай.
  • Өөрийгөө сайн хяна. Холын замд машин барьж явахдаа хүн өөрийн эрхгүй нэг л мэдэхэд ядарчихсан явдаг. Тиймээс өөрийгөө байнга хянаж, нойр хүрч байгаа эсэхээ сайн хянах хэрэгтэй. Нүд тань сүүмийгээд, ойлгоц удаашраад, нойр хүрч эхэлмэгц л машинаа зогсоож өөрийгөө сэргээх арга хэмжээ ав.
sleepdriving
  • Бүр нойр хүрээд болохгүй бол машинаа зогсоогоод 30 минут дуг хийгээд ав. Мэдээж эргэн тойрноо сайн ажиглах нь чухал. Гэхдээ нойрмоглон машин барьж явснаас замын хажуу уруу зогсоод түгжээтэй машиндаа хагас цаг унтсан нь илүү аюулгүй шүү дээ.
  • 20080608_080710_JennySleepKangoo

Comments