Автомат хурдны хайрцагийн тосыг хэрхэн солих вэ?

fase_picАвтомат хурдны хайрцагийн тосыг ямарч энгийн нөхцөлд хэрхэн солих талаар дараах зөвөлгөөг хүргэе. Автомат хурдны хайрцагийн доод хүйсээр тосыг гоожуулан авч сольж болох боловч бидний хэлдэгээр гүзээ диск, хөөх насос, тос гүйх сувагуудад хуучин тос үлддэг. Иймд дараах аргаар хуучин тосыг бүрэн сольж болох юм. Энэ арга нь дэлхий дахинд хэрэглэж буй энгийн арга юм.
Үүний тулд танд  тэгш цэвэр талбай, хуучин тосыг тосож авах түмпэн, хувин, бахь, юүлүүр зэрэг ойр зуурын зүйлс байхад болно. Мөн автомат хурдны хайрцагийн тосны тэвшин доторх фильтрийг цэвэрлэх шаардлагатай бол нэмж түүнийг суллах түлхүүр торцов, наах силикон хэрэг болох юм. Мөн автомашиныхаа автомат хурдны хайрцагт орох тосны хэмжээг мэдэх хэрэгтэй бөгөөд ойролцоогоор адил хэмжээний солих шинэ  тосыг каталогоос нь төрөл маркыг нь тохируулан авсан байх шаардлагатай. энэ арга нь их хэмжээний тос хэрэглэдэггүй юм.
loose_pan_bolt
Доод тэвшний боолтыг таарах торцовоор суллаж авах ба доор нь хуучин тосыг тосох намхан түмпэнг
байрлуулсан байх хэрэгтэй. 
drying_old_fluid
Дараа нь хуучин тосыг дуустал нь түмпэнд юүлж авна.
cleaning_bolt
Энэ машины хувьд үртэс цуглуулагч соронзон нь хүйсний боолттой хамт хийгдэсэн учраас түүнийг
алчуураар төмрийн үртэсээс цэвэрлэнэ. Харин тосны тэвшний дотор талд байрлалтай соронзыг тэвшийг
салгаж авч цэвэрлэх юм. Мөн энэ үед дотор байрлах тосны шүүрийг авч бензинээр арчиж цэвэрлэн
угааж хатаах хэрэгтэй. 
tigting_bolt
Цэвэрлэсэн тэвш болон, фильтр, соронз, боолтыг эргүүлэн хийж сайтар чангална. Энд тэвшийг хийхдээ
тэвшний хүрээ ирмэг болон кроп талын ирмэгийг бензин зэрэг уусгагчаар сайтар цэвэрлэж хатаасны
дараа силикон нимгэн түрхэж наан жижиг тойрсон боолтуудыг чангалж өгнө. 
out_gage
Үүний дараа капот доторхоос хурдны хайрцагийн хэмжигч шупийг сугалж аван урьдчилан бэлдсэн
амсар нь таарсан юулүүрийг шупний хоолойд суулгана.
add_new_fluid
Урьдчилан бэлдсэн тохирох шинэ тосыг юулүүрээр хийнэ. Хийх хэмжээ нь доор тосож авсан хуучин
тосны хэмжээтэй адил байх ёстой. 
two_oil_hose
Үүний дараа автомат кропны хөргөлтийн радиатор руу явсан 2 хоолойг хайж олно. Мэдэхгүй бол
доороос нь шагайж харахад кропноос 2 зэрэгцээ төмөр хоолой гарч урагш усны радиатор руу явсан
байгаа. Эндээс тос радиаторлуу гүйх хоолойг тэмдэглэж авна. Хэрэв аль нь гэдгийг мэдэхгүй бол хоёр
резин хоолойг хоёуланг нь сугалаад хөдөлгүүрийг 1-2 секунд асаахад тос олгойдох хэсэг нь бидэнд
 хэрэгтэй төмөр хоолой юм. Даруй хөдөлгүүрийг унтраана.
remove_suplier_hose
Олсон шугамаа сугалж авна. Хэрэв хоёуланг сугалсан бол кроп руу буцах хоолойг буцааж хийнэ.
air_pressure_to_hose
Радиатор руу явах резин хоолойг өндөр даралттай агаараар үлээлгэж өгнө.
Эсвэл насосоор үлээлгэж болох юм.
Ингэснээр тосны хөргүүр болон буцах шугамд
байгаа хуучин тосыг цэвэрлэж байгаа юм.
spare_hose
Сугалсан төмөр хоолойд таараах урт резин хоолойг урьдчилан бэлдсэн байх ёстой.
spare_hose_in_tube
Түүнийгээ машины доогуур урдаас нь оруулж радиатор руу
явах түрүүний сугалсан төмөр хоолойд углана.
bakets
Нөгөө үзүүрийг хувинд хийж унахгүйгээр бэхэлж тавина.
drying_dirty_oil
Хөдөлгүүрийг асаахад хувинд эхлээд бохирдсон хар өнгөтэй тос гоожиж эхэлнэ. 
viewing_new_oil
Хувин руу гоожиж буй тосны гүн хар өнгө хувирч тунгалаг
улаан өнгөтэй болтол хөдөлгүүрийг ажиллуулна.
install_hose
Хөдөлгүүрийг унтраасны дараа түр угласан резин хоолойг сугалан авч өөрийнх нь хуучин резин хоолойг
буцааж хийн хомутыг урагшлуулж хавчиж өгнө. 
add_new_last__fluid
Ингээд тосож авсан хувинтай бохирдсон тостой  адил хэмжээний шинэ тосыг юүлүүрээр хийнэ. 
check_fluid
Сүүлд нь хэмжих шупээр тосны хэмжээг хэмжиж, хэрэв бага зэрэг
дутаж байвал нэмж хийснээр ажиллагаа дуусах юм.

Comments