Автохимийг автомашинд хэрэглэх нь ...

auto_chimic1Тосолгооны системэнд үйлчилгээ хийх гэдэг нь ерөнхийдөө чанарын шаардлага хангасан тос сонгох болон тосны шүүр солих гэх хоёр үйлдлээр л хангагддаг. Гэвч энэ нь хангалтгүй үйлчилгээ юм. Яагаад гэвэл хэдэн мянган километр явсны дараа хөдөлгүүрт хийсэн тос анх байсан чанараа алдаж хөдөлгүүрт муугаар нөлөөлж эхэлдэг.
1-р бүлэг: Хөдөлгүүрт техникийн үйлчилгээ хийх
1.1 Тосолгооны системийн техникийн үйлчилгээ
Тос тосолг ооны материал олон төрөл байдаг боловч тэдгээр нь тосолгоонд тавигдах бүх шаардлагуудыг хангаж чаддаггүй. Гэвч энэ нь моторын тосны чанар муу гэсэн үг биш юм. Энэхүү бага зэргийн дутагдалыг арилгахын тулд тухайн автомашин буюу хөдөлгүүрийн онцлогт тохируулсан нэмээсүүдийг хэрэглэдэг. Тосонд нэмэх нэмээс нь автомашинтайгаа  харьцах хамгийн боловсон хэлбэр бөгөөд энэ нь автомашины тань хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг урт удаан хугацаанд хангаж чадна.


1.1.1 Цэвэрлэгээний шингэнүүд

indexТосолгооны системэнд үйлчилгээ хийх гэдэг нь ерөнхийдөө чанарын шаардлага хангасан тос сонгох болон тосны шүүр солих гэх хоёр үйлдлээр л хангагддаг. Гэвч энэ нь хангалтгүй үйлчилгээ юм. Яагаад гэвэл хэдэн мянган километр явсны дараа хөдөлгүүрт хийсэн тос анх байсан чанараа алдаж хөдөлгүүрт муугаар нөлөөлж эхэлдэг.
Ямар ч дээд зэргийн хөдөлгүүрийн тос тодорхой хугацааны дараа чанаргүй болдогийг санах хэрэгтэй. Синтетик тос байгалийн гаралтай тосыг бодвол илүү удаан насалдаг. Хөдөлгүүр дэх тос тодорхой хэмжээнд хорогдож байдаг тул хэсэг хугацааны дараа тос нэмэх шаарлагатай байдаг. Энэ үед хөдөлгүүрийн зарим хэсэгт тортог тогтох болон хөдөлгүүрийн эд ангиудад хортой бодис үүсдэг. Үүнээс үүдэн поршенгийн ташуу амтай бүсийг (кольц) бохирдуулж хөдөлгүүрийн хүчин чадал, шатахуун зарцуулалт, хөдөлгүүрийн халалт, тосны зарцуулалт зэрэгт сөрөгөөр нөлөөлнө.
Хөдөлгүүрийн тосыг ойр ойрхон солиод ч эдгээр сөрөг үр дагаваруудыг бүрэн арилгаж чадахгүй. Харин асуудлыг шийдэхийн тулд цэвэрлэгээний тос болон цэвэрлэгээний тусгай бодисийг хэрэглэдэг. Цэвэрлэгээний бодис нь тосноосоо хэрэглэхэд илүү хялбар байдаг. Яагаад гэвэл уг бодис нь хөдөлгүүрт хийсний дараа буцааж асгсх шаардлаггүй байдаг. Хөдөлгүүрийн тосыг солих тутамдаа 5-7 минутын цэвэрлэгээний бодис хэрэглэвэл зохистой. Хэрэв хөдөлгүүрийг удаан хугацаанд угаагаагүй бол хуучин хөдөлгүүрт байсан тосыг цэвэрлэгээний тос болгодог маш хүчтэй угаалгын бодис хэрэглэх хэрэгтэй.
Угаалгын тусгай бодис тогтмол хэрэглэх нь шинэ болон хуучин хөдөлгүүрт үүссэн бохирдлыг цэвэрлэж хэвийн ажиллагааг нь урт удаан хугацааны турш хангадаг.

1.1.2 Хөдөлгүүрийн тосны чанарыг сайжруулагч нэмээсүүд.

Яp021_1_03мар ч хөдөлгүүрийн тос өөртөө үрэлтийн эсрэг нэмээс агуулсан байдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам тосны чанар алдагдаж байдаг. Харин тосны чанар сайжруулагч тусгай нэмээс хольсноор хуучин тосны чанарын үзүүлэлт эрс сайжирч хамгийн дээд зэрэглэлийн тосноос ч илүү болдог.
Хөдөлгүүрийн тосны нэмээс бодис хөдөлгүүрийн ачааллаас шалтгаалан 2 төрөл байдаг:
  1. Гадаргуун дээр идэвхижилттэй бодис- тосны молекулуудыг хооронд нь холбож тосолгоог бэхжүүлж өгдөг.
  2. Химийн идэвхижилттэй бодис- Энэхүү нэмээс нь ER, FENOM, SMT* гэх мэт тосны зарим чанаруудыг агуулсан байдаг тул төмөр эд анги дээр тогтоц маш сайтай.
Тосны чанар сайжруулагч нэмээсүүд хөдөлгүүр дэх үрэлтийг даван туулах энергийг суллаж хөдөлгүүрийн чанартай ажиллагааг дээшлүүлдэг. Гэвч тосны чанар сайжруулагч нэмээс хэрэглэсэнээр хөдөлгүүрийн тос болон шатахуун зарцуулалт 20-30% иас илүүгүй багасна. Орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн шатахуун зарцуулалтыг 5%-иар багасгахын тулд хөдөлгүүр дэх үрэлтийн хүчийг 8~10% багасгах шаардлагатай байдаг. Тиймээс шатахуун зарцуулалтыг 13%-иар багасгаж чадсан ER нэмээс бол мэргэжилтнүүдээс маш өндөр үнэлгээ авсан юм.

 
1.1.3. Тосны зууралданги тохируулагч нэмээс.

Ажиллагааны явцад алдагдсан тосны зууралдангийг сэргээхэд зориулагдсан нэмээс

1.1.4. Битүүмж сайжруулагч нэмээс.

Эдгээр нэмээсүүд нь тосонд шингэснээр резинэн бэхэлгээ, сальникийн уян хатан байдлыг сэргээдэг. Энэ нь тосыг битүүмжлэгдсэн орчинд ажиллах үүргийг гүйцэтгэдэг.

1.1.5. Универсал нэмээс.

Цэвэрлэх, зууралданги сайжруулах, битүүмж сайжруулах гэх мэт олон талын үйлчилгээтэй нэмээс.

1.1.6. Хөдөлгүүрийн тосыг хэзээ солих вэ?

images2Хөдөлгүүрийн тос бохирдох гол шалтгаан бол агаарын тоос, түлшний шаталтаас үүссэн хийн, шингэн, хатуу бодис тосны химийн бүтцийн өөрчлөлт юм. Хөдөлгүүрийн тосны бохирдол нь хөдөлгүүрийн амьдрах насыг багагүй хэмжээгээр богиносгодог.
Харин хэрхэн тосоо солих болсныг тодорхойлох вэ? Орчин үеийн барууны болон Япон, Солонгос автомашинуудын оношийг тодорхойлоход харьцангуй амархан. Хэрэв хөдөлгүүр дэх тосны хэмжээг хэмждэг тусгай мэдрэгчийн ламп ассан тохиолдолд хөдөлгүүрийнхээ тосыг солих шаардлагатай.
Харин ийм мэдрэгч байхгүй автомашины хөдөлгүүрийн тосыг солих хугацааг гүйсэн километраар нь тогтоодог. Гэвч энэ нь маш харьцангуй хэмжээ юм. Яагаад гэвэл километрээр тос солилгооны хугацааг тогтоох нь тухайн хөдөлгүүрийн техникийн нөхцөл байдал, ашиглалтын нөхцлийг харгалздаггүй.
Хэрэв ашиглагдаж буй хөдөлгүүрийн тос API ийн зэрэглэлээр тухайн автомашин үйлдвэрлэгчийн зөвлөсөн тосноос илүү бол тос солих хугацааг 10~20% уртасгаж болно.

Энэхүү хүснэгтээс Та тос солих хугацаа тухайн автомашин үйлдвэрлэгчийн зөвлөсөнөөс хэрхэн хэлбэлзэж байдгийг харж болно!
Ашиглалтын нөхцөл Тос солих хугацааны хэлбэлзэл
Чиргүүл чирсэн 40%-60% багасна
Хурдны дээд хэмжээг 70% хэтрүүлэн явсан 20%-30% багасна
Хөдөө хээрийн замаар явсан 30%-40% багасна
Хотын нөхцөлд өдөр бүр явах 20%-30% багасна
Тухайн автомашиныг зөвхөн зуны улиралд бага унадаг байсан ч хөдөлгүүрийн тосыг жилд нэг удаа заавал сольж байвал зохимжтой. Хэрэв тухайн автомашин бүтэн жил зогсолтгүй ашиглагдаж байгаа бол жилд хоёр удаа тосоо сольж байвал зохистой (хавар, намар). Зарим синтетик тосны савалгаан дээр жишээ нь 60000 км гэж бичигдсэн байдаг ч үүнийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Яагаад гэвэл хөдөлгүүр бүрийн ашиглалтын нөхцөл өөр байдаг.

1.1.7. Хөдөлгүүрийн тос хоорондын зохицол.

Өөр өөр маркийн хөдөлгүүрийн тосыг хольсноос болж тос дамжуулах суваг бөглөрч, тосны шүүр бохирдсон гэх яриа жолооч нарын дунд их тархсан байдаг. Харин зарим тохиолдолд өөр өөр төрлийн тос хольсноос ямар ч сөрөг үр дагавар гараагүй байдаг. Жишээ нь AGA-ийн лабораторт хийсэн шинжилгээгээр "Mobil" фирмийн хөдөлгүүрийн тосыг "Castrol" фирмийн тосуудтай ижил хэмжээгээр холиход бүтэн сарын турш ямар ч сөрөг нөлөө гараагүй байна. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өөр өөр маркийн хөдөлгүүрийн тосуудыг хооронд нь холих тийм ч зөв үйлдэл биш гэж зөвлөж байна.
Хэрэв Та хөдөлгүүрийнхээ минерал тосыг синтетик болгохыг хүсэж байвал минерал тосны дараа хагас синтетик түүний дараа синтетик тос хийх эсвэл хагас синтетикийн оронд тусгай угаагч бодисоор хөдөлгүүрээ угааж, тосны фильтрээ сольсоны дараа синтетик тос хийж болно. Гэхдээ синтетик тос хэрэглэхэд тусгай сайжруулсан сальникууд байх шаардлагатай.

1.2. Хөргөлтийн системийн техникийн үйлчилгээ.

1.2.1 Антифриз солих.

p021_1_14Зарим жолооч нар антифризийг солих шаардлагагүй гэж үздэг. Гэвч энэ бол эндүүрэл. Ашиглалтын явцад антифризийн чанарын үзүүлэлтүүд буурдаг: хөөсрөлт үүсэх, резинд сөрөгөөр нөлөөлөх, металлан эд ангиудад зэврэлт үүсгэх г.м.
Антифризийн дундаж наслалт 2-3 жил эсвэл 60000 км байдаг. Гэхдээ энэ нь антифризийн нягтрал 1075 кг/м куб болон этиленгликоль ус хоёрын харьцаа 50/50 байх тохолдолд. Нягтрал багатай антифризийг удаан хэрэглэвэл хөргөлтийн системийн эд ангиуд зэврэх магадлалтай.

 



1.2.2. Зэврэлийн саатуулуур.
images3
Автомашины хөдөлгүүрийн хөргөлтийн системийн өнгөт металлан эд ангиуд зэврэлд өртөх магадлал хамгийн их байдаг. Энэ нь радиатор болон салоны халаагчид цооролт үүсэхэд нөлөөлдөг. Хөргөлтийн системд олон төрлийн өнгөт металл орсон байдаг нь байдлыг улам хүндрүүлдэг.
HG9005 зэврэл саатуулуур дээр англи хэлээр: "хөргөлтийн системийн тосолгоог сайжруулснаар усны насосны холхивч, сальникуудыг хамгаална" гэсэн байдаг боловч энэ нь зөвхөн усны насосонд зориулагдсан тосолгоотой гэсэн үг биш харин зөвхөн усны насосны сальникийн тосолгоог сайжруулна гэсэн үг юм. Энэ утга бусад зэврэл саатуулууруудад ч бас хамаарна.

 




1.2.3. Хөргөлтийн системийг угаах бодисууд.

p021_1_15Ашиглалтын явцад радиаторын дотор ханан дээр болон хөргөлтийн цилиндрийн толгой дээр давсны хүчил тогтдог. Хэрэв хөргөлтийн системд антифриз биш ус байгаа бол давсны хүчил тогтох үйл явц улам хурдасна. Давсны хүчил бикарбонат, сульфат, кальци магнийн хлорид агуулдаг. Эдгээр давсны хүчилүүд нь усны хатуулгыг тодорхойлдог. Усны хатуулаг их байх тусам давсны хүчил хүчтэй байдаг. Давсны хүчил халууныг гадагшлуулдаггүй тул радиаторын ханан дээр тогтсон тохиолдолд хөдөлгүүр халдаг. Тиймээс хөргөлтийн системийг тогтмол цэвэрлэж байвал зохистой. Үүний тулд тусгай хөргөлтийн систем угаагч бодис хэрэглэдэг.
Антифриз хэрэглэж байгаа тохиолдолд давсны хүчил бий болох нь хамаагүй бага байдаг. Яагаад гэвэл антифриз үүний эсрэг нэмээстэй байдаг.
Антифризийг зөвхөн цэвэршүүлсэн усаар л шингэлж болно. Гэхдээ антифриз ч мөн адил давсны хүчил ялгаруулах магадлалтай тул хөргөлтийн системийг тогтмол угааж байвал зохистой.

1.3. Бензин хөдөлгүүрийн тэжээлийн системд техникийн үйлчилгээ үзүүлэх.

1.3.1. Карбюраторын аэрозоль цэвэрлэгч
p021_1_07
Ашиглалтын явцад агаарын бохирдол, картерийн хий, бензиний бүтцийн өөрчлөлт болон бусад шалтгаанаас үүдэн карбюраторт элдэв тундас болон давсны хүчил үүсдэг. Үүссэн тундас шаталтын үйл явцыг доголдуулдаг. Ингэснээр хөдөлгүүрийн бензин зарцуулалт ихэсдэг. Аэрозолийн тусламжтайгаар карбюраторт үүссэн бохирдлыг карбюраторыг хөдөлгүүрээс нь тайлж авалгүйгээр цэвэрлэх боломжтой. Мөн аэрозолиор бензин болон дизель хөдөлгүүрийн форсунк цэвэрлэхэд маш тохиромжтой.

 

1.3.2. Бензинд нэмэх угаагч бодисууд

p021_1_08Ямар ч сүүлийн үеийн бензин хөдөлгүүрийн тэжээлийн системд бензинд уусдаггүй бодис тунаж үлддэг.
Карбюраторын чихлүүр болон форсункан дээр тогтсон тослог тундас нь шатахууны сувгуудыг бөглөж хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг доголдуулан шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
Бензин цэвэрлэх нэмээс хэрэглэх нь бензин хөдөлгүүрт автомашины арчилгааны нэг томоохон соёл юм. Яагаад бензин боловсруулах явцад цэвэрлэгч нэмээсийг хийдэггүй юм бэ гэж Та асууж болох юм.
  1. Нэг дүгээрт: шатахууны нэр төрлийг дэндүү олон болгохгүйн тулд.
  2. Хоёр дугаарт: автомашин эзэмшигч өөрөө автомашиндаа хамгийн тохиромжтой нэмээсийг сонгох боломжийг олгохын тулд.
Орчин үеийн химийн шинжлэх ухааны дэвшил цэвэрлэгч бодисыг дөрвөн чиглэлд дөрвүүлэнд нь үйлчлэх боломжтой болгосон:
  1. карбюратор цэвэрлэх,
  2. инжектор цэвэрлэх,
  3. таталтын хоолойнуудыг цэвэрлэх,
  4. шаталтын камер цэвэрлэх.
Гэвч сайн үр дүнд хүрэхийн тулд нэмээсийг карбюратортой эсвэл инжектоортой хөдөлгүүрт хэрэглэх гэж байгаагаас шалтгаалан сонгох хэрэгтэй.
Карбюратортой хөдөлгүүрт инжектортой хөдөлгүүрийн нэмээсийг хэрэглэж болно. Харин инжектортойд карбюратортойгийхыг хэрэглэж болохгүй.
Бензиний нэмээсүүд угаах чанараараа хоёр ангилалд хуваагддаг:
  1. Өндөр нягтралтай угаагч нэмээс- 3000-5000 км тутамд тодорхой хугацаанд хэрэглэж байх.
  2. Нягтрал багатай угаагч нэмээс-байнгын болон тогтмол хэрэглээний.
Энэ хоёр ангилалын нэмээсүүдийг хэрэглэх журам хоорондоо өөр байдаг. Эхний ангилалын нэмээсүүд нь хэдэн мянган километрийн туршидp021_1_05 бий болсон бохирдлыг ганцхан угаалтаар л арилгах чадвартай. Яагаад гэвэл эдгээр нэмээсүүдийг идэвхижүүлсэн байдаг.
Идэвхижилт багатай нэмээсийг байнга хэрэглэснээр үүсэх тундасны хэмжээ бага байдаг.
Хэрэв Та идэвхижилт багатай нэмээсийг шинэ машиныхаа банкинд бензин хийх болгондоо зааврын дагуу хийвэл хэдэн мянган километрийн дараа идэвхижилт ихтэй нэмээсийг хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно. Гэхдээ заавар дээр заасан хэмжээг баримтлах хэрэгтэй. Энэхүү зөвлөгөөг чанд биелүүлвэл таны автомашины хөдөлгүүр үргэлж шинэ юм шиг байх болно.
Зөвхөн идэвхижилт ихтэй, идэвхижилт багатай нэмээсүүдийн аль нэгийг нь хэрэглэж болох боловч үр дүн илүү байж чадахгүй.
100~150 мянган километр түүнээс дээш явсан, банк нь цэвэрлэгдэж байгаагүй автомашинд угаалгын нэмээс хэрэглэж эхлэхэд шатахуун нийлүүлэлтийн асуудал гарч болзошгүй. үүнийг тойрохын тулд дараах зөвлөгөөнүүдийг анхааралдаа авна уу:
  1. Нэмээсийг хэрэглэхээсээ өмнө бензин шүүрээ солих хэрэгтэй
  2. Нэмээсийг хийснийхээ дараа бензин шүүрийг сайтар ажиглаад шүүрэн дэх бензин булингартаж байвал шүүрээ дахиж солих хэрэгтэй. Шүүрний боирдолт хэсэг хугацааны дараа ч илэрч болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

1.3.3. Октаны тоог дээшлүүлэгч нэмээсүүдp021_1_10

Эдгээр нэмээсүүд нь бензиний октаны тоог 2-4 нэгжээр дээшлүүлдэг, харин идэвхижилт ихтэй нь 10-12 нэгжээр дээшлүүлдэг.

 




1.3.4. Тэжээлийн системийг хатаагч нэмээсүүд.

Ашиглалтын явцад автомашины шатахууны банкинд хоёр замаар ус ордог: цэнэглэлтийн явцад эсвэл банкин дахь агаарын ууршилтаас болж. Ус бензинд шингэдэггүй харин бөөрөнхий шаариг хэлбэрийн хийн бөмбөлөгүүд болж хувирдаг. Тэд яг л мөнгөн ус шиг хоорондоо нийлдэг. Энэ нь хүйтний улиралд хөдөлгүүр рүү бензин нийлүүлэлтийг доголдуулах магадлалтай. Яагаад гэвэл бөмбөлөг хэлбэрийн ус хөлдөөд шатахуун нийлүүлэлтийн хоолойг бөгөлнө. Мөн металлан эд ангиуд зэврэх магадлалтай. Чийгийг үгүй болгоход тусгай нэмээсүүдийг хэрэглэдэг. Эдгээр шингэнүүд нь изопропилийн спирт агуулдаг. Энэхүү спирт нь усанд ч бензинд ч уусах чадвартай тул усыг бензинд шингээж чаддаг.

1.4. Дизель хөдөлгүүрийн тэжээлийн системийн техникийн үйлчилгээ.

 
1.4.1. Дизель шатахууны тортогийн эсрэг болон угаагч нэмээсүүд.

p021_1_12Дизель түлш шатахад форсунканы цацагч толгой дээр хамгийн их бохирдол үүсдэг.
Эдгээр нэмээсүүд нь бензинийхтэй ерөнхийдөө төстэй. Гэхдээ илүү температурын хэлбэлзэл илүү байдаг. Мөн дизель түлшний нэмээсүүд угаах үүргээсээ гадна шаталтыг сайжруулах болон тортогжилтыг багасгах үүрэгтэй байдаг.
Тортогжилтын эсрэг бодисыг анх 1938 онд бий болсон байдаг. Уг бодис нь их хэмжээний төмөрлөгүүдийн давс агуулсан байдаг. Эдгээр давсууд нь тортогийг шатаах өдөөгч болж өгдөг. Ийм төрлийн нэмээсүүдийг хэрэглэснээр хөдөлгүүрийг задлалгүйгээр тортогоос цэвэрлэх боломжтой. Орчин үеийн тортогийн эсрэг нэмээсүүд маш үр дүнтэй байгаа: нэмээс хийгээд хөдөлгүүрийг 5 цаг ажnллуулахад тортогийн 75% арилдаг. Мөн утаа хаялт багасаж, хөдөлгүүрийн хүчин чадал ихсэж, шатахуун зарцуулалт багасдаг.
Дизель түлшний нэмээсүүд мөн л хоёр ангилалд хуваагддаг: идэвхижилт ихтэй, идэвхижилт багатай.

 

1.4.2. Цетаны тоог дээшлүүлэгч нэмээсүүд

p021_1_11Дизель хөдөлгүүртэй автомашинд энэ төрлийн нэмээсүүдийн хэрэглээ маш чухал байдаг. Яагаад гэвэл Барууны болон бусад орны дизель автомашинууд өндөр цетантай дизелээр явдаг (45~50), харин манай оронд дизель түлшний цетаны тоо янз бүр байдаг бүр 35, 40, 42 гэж ч байдаг.
Цетаны тоог дээшлүүлэгч нэмээс гэдэг нь органик пероксид болон азотоос бүтсэн шаталтыг өдөөгч юм. Хамгийн түгээмэл хэрэглээний нэмээс нь алкилнитрат юм.
Гал өдөөгчүүд хэвийн ажиллагаатай дизель хөдөлгүүрийг -20 ~ -250С –ийн хүйтэнд хүйтэн асалтыг 2-5 дахин хурдасгадаг. Мөн утаа хаялтыг 1.5~8 дахин багасгадаг.
Цетаны тоо хэвийн байгаа дизель түлшинд эдгээр нэмээсүүдийг хийхэд ч үр дүн маш гайхамшигтай гардаг.
Ихэнхи дизель автомашин эзэмшигчид дизелийн цетан гэж мэддэггүй, түүний үүрэг нөлөө ямар байдгийг ч мэддэггүй. Тиймээс цетаны тоог дээшлүүлэгч нэмээс борлуулж байгаа газар реклам зөвлөгөө дээр анхаарах шаардлагатай.

1.4.3. Дизель түлшний антигель
p021_1_13
Хүйтний улиралд дизель түлш өтгөрч булингартдаг. Харин антигель энэ үйл явцыг зогсоож дизелийг бөөгнөрүүлдэггүй. Гэхдээ үүнийг дизель түлш хөлдөхөөс өмнө хийх ёстой. Харин дизель аль хэдийн хөлдсөн бол ДИЗЕЛЬ ТҮЛШ ЦАРЦААГЧ хэмээх бодисыг хэрэглэх хэрэгтэй.


 






1.5. Асаах системд техникийн үйлчилгээ хийх. Асаах эд ангийн шингэнүүд (Аэрозоль)

p021_1_09Ашиглалтын явцад асаах системд ихэвчлэн аккумулятороос болж доголдол гардаг. Аккумуляторын амьдрах насыг уртасгахын тулд түүний нягтралыг хянаж байх болон шонгуудыг зэврэлээс хамгаалах хэрэгтэй. Хөдөлгүүр асах үедээ хамгийн ихээр элэгддэг гэдгийг санах хэрэгтэй. Асаалтын хугацаа их байх тусам хөдөлгүүрийн нас богиносдог. Яагаад гэвэл тос шахах насос металл эд ангиудад хангалттай тос шахаж чаддаггүй. Өвлийн улиралд хөдөлгүүрийг гаднаас нь халаах арга хэрэглэхгүйгээр асаах маш хүндрэлтэй байдаг. Харин энэхүү бэрхшээлийг даван туулахад тусгай асаах шингэн тус болдог. Уг бодисыг агаар дамжуулах системээр цацаж хэрэглэдэг. Бензин хөдөлгүүрийг асаахын тулд асаах бодис маш ууршилт сайтай байх хэрэгтэй. Харин дизель хөдөлгүүрийг асаахын тулд бодис бага температурт асдаг байх шаардлагатай. Эдгээр хоёр шаардлагыг диэтилийн эфир хангаж чаддаг.
Гэвч түүнд нэг дутагдал бий: маш хурдан хугацаанд шатдаг мөн тэсрэх магадлалтай.
Тиймээс асаах шингэнүүд 45~60%-иас илүүгүй диэтилийн эфир агуулдаг, харин үлдсэн хувийг тослох, шатах хугацааг багасгах болон тогтворжуулах үүрэгтэй нэмээсүүд эзэлдэг. Баллон дахь асаах шингэн 0.3 МПа-ийн даралтан дор байдаг. Асаах шингэн -40C хэмийн хүйтэнд хөдөлгүүрийн асалтын хугацааг хэд дахин богиносгож чаддаг. Тус шингэнийг хоёр хүн хамтарч хэрэглэвэл зохистой: жолооч түлхүүрээ дараад харин агааржуулах хоолой руу шингэнийг цацах.
Ихэнхи автомашин эзэмшигчид ийм төрлийн шингэн байдгийг мэддэггүй тул зар сурталчилгаа шаардлагатай.

 
 1.6. Хаягдал хийг устгах системд техникийн үйлчилгээ хийх

Ашиглалтын явцад автомашины ажилласан хийн хурдасгуур их хэмжээгээр бохирддог. Үүний улмаас утаа хаялт ихсэж, хорт хий ялгарч, хөдөлгүүрийн хүчин чадал багасаж, шатахуун зарцуулалт ихэсдэг. Шатахуунд тусгай нэмээс хийснээр энэ асуудлыг шийдэж болно.

1.7. Асаалтын болон цахилгаан хэрэгслийн системүүдэд техникийн үйлчилгээ хийх.

Бензин хөдөлгүүрт бензин шаталт очлуураас гарах очоос маш их шалтгаалдаг. Цахилгааны хүчдэл л бензиний шаталт, хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт болон хүчин чадлыг тодорхойлдог. Асаалтын системийн элемент дээр тодорхой хэмжээний чийг тогтоход очлуураас гарах тог хаялт багасдаг. Энгийн усанд давсны төрлийн бодисууд их агуулагддаг. Харин давс тогийг шууд дамжуулах чадвар муутай байдаг. Тиймээс тогны алдагдалыг багасгахын тулд өндөр болон нам хүчдэлийн цахилгааны утаснуудыг тусгай бодисоор хамгаалах хэрэгтэй. Эдгээр утаснуудаас чийгийг арилгахын тулд тусгай зориулалтын спирт-эфирийн бодис хэрэглэдэг. Энэхүү бодис нь усыг өөртөө шингээгээд түүнтэй хамт ууршиж алга болдог.

 
2-р бүлэг: Хүч дамжуулах болон удирдлагын системүүдэд техникийн үйлчилгээ хийх.

2.1. Хурдны хайрцаг болон түгээх хайрцгуудад техникийн үйлчилгээ хийх.
Хурдны х айрцганд үйлчилгээ хийхдээ хамгийн эхэнд тосыг нь шалгаж шаардлагатай бол солих хэрэгтэй (Автомат хурдны хайрцганд шингэн). ATF-ийг солихын өмнө автомат хурдны хайрцганд зориулагдсан 10 минутын угаалга хийвэл зохистой. Орчин үеийн суудлын автомашинуудын хүч дамжуулах эд ангийн тосыг солих хугацаа 60~80 мянган километраас багагүй хугацааны дараа солих шаардлагатай байдаг. Зарим автомашин үйлдвэрлэгчид 300 мянган километрийн дараа хайрцагны тосыг солих шаардлагтай  эсвэл бүр солихгүй ч байсан болно гэсэн байдаг. Гэхдээ хайрцагны тосыг нэг удаа ч болов солиход гэмгүй.
3cff47c22cb507f7a491ecbac18545f8
Хүч дамжуулах эд ангийн тосны ашиглалтын нөхцлөөс болж түүний чанарын үзүүлэлт мууддаг. Хүч дамжуулах системийн ачаалал хотын нөхцөлд 90%-иар, уулын нөхцөлд 95%-иар хөдөөгийн зам дээр 120%-иар ихэсдэг. Замын тоос шороо хурдны хайрцаг руу нэвтэрч орсноор тосны чанарын үзүүлэлтийг эрс доошлуулдаг. Мөн автомашиныг ашиглахгүй байхад ч тосонд ус бий болсон тохиолдолд тосны чанар хэд дахин мууддаг. Хүч дамжуулах эд ангийн тосны ажиллах хугацаа түүний чанараас болон жолоодлого, жолоодлогын нөхцлөөс шалтгаална.
Зарим маркийн автомашины хурдны хайрцаганд хүч дамжуулах тос биш харин хөдөлгүүрийн эсвэл тусгай тос байдаг. Хурдны хайрцаг жийргэвчээрээ тос алдаж байвал түүнийг зогсоох тусгай шингэн хэрэглэх хэрэгтэй. Хурдны хайрцагийн механик алдагдалыг нөхөхийн тулд ER, FENOM, SMT2 хэмээх нэмээсүүдийг хэрэглэж болно. Эдгээрийг хэрэглэсэнээр хурд шилжүүлэхэд илүү зөөлөн байх болно.
transmission_fluid_types2.2 Төв дамжуулга болон дугуй хооондын дифференциалын техникийн үйлчилгээ.

Төв дамжуулга болон дифференциалд үйлчилгээ хийхдээ хамгийн эхэнд тосыг нь шалгаж шаардлагатай бол солих хэрэгтэй. Орчин үеийн автомашинуудад гипоидон төв дамжуулга хэрэглэгддэг. Энэ төрлийн дамжуулганы тосонд тусгай нэмээс хийх шаардлагатай байдаг.
Төв дамжуулгын тосыг солихдоо үйлдвэрлэгчийн SAE болон API ангиллын дагуу зааврыг мөрдөх хэрэгтэй. Гэхдээ зөвөлгөөн дээр байгаа ангиллаас илүү дээд ангиллын тос хэрэглэвэл бүр сайн. Төв дамжуулга нь хүнд оврын зангилаа байдаг учраас тосонд элэгдэлийн эсрэг нэмээс зайлшгүй байх шаардлагатай.11

2.3. Кардан голын дамжуулгад техникийн үйлчилгээ хийх.

Кардан голын чагтан голыг тусгай шприцийн тусламжтайгаар тогтмол тос шахаж байх хэрэгтэй.

2.4. Тоормозны системийн техникийн үйлчилгээ.

Тоормозны шингэн усыг өөртөө шингээх чадвартай байдаг. Тоормозон дахь өндөр температур болон тоормозны шингэний чийгшилт гэх хоёр хүчин зүйл шингэний чанарт сөрөгөөр нөлөөлдөг бөгөөд металлан эд ангиудыг зэврүүлдэг. Тоормозны шингэн дэх хөөсрөлтийг тогтмол гадагшлуулж тоормозны шингэнийг сольж байх хэрэгтэй.
Хотын нөхцөлд ашиглагдаж байгаа автомашины тоормозны шингэн 1.5-2 жилийн дотор чанараа алдаж эхэлдэг.

2.5. Рулийн шингэнт хүчлүүрийн техникийн үйлчилгээ.

Рулийн хүчлүүрийн шингэнийг мөн тогтмол шалгаж шаардлагатай бол сольж байх хэрэгтэй. Хэрэв жийргэвч муудаж шингэн алдагдаж байгаа бол тусгай резин хөөлөгдөг нэмээс хэрэглэх шаардлагатай.G65
3-р бүлэг. Кузов болон салонд техникийн үйлчилгээ хийх.

3.1. Ерөнхий ойлголт

Автомашины ашиглалтын явцад кузовын гадаргуу их хэмжээний температурын хэлбэлзэлд ордог. Кузов, түүн дээрхи будаг хоёрын харилцан адилгүй суналтаас болж кузовын гадаргуун дээр бичил хагарал бий болдог. Яваандаа бичил хагарал томорч эхэлдэг. Ийнхүү зэврэл үүсч эхэлнэ. Кузовын будаг сөрөг салхины бичил элс шороонд цохигдож өнгөгүй сүүмгэр болдог. Энэ үйл явцыг бүрэн зогсоох боломжгүй ч автокосметкийн тусламжтайгаар удаашруулж болдог.
cleaner_new_2

3.2. Кузовын будган дээрээс замын шороо тоосыг арилгах.

Автомашины будгийг гэмтээхгүйгээр тоос шороог арилгахын тулд тусгай автошампунь хэрэглэх хэрэгтэй. Автошампунь будаг, лак, резин болон хуванцар гадаргууг гэмтээдэггүй. Автошампунь шингэн, өтгөвтөр мөн нунтаг хэлбэрээр худалдаалагддаг.

images
3.3. Кузовын будган дээрээс усанд дэвтдэггүй бохирдлыг арилгах.

Усанд дэвтдэггүй бохирдлыг арилгахын тулд тусгай бодисоор угаах хэрэгтэй. Ингэсний дараа зөөлөн илгэн алчуураар арчих хэрэгтэй. Зориулалтын бус бодис хэрэглэж болохгүй.

3.4. Будган дээрхи царапин болон зураасуудыг арилгах.

Ийм дутагдал илэрвэл зэврэлтийн голомт бий болохоос өмнө яаралтай будаг лакаар тухайн газрыг будах хэрэгтэй.

3.5. Кузовын гадаргуун дээр хамгаалалтын бүрхэвч бий болгох болон автомашиныг өнгө үзэмжтэй байлгах.

Кузовыг өнгө үзэмжтэй байлгахын тулд тусгай өнгөлөгчөөр тогтмол арчиж байх хэрэгтэй. Уг өнгөлөгчийн гол үүрэг бол будагтай гадаргуун дээр давхар маш нимгэн хамгаалалтын бүрхэвч бий болгох. Бороо шороо, тоос гэх зэрэг будганд халгаатай гаднах орчны нөхцлүүдийг эсэргүйцэх чадвартай болгодог.
Автомашин өнгөлөгч гурван төрөл байдаг:
  1. Шинэ будган гадаргуунд зориулагдсан. Тогтмол.
  2. Салхинд цохиулсан гадаргуунд (2-3 жил болсон). 3-н сард нэг удаа.
  3. Хуучин гадаргуунд (3-с дээш жил ашиглагдсан). Жилд нэг удаа.
Эдгээр өнгөлөгчүүдийг хэрэглэхийн өмнө машинаа сайтар угаагаад сайн хатаах хэрэгтэй. Гэхдээ чийгтэй даавуугаар чийгтэй гадаргуун дээр түрхэх шаардлагатай өнгөлөгч ч бас байдаг. Өнгөлгөөг сүүдэр газар 15~20C хэмийн дулаанд хийвэл хамгийн зохимжтой. Өнгөлөгчийн зузааныг тааруулахгүй хэтэрхий зузаан түрхчивэл хэт наалданги болно. Тиймээс ашиглалтын зааврыг мөрдөх хэрэгтэй.
1291455521_0755a4069946fae00e6c8080b9dc4f85

Автомашины салоныг хэрхэн үзэмжтэй байлгах вэ?

Автомшиныхаа дотор тохижлтонд сайн анхаарахгүй бол төд удалгүй таны автомашины салон тоосонд дарагдаж, суудал төрөл бүрийн толбонд дарагдаж нэг л уйтгартай өнгө төрхтэй болж хувирна. Энэ бүхнийг зөвхөн автохимийн бүтээгдэхүүнүүд л зогсоож чадна.
cleaning_car

Comments

Unknown said…
хабрид харьер 2005 инжектортой юу? карбюратортой юу? яаж ялгах вэ