Автохимийн тусламжтайгаар автомашиныг засварлах

auto_chimicӨнөө үед авто химийн бүтээгдэхүүн зах зээлд элбэг болсон төдийгүй зах зээлд эрэлт хэрэгцээ маш их байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс энэхүү зах зээлийг дагаад авто химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ улам чанаржуулж автомашины эдэлгээг уртасгахад тус дөхөм болж байна.
1-р бүлэг. Хөдөлгүүр болон хүч дамжуулах эд ангид засвар үйлчилгээ хийх.

1.1. Зангилаануудын битүүмжийг сэргээх.
Сүүлийн үед цавуу, герметик, жийргэвч хэлбэржүүлэгч гэх мэт химийн бүтээгдэхүүнүүдийг жолооч нар автозасварт өргөнөөр хэрэглэх болжээ. Эдгээр химийн бүтээгдэхүүнүүд нь гэр ахуйд зориулагдаагүй байдаг тул зориулалтын дагуу хэрэглэж байвал зохистой.
germetik
1.2. Цуурсан болон гэмтсэн эд ангийг нөхөн сэргээх.

Ашиглалтын явцад автомашины зарим нэгэн цууралт үүссэн эд ангийг солих шаардлагатай болдог. Тэр нь бас ч үгүй үнэтэй байх тохиолдол ч бий.
Гэвч өнөө үед зарим цууралтыг баримлын шавартай төстэй тусгай бодисоор нөхөн сэргээх боломжтой болжээ. Эдгээр химийн бүтээгдэхүүнүүдийн гол давуу тал бол аян замын нөхцөлд хурдан шуурхай хамгийн гол нь найдвартайгаар цуурал, гэмтлийн асуудлыг шийдэж болдогт байдаг. Хэрэглэхийн өмнө нөхөх гэж байгаа гадаргууг сайтар цэвэрлэх хэрэгтэй.
p021_1_25

1.3. Алагдсан резьба сэргээх.

Автомашины эд ангиудын боолтны резьба алагдсан зарим үед эд ангийг бүхэлд нь солих тохиолдол ч гардаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд резьба сэргээгч бодис хэрэглэж болно.
threadlok

1.4. Резинэн жийргэвч сальникуудаар тос алдахад автохимийн бүтээгдэхүүн ашиглах.

Энэ тохиолдолд хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа доголдож болзошгүй тул тос алдалтыг заавал зогсоох шаардлагатай. Сальник жийргэвчийг сольж энэ асуудлыг шийдэж болох боловч энэ нь цаг хугацаа илүү зарлага шаарддаг.
Өнөө үед хөдөлгүүрийн тосонд тусгай бүтээгдэхүүн нэмснээр асуудлыг бүрэн шийддэг болжээ.
Сальник жийргэвчээр тос алдах шалтгаанууд:
  1. элэгдэл
  2. уян чанар алдагдах (хэт халснаас болж)
  3. Картерийн агааржуулалт муу байх
Эхний хоёр тохиолдолд тосонд тусгай бүтээгдэхүүн хийснээр тос хаялтыг зогсоох боломжтой. Гурав дахь тохиолдолд карбюратор цэвэрлэгч шингэн хэрэглэвэл илүү үр дүнтэй.
germetik1

1.5. Хөргөлтийн системээс хөргөх шингэн алдахад автохимийн бүтээгдэхүүн хэрэглэх.

Хөргөлтийн болон халаах системийн эргэлт их урт байдаг учраас холбоос ,залгаасууд маш олон байдаг. Эдгээр холбоосуудаар шингэн алдах тохиолдол олонтаа гардаг. Радиатор руу ус хийгээд байхад төд удалгүй дундарчихдаг. Чухам хаагуураа алдаад байгааг тодорхойлоход тун хэцүү байдаг. Энэ тохиолдолд хөргөлтийн шингэнд хийдэг нунтаг нэмээс алдаж байгаа газрыг битүүлж өгдөг. Харин жолооч Та хөргөлтийн системийн металлан элементэд цооролт үүссэнийг олж илрүүлсэн бол илүү хүчтэй нэмээс хэрэглэх хэрэгтэй. Зарим нэмээсийг антифризд биш усанд хийх хэрэгтэй байдгийг сайн анзаараарай.
Хөргөлтийн системд давсны хүчил их хэмжээгээр бий болсон тохиолдолд радиаторын нарийн судлууд бөглөрч хөдөлгүүр халдаг. Тиймээс давсны хүчилийн эсрэг нэмээс хэрэглэх нь хөргөлтийн системд маш тус дэмтэй байдаг.
Орчин үеийн автомашинууд радиатордоо таглаа байдаггүй тул хөргөлтийн шингэнийг бага зэрэг асгаж түүнд герметик бодисийг хольж буцааж хийх хэрэгтэй.
p021_1_17

1.6. Ажилласан хийг устгах системд засвар хийх.

Шатсан хий ажилласан хийг устгах системийн металлан эд ангиудыг зэврүүлэх магадлалтай. Энэ нь утааны яндан, дуу намсгагч болон саармагжуулагч гэх мэт эд ангиудад цооролт үүсэгдэг. Цооролтыг өндөр температурт тэсвэртэй тусгай лентээр ороож засварлана.

1.7. Хөдөлгүүрийн найдвартай тосолгоог сэргээх.

Автомашины ашиглалтын явцад хөдөлгүүрийн эд ангиуд хоорондоо үрэгдэж элэгдэсний улмаас тахир гол болон хувиарлах голуудын хольхивчны гидравлик эсэргүүцэл буурдаг.
Хольхивчны эрмэгээр тос их хэмжээгээр гоожино. Тосны насос хэвийн ажиллахаа больсноос тосолгооны системд даралт унана. Тахир гол улам эрчимтэй элэгдэж эхэлнэ. Ойрын хугацаанд арга хэмжээ авахгүй бол хөдөлгүүр нам зогсож болзошгүй.
Тиймээс SAE-ийн хамгийн өндөр зэрэглэлийн тосыг хэрэглэх хэрэгтэй. Өндөр зэрэглэлийн тос нь өндөр температурт ажиллах чадвартай байдаг. Хэрэв хамгийн өндөр зэрэглэлийн тос ч үр дүнгээ өгөхгүй байгаа бол Та тос тогтворжуулагч хэрэглээд үз. Энэ бодис нь дараах боломжуудыг олгоно:
  1. Тосолж буй гадаргуун дээр илүү сайн наалдаж өгдөг.
  2. Өндөр температурт тосны зууралдангийг ихэсгэж өгдөг.
  3. Ашиглалтын явцад тосыг хэт өтгөрүүлэхгүй байх.
Дээрхи хүчин зүйлүүд тосолгооны систем дэх даралтыг хэвийн байлгаж тахир голны элэгдэлийг багасгана. Ингэснээр хуучин хөдөлгүүрийн ажиллагаа эрс сайжирна.
Харьцангуй шинэ хөдөлгүүрт ч гэсэн мөн адил тос тогтворжуулагч хэрэглэж байвал зохистой. Гэхдээ хуучин хөдөлгүүрт хийх хэмжээнээс хамаагүй бага хэмжээний тогтворжуулагч бодис хэрэглэх хэрэгтэй.

1.8. Хөдөлгүүрийн тосны ашиггүй зарцуулалтыг багасгах.

Хөдөлгүүрийн тос ашиггүй зарцуулалтыг шатахуун зарцуулалтын процентчилсон үзүүлэлтээр дүгнэдэг. Орчин үеийн хэвийн ажиллагаатай хөдөлгүүрийн ашиггүй шатахуун зарцуулалт 0.10~0.25%-иас илүүгүй байдаг (100 литр зарцуулсан бензиний 100~250 мл). Хэрэв ашиггүй тос зарцуулалт үүнээс илүү гэхдээ 2~3%-иас илүүгүй байвал поршений бүслүүр нэг эсвэл хэдэн цилиндрт унасан, эсвэл тосолгооны системийн битүүмж алдагдсан байж болох юм.
Хэрэв дуу намсгагчаас цэнхэр туяатай утаа гараад байгаа бол энэ нь поршений бүслүүрүүд унасаныг илтгэнэ. Энэ асуудлыг тосонд хийдэг угаалгын нэмээсийг хэрэглэснээр шийдэж болно.
Поршений бүслүүрүүд их хэмжээгээр унасан байвал очлууруудыг тайлж аваад (дизель хөдөлгүүрт форсунк эсвэл халаагч) дээр дурьдсан нэмээсийг хийгээд автомашиныг 8-10 цаг байлгах хэрэгтэй. Энэ хугацаа өнгөрмөгц тахир голыг 3-4 удаа эргүүлэх (стартераар болохгүй!). Цилиндрүүдээс тодорхой хэмжээний шингэн асгарч болзошгүй. Очлууруудыг буцааж боогоод хөдөлгүүрийг халаагаад угаалгын нэмээсийг дахин нэмэх. 3-5 минут ажиллуулаад тосыг асгаж солих хэрэгтэй.
Хөдөлгөөн эхлэхэд цэнхэр туяатай утаа хаяж байвал хөдөлгүүр халснаас болж тосны таглаа уян чанараа алдсан байдаг. Энэ тохиолдолд резиний уян чанарыг сэргээгч нэмээсийг тосондоо хийх хэрэгтэй.
stabilizator-vyazkosti-hi-gear

1.9. Цилиндрийн хийн даралтыг тогтворжуулах болон сэргээх аргууд.

Цилиндрүүдийн хийн даралт хангалттай  байх нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагааны нэгэн чухал хүчин зүйл юм. Хийн даралт доголдоход хөдөлгүүрийн хүчин чадал муудаж, шатахуун зарцуулалт ихэсдэг. Орчин үеийн ихэнхи бензин хөдөлгүүрт автомашинуудын хийн  даралтын  үзүүлэлт 10~13 кг/см куб байдаг. Цилиндрүүдийн хоорондох ялгаа 1 кг/см квадрат байх ёстой.
Хийн даралтыг тусгай багажаар хэмждэг. Хэрэв даралт нэг атмосфероос илүү эсвэл дутуу байвал цилиндр хэвийн бус байна гэсэн үг. Жишээ нь: эхний цилиндрийн даралт -11атм, хоёр дахт цилиндрийх -12атм, гурав дахь -11атм, дөрөв дэх -8атм байвал дөрөв дэхийг нь засварлах хэрэгтэй. Аль цилиндр гэмтэлтэй байна гэдэгийг олж илрүүлээд түүний бүслүүрүүдийг оношлох хэрэгтэй: 20 орчим грамм тос хийгээд хэмжих үйлдлийг дахин хийх. Хэрэв 8 атмосферээс жишээ нь : 10 хүртэл ихэссэн бол бүслүүрүүд элэгдсэнийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд хийн шахуургыг сэргээдэг нэмээсүүдийг хэрэглэж болно. Харин хэмжилтийн дараа шахуурга ихсэхгүй байвал бүх учир клапануудад бий. Энэ тохиолдолд "мэс засал"гүйгээр асуудлыг шийдэхэд тун хэцүү.
Хэрэв поршений бүслүүрүүдээс болж даралт унасан нь тодорхой бол дараах арга хэмжээг авах хэрэгтэй:
  1. Тосонд зөөлөн угаагч нэмээс хийнэ. Энэ нэмээс нь 150 орчим километрийн дотор бүслүүрүүдийг цэвэрлэж тортогийг нь арилгадаг. Поршений бүслүүрүүдийг цэвэрлээд зогсохгүй тосолгооны бүх сувгуудыг угааж өгнө.
  2. Дараа нь шатахууны банк руу поршений хийн бүслүүрүүд, клапануудын тортог болон шаталтын камерийг цэвэрлэх зориулалтын нэмээс хийх.
  3. Гэхдээ эхлээд поршений бүслүүрүүдийг цэвэрлэх гэж үзэж болно. Үүний тулд поршенуудыг нэг өндөрлөгт тавьж байгаад очлуурын сүвээр цэвэрлэгч нэмээс хийнэ.
Очлууруудыг буцааж боосны дараа автомашиныг 3-4 цаг ажиллуулахгүй байх. Энэ хугацаа өнгөрсний дараа очлууруудыг тайлж аваад стартераар хөдөлгүүрийг үлээлэгсний дараа буцааж бооно. 10~15 километр газар хурдтай явахад хөдөлгүүр шинэ юм шиг л болно.
Эдгээр үйлдлүүдийн дараа тос болон тосны шүүрээ солих хэрэгтэй. Дараа нь шатахууны банк руу мөн л цэвэрлэгч нэмээс хийнэ.
Ингэснээр хийн даралтын систем бүрэн ажиллаж эхэлнэ. Шатахуун болон тосолгооны системийг тогтмол цэвэрлэж байвал даралт үргэлж хэвийн байх болно.
univer-ochistitel-hi-gear


2-р бүлэг. Кузовын засвар үйлчилгээ.


2.1. Гадаргууг тэгшлэх.

Кузовын гадаргууг тэгшилсний үр дүн тэгшлэхэд ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмж, материалаас ихээхэн шалтгаална.

2.2. Хуучин будгийг арилгах.

Автомашины хуучин будгийг арилгахын тулд уусгагч, өтгөрүүлэгч, ууршилт саармагжуулагч, сэврээгч агуулсан тусгай бодис байдаг. Тус бодисийг будган дээр түрхэхэд хуучин будгийг хөөж төмөрнөөс салж эхэлдэг. Гэхдээ ажиллаж буй кузовын температур 20~250С хэмтэй байвал будаг арилгах ажлын үр дүн илүү сайн байх болно.
gruntovki-hi-gear

2.3. Зэврэлтийг арилгах.

Будах гэж байгаа гадаргуу зэвэнд идэгдсэн байвал түүнийг заавал арилгах шаардлагатай. Зэвэрсэн хэсгийг механик аргаар сайтар цэвэрлээд дараа нь цэвэрлэгч бодисоор арчина. Ортофосфорын хүчил зэврэлийг сайн арилгаж чаддаг.

2.4. Будалтын өмнө гадаргууг тосгүйжүүлэх.

Будах гэж байгаа гадаргууг тусгай ангижруулагчаар тосгүйжүүлэх нь будаг гадаргуун дээр удаан хугацаанд тогтох болон будалтын чанарт нөлөөлдөг.

2.5. Гадаргууг хөрсжүүлэх.

Хөрсжүүлэх бодисууд будгийг гадаргуун дээр илүү сайн наалдаж тогтоход чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв гадаргууг хөрсжүүлэлгүй шууд будалт хийвэл төд удалгүй хуурах болно. Хөрсжүүлэх бодис нь бас гадаргууг бэхжүүлэх үүрэгтэй.

2.6. Гадаргууг будах.

Автомашины будаг олон төрөл байдаг бөгөөд чухам аль хэсгийг будах гэж байгаагаас шалтгаалан сонголтоо хийх хэрэгтэй: автомашины синтетик будаг, нитро будаг, тунгалаг лак, өндөр температурт тэсвэртэй лак будаг, хуванцар эд ангиудын будаг, дугуйн дискний будаг г.м.

2.7. Кузовыг зэврэлээс урьдчилан сэргийлэх.

Автомашины кузовыг зэврэлээс урьдчилан сэргийлэхийн тулд автоантикор хэмээх бодисыг хэрэглэх хэрэгтэй.
smazka-hi-gear

Comments