Шүршдэг гинж буюу ‘’Spray Chain”-ийг хэрэглээрэй
![]() |
||||
Өвөл
хэрэглэдэг төмөр болон хуванцар гинж байдаг ч эдгээрийг цас ихтэй
хээрийн замд хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Хотын замд ийм гинж
хийхэд дуу ихтэй, их бие нилэнхүйдээ доргиж, жолоонд чичиргээ ирэх,
үүнээс болоод бие сэтгэл тавгүйрхдаг.
Тэгвэл хотын замд явахдаа яах ёстой вэ.
Мэдээж өвлийн дугуйгаа хийнэ. Гэтэл ингэж дугуйгаа сольдог нь хэд билээ.
Өвлийн дугуй хийлээ ч 100% гулгахаа болино гэсэн үг биш шүү дээ.
Байдлыг харж байхад манай 3,4- хорооллынхон өгсүүр замаар гарах гээд хий эргээд зогсож байгаа харагддаг. Уруудахад ч гэсэн тоормозлоход дугуй нь гулсаад байдаг. Энэ бүхнийг багасгах нэгэн арга байдаг ба үүнийг хэрэглэснээр танд ямарч доргио чичиргээ мэдрэгдэхгүй.
Энэ юу вэ гэвэл Шүршдэг гинж буюу “Spray
chain” бодис бөгөөд дугуй зам хоёрын хоорондын барьцалдааг нэмэгдүүлдэг
. зарим нь ч хэрэглэж үзсэн байх. Ялангуяа манай эмэгтэй жолооч нарт
тун хэрэгтэй. Хойд хөтлөгчтэй машинтай бол хойд урд дугуйнууддаа шүрших
хэрэгтэй. Зөвхөн хөдлөхөд ч биш зогсоход ч хэрэгтэй гэдгийг
анхаараарай. Дан урд хөтлөгчтэй бол зөвхөн урд дугуйндаа хэрэглэж болох
юм. Гэвч 4 дугуйндаа хэрэглэх нь илүү найдвартай шүү.
Яаж хэрэглэх вэ гэвэл, та машиныхаа дугуйн мөр хэсгийг бага зэрэг цэвэрлээд тойруулаад шүршинэ. 4 дугуйндаа нэгэн зэрэг шүршсэний дараа машинаа бага зэрэг хөдөлгөн дугуйныхаа доороо байсан хэсгийг дээр нь гаргаад тэр хэсэг рүү шүршинэ. Мэдээж энэ мөнхийн биш шүү дээ. Зам дугуй хоёрын барьцалдаа муудах нь таньд мэдрэгдээд эхэлэх үед дахин хэрэглээрэй. Нэг бортгыг нилээн хэд хэрэглэх байх шүү. Одоогийн байдлаар энэ бодис манайд мэр сэр харагддаг ба голдуу “Sky” шоппинг центрт худалдаж байгаа харагддаг.
|
Comments