Хөргөлтийн шингэнийг солих хэрэгтэй юу?

add_coolantCoolant буюу хөргөх шингэн, Antifreeze буюу хөлддөгүй шингэн гэсэн нь нэг төрлийн бүтээгдэхүүний өөр өөр нэр юм. Хүйтэн цаг ууртай газарт антифрийз гэдэг ба дулаан цаг ууртай газар хөргөх шингэн гэж нэрлэдэг юм. Хөргөлтийн шингэн нь хуучны стандартын ногоон өнгөтэйгөөс авхуулаад шинэ стандартын цэнхэр өнгөтэйг хүртэл янз бүрийн өнгө болон төрөл байдаг байна. Бүгд хөдөлгүүрийг зэврэлтээс болон хэт халахаас хамгаалах үүрэгтэй байдаг.
Хуучны ногоон хөргөлтийн шингэн ба сүүлийн үеийн шингэний гол ялгаа нь тэдгээрийн химийн бүтцэд байгаа юм. Шинэ үеийн улаан, цэнхэр, шар өнгийн хөргөлтийн шингэнүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй бөгөөд ашиглалтын хугацаа уртассанд оршино.
Бүх л хөргөлтийн шингэнүүд нь амьтадад их хортой нөлөө үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй. Та өөр өөр хөргөлтийн шингэнүүдийг хооронд нь холих хэрэггүй, таны машин анх улаан шингэнтэй байсан бол улааныг нэмж хийх хэрэгтэй. Улаан өнгийн хөргөлтийн шингэнийг үйлдвэрлэгч Dexcool компанийн зөвлөж байгаагаар цаг уурын ямар ч нөхцөлд удаан хугацаагаар хөргөлтийн шингэнийг солилгүйгээр явснаар радиатор болон хөдөлгүүрийн блокын сувагуудыг бохирдуулж бөглөх аюултай юм. Энэ явдал хэзээ тохиолдох вэ гэхээр хамгийн ихдээ ойролцоогоор 160 мянган километр явснаас болох ба  тиймээс хамгийн ихдээ 70 мянган километр яваад хөргөлтийн шингэнийг сольж байх хэрэгтэй. Бүх төрлийн хөргөлтийн шингэнүүд тодорхой хугацаанд ашиглахаар зориулагдсан байдаг ба түүнээсээ хэтэрвэл химийн шинж чанар нь өөрчлөгдөн хүчиллэг шинжтэй болж ирдэг бөгөөд хөдөлгүүрийн дотор тал болон, усны помп, оруулах хоолойн хөндий, гавлын жийрэгийг идэж хөдөлгүүрт муугаар нөлөөлнө.
coolant_damage
Хэт их явсан хөргөлтийн шингэний үүсгэсэн бохирдол
Өтгөрүүлсэн хөргөх шингэнийг найруулахдаа 60% нь өтгөрүүлсэн шингэн, 40% нь ус байхаар найруулах хэрэгтэй. Ус нь зөөлрүүлсэн ус байвал илүү сайн. Хөргөлтийн шингэнийг хөдөлгүүр хүйтэн байх үед илүүдлийн савны түвшин хэвийн хэмжээнд байна уу үгүй юу гэдгийг тогтмол шалгах хэрэгтэй.
Хөргөлтийн системийг угааж цэвэрлэхдээ онцгой анхааралтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл хөнгөн цагаан хайлшин оруулах хөндий, хөдөлгүүрийн блок болон бусад эд анги химийн үйлчлэлд эмзэг байдаг. Тиймээс угаах бодисийн зааврыг сайтар уншиж хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу.

Comments