Жолооч нарт зориулсан дасгал


Жолоо барина гэдэг харахад амархан мэт боловч хүнээс их анхаарал болгоомж шаарддаг, хараа, булчин шөрмөс гээд хүний мэдрэлийн бүх эрхтэн системүүд бүгд нэгэн зэрэг ажиллаж байдаг хүнд хөдөлмөрийн нэг. Тэр тусмаа өдөржин жолооны ард суудаг хүмүүст бүр хэцүү. Наанадаж бие чилнэ. Тиймээс жолооч нартаа доорх энгийн хэрнээ үр дүнтэй дасгалыг хүргэж байна.
Мөр, гарын чилээ гаргах дасгал
-Мөрөө нэгээс хоёр минут хүчтэй базаад, дараа нь хурууныхаа өндгөөр шилэн хүзүүөдөлгөөн хийх маягаар нухна. болон чихний эргэн тойронд тойрог х
-Гарынхаа шууг нэгийг нөгөөгөөр нь угааж байгаа юм шиг үр.
-Гараа бугалгаар нь цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт эргүүл.
-Гараа чанга атгаж хэсэг бариад, тэнийлгэ.
-Эрхий хурууныхаа өндгөөр долоовор хурууны үен дээр хүчтэй дар. Энэ маягаар бусад хуруунууд дээрээ ч давт.
Нүд тайвшруулах, амраах дасгал
-Гараа сунга. Таваас заргаан секунд алсыг харж байгаад дараа нь хараагаа хурууныхаа үзүүр дээр шилжүүлээд мөн таваас зургаан секунд тогтоон барь.
-15-20 удаа нүдээ огцом цавч. Дараа нь нүдээ нээгээд 10 секунд амраа.
-Таваас 10 секунд орчим нүдээ чанга аниад, нээ.
-Нүдээ анисан чигтээ хараагаа зүүн баруун зүг тус бүр 15-20 удаа шилжүүл. Дараа нь нүдээ нээгээд 10-15 секунд нүдээ амраана.
-Нүдээ аниад хурууныхаа өндгөөр дээд зовхин дээрээ гурваас таван секунд хэртэй хөнгөхөн дар. Дараа нь гараа аваад гурваас таван секунд нүдээ анивч.
Нойрны эсрэг эмгүй эмчилгээ
-Нуруугаа суудлаас хөндийрүүлээд гараа ардаа ав. Дараа нь толгойгоо гэдийлгээд хүзүүнийхээ булчинг чангал. Энэ байдалд 10-15 секунд байх хэрэгтэй. Дараа нь тонгойж булчингаа суллаад 10-15 секунд барина.
-Зүүн гар, зүүн хөл, ер нь биеийнхээ зүүн хэсгийн бүх булчинг чангална. Ийм байдалд 10-15 секунд байгаад булчингаа сулла. Хэсэг хормын дараа дасгалыг баруун талдаа давтана.
-Баруун гараа хэвлийдээ, зүүн гараа шилэн хүзүүнийхээ ард ав. Ингээд 7-10 секундын турш хүзүүндээ даралт үзүүлэх маягаар тонгой. Гараа буулгаад булчингаа суллана. Мөн дасгалыг эсрэгээр нь давт. Эдгээр дасгалуудыг гурваас долоон удаа давтаарай.

Comments